Шинэ үеийн сошиал сүлжээ ямар байх бол? (уран зөгнөгчид бас л зөв төсөөлж байжээ)

0

Олон хүн Facebook-ийг хуучирч, хоцрогдож байгаа, шинэ платформууд хүчээ авч эхэлж байгаа цаг үе ирлээ гэж үзэж байна. Хамгийн шинэ, хамгийн шилдэг сүлжээ ч хуучирч хоцрогдохгүйн тулд, хэрэглэгчээ алдахгүйн тулд янз бүрийн шинэ зүйл бодож олохоос өөр аргагүй болдог. Залуучууд хаашаа чиглэж байна? сошиал сүлжээ хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ? ирээдүйд сошиал сүлжээ ямар байх бол, бид ямар өөрчлөлтөд бэлэн байх ёстой вэ гэдэг талаар энд өгүүлэх болно.

Ингээд дараагийн үеийнхний маань хэрэглэх сошиал сүлжээ ямар байх тухай, бидний өмнө ямар өөрчлөлт ирж байгаа талаар төсөөлөх гэж үзье.

Видео чат

Хэдийгээр Facebook одоогоор хамгийн алдартай, түгээмэл түгсэн сүлжээ боловч (2,2 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй) залуу үе энэ платформыг орхиж эхэлж байна. Z үеийнхэн Facebook болон түүний охид болох Instagram, Snapchat зэргээс салж байгааг тайлбарлаж болох тухай 4 шалтгаан бий.

  • Facebook-т дэндүү олон таньдаг насанд хүрсэн хүмүүс болох өвөө эмээ, багш, хөрш… зэрэг хүүхдийн өөрийнхөө өсвөр насны нууцыг дэлгэх хүсэлгүй хүмүүс нь бүртгэгдсэн байдаг билээ. (Жишээ нь хэн нэг нь өнгөрсөн үдэшлэгийн тухай пост хийхэд орой гэрт нь ширүүхэн яриа болно гэдгийг сайн мэдэж байгаа)
  • Facebook-ийн өөрийн хэлбэр төрх нь хуучирч хоцрогдсон гэж үзэх хүн улам бүр олон болж байна. Шинэ үеийнхэн видео чат болон бодит нөхцөлтэй уялдаж чадах тийм аппликейшн сонирхож байна.
  • Facebook нь сошиал сүлжээ гэсэн сонгодог ойлголттой нийлэхээ байсан бөгөөд улам бүр мэдээний төв мэт болж хувирсаар. Чиглэл нь ч өөр болсон бөгөөд одоо урьд өмнөх шигээ найз нөхдийнхөө тухай мэдээлэл авах биш харин интернетэд юу илүү анхаарал татаж байгаа тухай мэдээлэл түлхүү их авах болсон байна.
  • Facebook нь залуу үеийнхнийг бүрэн татаж чадахгүй байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь найз нөхөдтэйгөө хүн сошиал сүлжээгээр харилцаагаа хэвээр хадгалдаггүй явдалтай холбоотой юм. Бүх л харилцаа нь янз бүрийн мессенжер болон бусад аппликейшнээр дамжиж байна.

Залуучууд сошиал сүлжээнээс чухам юу хүлээж байна вэ? Видео чатын цаашдын хөгжил, голограмм хэлбэрээр бүх л чухал үйл явдал болох, үдэшлэг, аялал зугаалга зэрэг хүн өөрөө цуг байж чадахгүй зүйлдээ оролцох боломжтой байх зэрэг юм. Ялангуяа хол зайтай байгаа найз нөхдийн хувьд энэ нь их чухал зүйл. Тэгээд ч буйдан дээрээ хэвтээд бүх л зүйлийг хийх гэдэг хүний сонирхлыг таталгүй яахав: хаашаа ч явах хэрэг үгүй. Гэнэт асар их түгж дэлгэрсэн, дараа нь огцом нэр хүндгүй болсон Pokemon Go-оос харахад хүмүүс явах дургүй болсон бололтой.

