Яагаад сүүлийн үеийн ухаалаг утасны батерейг хүссэнээрээ салгаж авч солих боломжгүй хийдэг болсон бэ?

0

Учрыг нь цугтаа олцгооё – яагаад ихэнх ухаалаг утасны батерейг сольж болдоггүйгээр хийдэг юм бол?

Үүний анхдагч нь Apple – энэ брэнд өөрийн iPhone утсандаа сольж болдоггүй батерейг анх удаа хийжээ. Үүнээс хойш бүх үйлдвэрлэгчид тэднийг дагах болсон юм. Тэдний батлан хэлж байгаагаар: хэрэглэгчдэд өөрсдөд нь учир бий гэнэ. Хэрэглэгчийн хувьд бид байнга л мундаг, гоё бас аюулгүй ухаалаг утастай байхыг хүсдэг байна. Тийм учраас л ийм төрлийн батерей бий болжээ.

Батерей гээч зүйл өөрөө маш аюултай зүйлд тооцогддог: батерейны энерги нь цахилгаан хавтангуудаар тусгаарлагдсан электрод (цахилгаан гүйлгүүр)–ын дунд хадгалагдаж байдаг. Элэктродууд өөр хоорондоо гүйдэлд ороход шаталт эсвэл тэсpэлт явагдана. Үүнийг бий болгохын тулд урьд нь батерейг гаргаж ирээд унагаахад л болдог байжээ. Тийм учраас сольж болдог батерейнууд их хүнд, зузаан хамгаалалттай байдаг байлаа. Хүн гээч давруу амьтан болохоор хөнгөн ухаалаг утас шаардаж эхэлсэн, ингээд л сольдоггүй батерейтай ухаалаг утас хийх болсон юм.

Ийм загварын батерейг утасны их бие хамгаалах болсон тул батерейг тусгай хамгаалалттай хийх шаардлагагүй болсон гэдэг.

Дараа нь үйлдвэрлэгчид цааш хөгжин батерейны xүчин чадлыг сайжруулж эхэлжээ. Одоо ухаалаг утасны хэрэглэгчид биедээ паурбанк авч явах шаардлагагүй болсон. Хүссэнээрээ ярьж болно, хүссэнээрээ гэрэл зураг авч, бичлэг хийх боломжтой – цэнэг дуусна гэж санаа зовох зүйлгүй өдрийн турш хэрэглэх боломжийг хангажээ.

Дараагийн алхам – гэмтлээс хамгаалах. 2-3 сарын цалингийн үнэтэй ухаалаг утас анхны уналтынхаа үед эсвэл борооны усанд “амь тавих” ёсгүй. Ухаалаг утас бат бөх бас усанд тэсвэртэй болжээ. Энэ бүх өөрчлөлт бас л батерейг солих боломжийг халсан гэхэд буруудахгүй.

Ухаалаг утасны аюулгүй байдал – үйлдвэрлэгчдийн авч хэрэгжүүлсэн дараагийн арга хэмжээ. Одоогийн xулгайч нар зөвхөн ухаалаг утсанд шунаад зогсохгүй мөн утсанд хадгалагдаж байгаа мэдээлэлд xулгайн гараа сунгаж байна: аливаа үйлчилгээнд нэвтрэх нууц үг, банкны төлбөрийн картууд зэрэг. Хэрэглэгчдийн нууц мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс үйлдвэрлэгчид ухаалаг утсыг унтраастай байгаа нөхцөлд ч мөшгөж болохоор зохион бүтээж эхэлжээ. Батерейг салгасан нөхцөлд л дагаж мөрдөх боломжгүй болно. Харин xулгайч нар батерейг тэр болгон салгаж чадахгүй.

Сольж болдог байсан батерей өөрийн гэсэн давуу талтай байсан нь мэдээж, гэхдээ бас дутагдалтай талууд ч их байв. Жишээ нь, батерей амь орохооргүй “нас нь дууссан” бол ойр байгаа утасны дэлгүүр ороод л батерейгаа шинээр сольж болдог байлаа. Харин одоо зөвхөн утас засварын газраар л батерейг солиулж чадна. Бас батерей хөөх гэдэг асуудал олон хүнд тулгарч байсан. Энэ тохиолдолд хэрэглэгч өөрөө батерейгаа сольчихдог байсан бол одоо бас л утас засварын газар зорихоос өөрцгүй. Ер нь батерей хөөх нь ухаалаг утсанд их хор хөнөөлтэй: хөөсөн батерей ухаалаг утасны цахилгаан эсвэл рамыг гэмтээх аюултай юм.

Ихэнх хэрэглэгчид гоёмсог, хөнгөн бас нимгэн утсандаа сэтгэл хангалуун байна. Тэгэхээр сольдоггүй батерейны давуу тал нь дутагдалтай талаасаа илүү байгаа нь тодорхой.

7
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *