
Жил бүр болдог Америкийн Мисс шалгаруулах тэмцээн саяхан болж өнгөрчээ. Мэдээж өмнөх жилийн мисс шалгаруулах тэмцээн дуусахад дараагийн мисс шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил эхэлдэг. Гоо сайхан бүсгүйг шалгаруулдаг Америкийн Мисс-2015 тэмцээний ялагчаар ОХУ-ын цагаач иргэн, 23 настай Кира Казанцева шалгарчээ. Үзэгчдийн нүдээр бол Кира түгээмэл харагддаг энгийн л нэгэн бүсгүй байсан бөгөөд харин урлагийн шалгаруулалтын явцдаа тэрээр олны хүртээл болсон “Happy” дууг маш өвөрмөц байдлаар, хайр татам дуулж чадсан байна. Магадгүй энэ нь түүний ялагч болох гол шалтгаануудын нэг байсан ч юм билүү.
Урлагийн үзүүлбэр