 

Виртуал бодит байдал

Цаашдаа яах вэ? Мэдээж виртуал орчин болох өөрийн хүссэн хувь хүн, орчин тойрон бий болгохгүйгээр бүтэхгүй гэдэг нь ойлгомжтой болж. Марк Цукерберг ч энэ тухай аль хэдийн бодсон бөгөөд 2017 онд тэрээр өөрийн шинэ бүтээл болох Facebook Spaces-ийг танилцуулсан билээ. Энэ VR-чатын оролцогч болгонд гурван хэмжээст аватар байх бөгөөд гарын хөдөлгөөн зэргээр сэтгэлийн хөдөлгөөн болон бусад байдлаа илэрхийлж дамжуулж болдог байна. Цукербергийн бодсон зүйл болох VR нь сошиал сүлжээний нэгэн салшгүй хэсэг болох ёстой бөгөөд түүний төлөвлөж бодсон нь бүтэлтэй болбол бидний цаашдын харилцаа маань ихээхэн өөр дүр төрхтэй болох нь. Та төсөөлөөд үз: гэртээ сууж байхад таны аватар концерт дээр байх бөгөөд та тэрхүү концертод болж байгаа үйл явдал, таны дуртай дуучны дуу хоолойг сонсох боломжтой бөгөөд ингэхдээ та буйдан дээрээсээ босохгүй байж болох билээ.

 

Танилцах

Сүлжээгээр дамжуулан танилцах боломж нь өөрийн гэсэн байр сууриа олж, олон сая залуучуудын дунд нэгэнт түгсэн зүйл. Сүлжээний зохион бүтээгчид иймэрхүү үйлчилгээгээ улам бүр л боловсронгуй болгож байгаа ба таарсан найз нөхдөө олохын тулд хайлт хийх, мэдээлэл цуглуулах шинэ алгоритм, тухайн хүний хүсэл бодлыг урьдчилан таах магадлалыг тооцох зэрэг олон шинэ зүйлийг хийсээр байна.

Ирээдүйд иймэрхүү сервис ашиглаж сурсан хүмүүс нь хүнд хүрэлцэх мэдрэхүйг дамжуулах тийм симулятортай болох ба агаарын үнсэлт биш жинхэнэ үнсэлт дамжуулж болдог болох нь. Энэ төхөөрөмж нь зөвхөн нэг л апликейшнд ажилладаг байхгүй бол болохгүй бөгөөд таны ямар нэг зүйлийг эсэргүүцэн бичсэн сэтгэгдлийн төлөө ч юм уу, хэн нэг нь шилэн хүзүүн дундуур чинь буулгаж болдог боломжтой болж болох тухай төсөөлөхөөс ч аймаар юм.

Цаашдаа танилцах сервис хэрхэн яаж өөрчлөгдөн хөгждөг байлаа ч нэг л тогтсон зүйл хэвээр байх нь: тэр нь бүх л зүйл улам амархан болох явдал юм. Магадгүй яг таарах найз нөхөд, хань хайх шаардлагагүй болж болох бөгөөд та өөрөө хүссэн хүнээ бий болгох боломжтой болж ч болох нь.

 

Бодол санаагаар дамжин харилцах

Марк Цукерберг биднийг удахгүй оюун ухаанаараа дамжин хоорондоо харилцаж болдог болно хэмээн амлаж байна. Ирээдүйд бид мессежээ бодол санаагаараа бичүүлж болох ба минутад 100 үг буюу одоо бид ухаалаг утсан дээрээ бичдэг мессежээс тав дахин хурдан, их зүйл бичдэг болох нь. Бид “арьсаараа сонсож” сурна: хувцсанд байрлах янз бүрийн мэдрэгч нь импульсийг тооцоолон, түүнийгээ дохио болгон хувиргах ба үүнийгээ бид ойр тойрныхонтойгоо янз бүрийн гажет хэрэглэлгүйгээр дамжуулан солилцож болдог болох нь.

Бид одоо зургаа солилцож болдогтой адил ирээдүйд бодол санаагаа дамжуулан солилцож болох нь. Та дэлхийн өнцөг булан бүрт байгаа найз нарыгаа тархиндаа цуглуулан бодол санаагаа солилцож болно гээд төсөөлөөд үз дээ?

Тоон мэдээлэл хадгалах орон зай үгүй болох үед бидний өөрсдийн ДНК-г энэ зорилгоор ашиглах болно гэж эрдэмтэд үзэж байна. Тиймээс цаашдаа биет төхөөрөмж орон байраа алдаж хоёрдугаар зэргийн зүйл болох бөгөөд бид өөрсдөө мэдээллийн гол төвлөрүүлэгч болно: сүлжээнд орохдоо тархиа л ашиглан холбогдох бөгөөд сурах үйл явц маш хурдан, агшин зуурын болж, мэдээлэл зөвхөн харц тулгарах төдийд л солилцоно.

Таныг иймэрхүү ирээдүй айлгаж байна уу, эсвэл харин ч эдгээр техникийн боломжуудыг хэрэглэж үзэхсэн гэсэн хүсэл сонирхол төрж байна уу?

17
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *