Манай эгч дараах 12 аргын тусламжтай хүүхдээ бөх гэгч нь унтуулдаг: цаг хэмнэхээс гадна унтуулах гэж аргаа барах шаардлагагүй

2

Эцэг эх болно гэдэг аз завшаантай зүйл. Гэхдээ хүүхэдтэй болно гэдэг ямар ч гарын авлагагүй, цоо шинэ адал явдал л гэсэн үг. Эцэг эхчүүдэд хамгийн их тулгамддаг, хэцүү асуудлын нэг бол хүүхдээ унтуулах явдал байдаг. Таны хүүхэд унтахгүй байгаагаас болж та бүтэн шөнийн турш сэрүүн байдаг уу?

Бид таны хүүхдийг богино хугацаанд бөх гэгч нь унтахад туслах зарим нэг хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хүүхдэд тав тухтай байхаар сайн гэгч нь өлгийдөх

Хүүхэд 6 сартайгаасаа эхлэн цочих рефлекстэй болдог. Энэ рефлекс нь унаж байна гэх мэдрэмж болон гэнэт татваганах, гараа өргөдөгтэй холбоотой ба үр дүнд нь хүүхэд сэрдэг. Хүүхдээ татвагнахаас сэргийлж хөдөлгөөнийг нь хязгаарлаж өлгийдөх нь тайван унтаж амрахад тусална.

 

2. Гэрэл шилжүүлэгчийн тусламжтай хүүхдэд өдөр болон шөнийн ялгааг мэдэхэд туслах

© depositphotos.com

Хүүхдэдээ шөнө унтахыг зааж сургах нь хүнд даалгавар байдаг. Гэхдээ хэрэв таны хүүхэд энэ дүрмийг мэддэг бол таны амьдралд тэгтлээ саад учрахгүй. Хүүхдийнхээ шөнийн унтлагын цагийг тогтоож, тухайн тогтсон цагт нь унтуулахад болно.

Гэртээ гэрэл шилжүүлэгч хэрэглэснээр хүүхдэдээ орой болж унтах цаг болсныг мэдэгдүүлэх ба энэ нь хүүхдийн хоногийн хэмнэлийг тогтоож өгдөг.

 

3. Орой бүр хүүхдээ бүлээн ваннд усанд оруулах

© depositphotos.com

Орой орондоо орохын өмнө бүлээн ваннд хэвтэх нь гайхалтай үр дүнтэй байдаг. Тэгвэл яагаад энэ аргыг хүүхдэдээ бас ашиглаж болохгүй гэж? Орой бүр хүүхдээ бүлээн устай ваннд оруулж, живхийг шинээр солих нь хүүхдэд унтах цаг болсныг мэдэгдэж байгаа нэг хэлбэр юм.

 

4. Хүүхдийн өрөөний температурыг тогтворжуулах

© depositphotos.com

“Эхний хөл тавилтаас авахуулаад эхний алхам хүртэлх” номын зохиолч, доктор Алан Грийний үзэж байгаагаар, хүүхдийн өрөөний хэм цельсийн 18.3-21.1 градус байх нь бөх гэгч нь унтаж амрахад сайнаар нөлөөлдөг байна. Ерөнхийдөө хүүхдийн өрөөний хэм бага байх тусам хүүхэд хурдан унтах болно. Бага хурдаар үлээлгэж сэнс тавих эсвэл өрөөний цонхнуудыг бага зэрэг онгойлговол хүүхэд амархан унтана.

 

5. Хүүхдийн өрөөнд намуухан дуу чимээ гаргах

© pexels.com

Намуухан дуу чимээ хүүхдийг унтаж амрахад туслахаас гадна эхийнхээ хэвлийд байхдаа тэдний сонссон намуухан дуу чимээ судас дахь цусыг нь хурдасгана. Тохирох дуу чимээг гаргах нь чухал ба хүүхдийг тайвшруулж, унтахад тусална.

Сэнсийг дундаж хэмжээгээр үлээлгэх эсвэл намуухан дуу чимээ гаргах хөгжмийг ажиллуулах нь хүүхдийг сэргэг байхаас сэргийлж, тайвшруулна. Хэрэв таны хүүхэд тоос сорогчийн чимээнд унтдаг бол энэ дуу чимээг хурааж авч сонсгох хэрэгтэй.

 

6. Живхийг орой сольж байх

© depositphotos.com

Живхийг орой солихоор төлөвлөж байх нь шөнө хүүхдийг бөх гэгч нь унтаж амрахад тусална. Шөнө дунд хөхүүлэхийн өмнө хүүхдийн живхийг сольж, тав тухтай байхаар өлгийдөөрэй. Хэрэв та хооллосны дараа живхийг сольдог бол таны хүүхэд унтаж байхдаа сэрэх эрсдэлтэй ба эргээд унтах гэж багагүй цагийг зарцуулах болохыг анхаарна уу.

 

7. Хэрэв хүүхдээ хөхүүлж байгаа бол кафейны хэрэглээгээ багасгах

© shutterstock.com

Сод болон кофе зэрэг кафейны агууламжтай бүтээгдэхүүн хүүхдийн шээснээс ялгарч болохгүй, гэхдээ өдөрт 3 кафейны агууламжтай бүтээгдэхүүнээс нэгийг хэрэглэж болно. Кафейныг хэтрүүлэн хэрэглэвэл /5-6 аяга эсвэл түүнээс их/ хүүхдэд тав тухгүй мэдрэмж төрүүлж, цочролд оруулж болзошгүй.

Хэрэв та бага зэрэг шоколад, сод эсвэл цайг өдөр хэрэглэсэн бол хүүхдийнхээ зан ааш хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарах хэрэгтэй.

 

8. Сүлжмэл өлгий эсвэл нойрсуулагч ашиглах

© depositphotos.com

Эхний 6 сарын хугацаанд аль болох хүүхэдтэйгээ ойр унтах хэрэгтэй. Хүүхдээ сүлжмэл өлгий эсвэл нойрсуулагчид хийж, хажууд нь унтсанаар хүүхдийг гэнэт сэрэхээс сэргийлнэ. Сүлжмэл өлгий тав тухтай санагдах ба эцэг эх нь хажууд нь унтаж байгаа нөхцөлд хүүхдэд аюулгүй. Хүүхдийнхээ хажууд унтах эсвэл тэвэрч унтах нь ижилхэн үр дүнтэй байна.

 

9. Хүүхдийнхээ орондоо орохын өмнөх дэлгэцтэй харьцах цагийг хязгаарлах

Таны хүүхэд магадгүй Инстаграмын од болох замдаа явж байж болно, гэхдээ судлаачид хүүхэд гар утас болон бусад төхөөрөмжийн дэлгэцтэй хэтэрхий удаан харьцах нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг болохыг анхааруулж байна. Хүүхдийг унтахаас 2 цагийн өмнө дэлгэцээс холдуулах хэрэгтэй ба ингэснээр тэдэнд орой болж, унтах цаг болсныг мэдэгдэх юм.

 

10. Бүүвэйлж байхдаа хүүхэдтэйгээ нүдээрээ контакт үүсгэхгүй байх

© pixabay.com

Хүүхдийн эхэлж сурдаг зүйл бол нүдээрээ контакт үүсгэж, бусад хүмүүсийг таньж мэдэх, харьцах үндэс нь болдог. Хүүхэдтэйгээ нүдээрээ контакт үүсгэх болон энэ үедээ ярих нь хайрын гормон болох окситоциныг ялгаруулдаг ба энэ нь хүүхдийн зүрхний цохилтыг түргэсгэдэг байна. Иймд хүүхдээ бүүвэйлж байх үедээ түүнтэй нүдээрээ контакт үүсгэвэл, унтахад нь сөргөөр нөлөөлөх болно.

Нүдээрээ контакт үүсгэхгүй байх нь тэдэнд унтах цаг болсныг мэдэгдэх ба амархан унтахад нь тусална.

 

11. Хүүхдээ хооллохын тулд сэрээх нь хэвийн зүйл гэдгийг ойлгох

© depositphotos.com

Ихэнх эцэг эхчүүд нэг дүрмийг баримталдаг: Хэзээ ч хүүхдийг унтаж байхад нь сэрээж болохгүй. Гэхдээ хэрэв таны хүүхэд дараагийн хоол идэх цагаасаа хоцорч, унтсаар байвал эсвэл сүүлийн 3 цаг юм идээгүй нөхцөлд хүүхдийг сэрээх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн унтах зуршилд сөрөг нөлөө үзүүлэхгүй, бас шөнө дунд унтаж байхдаа сэрэхгүй учир санаа зовох хэрэггүй.

 

12. Таны хүүхдийг унтахад юу тус нэмэртэй байгааг олж мэдэх

© unsplash.com

Хүүхэд бүрт өөрийн гэсэн дуртай бас дургүй зүйлс гэж бий, иймээс ямар нэгэн зүйлийг хүчээр дуртай болгуулах гэж тулгах хэрэггүй, аяндаа таны хүүхдийн дуртай зүйлс ил болно. Тэдний хөмсгийг самнах эсвэл үсийг нь үлээлгэх, гэх мэтээр унтуулахын тулд эцэг эхчүүд янз бүрийн заль мэх ашигладаг. Ямар зүйлд амархан унтаж байна, тэрийг нь эхлээд олж мэдэх нь чухал юм.

Танд эдгээрээс өөр хүүхдээ унтуулдаг арга байгаа юм биш биз? Хэрэв тийм бол бусад эцэг эхчүүдэд туслах үүднээс сэтгэгдэл бичих хэсэг дээр бидэнтэй мэддэг аргуудаасаа хуваалцаарай.

21
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. G Tungaa Tungaa

    G Tungaa Tungaa

    2019/01/19 at 02:21

    Uuchlaarai huuhduuded chigevch ayultai sonsgold nuluulvul yana.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *