Могойн байрлал: нурууны далд булчинг уян хатан, бат бөх болгохоос гадна эрч хүчээр сэлбэнэ

3

Орчин үеийн амьдрал маш их эрч хүч шаардаж байна. Амжилтын төлөөх тэмцэл хүн болгоныг сульдуулж байгаа нь илт. Энэхүү өрсөлдөөн дунд явсаар өөртөө ч цаг гаргаж чадахгүй хоцорно.

Эрч хүчний нөөцөө ямар нэгэн байдлаар сэргээх хэрэгтэй. Энэ тохиолдолд йог л тус болно. Энэ бол олон зуун жилийн турш шалгарсан дасгал юм, бие махбодийн төдийгүй сэтгэлийн хүчийг ч сэргээх чадалтай.

Мэргэжлийн спортоор хичээллэхэд хүч мөн адил шавхагддаг, харин йог бүхий л талаар хөгжүүлж өгдөг байна.

Бхужангасана буюу могойн байрлал – йогийн алдартай асануудын нэг юм. Жирийн нэг дасгал гэж бодож байгаа бол та ташуу ойлголттой байна шүү. Энэ бол бясалгал, бие махбодь болон сэтгэл санааг илааршуулах чадалтай асан.

Уг асаныг өдөр болгон хийснээр эрч хүчээр сэлбэгдэж стресст тэсвэртэй болно, сэтгэл санааны хувьд ч тогтвортой болно.

Бхужангасана нь бие махбодийн дааврын тэнцвэрт байдлыг хангана, стрессийн дааврын ялгаруулалтыг бууруулахын зэрэгцээ сэтгэл ханамжийн дааврын ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Уг дасгалыг өдөр болгон хийж байгаа хүн депресс, сэтгэлийн тааламжгүй байдлаас хол байх ажээ.

Дасгалыг хийж байх явцад бамбай булчирхайд иллэг болж өгдөг. Бамбай булчирхайн өвчин нь хүндрээгүй тохиолдолд өвчин өргөс авсан мэт л арилна. Бөөрний үйл ажиллагаа сайжрахаас гадна хоол боловсруулах эрхтний ч үйл ажиллагаа идэвхижнэ. Мөн хэвлийн булчингууд чангардаг байна. Бага аарцагны орчмын эрхтнүүдийн цусан хангамж сайжрах тул эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ.

Могойн байрлалын хамгийн хүчтэй нөлөө нь ууц, нурууны булчинг чангалдаг. Нурууны булчинг сунгах, уян налархай байдлыг сайжруулах, нурууны муруйг тэгшлэхэд нөлөөлнө. Нурууны йог – бол хамгийн шилдэг эмч.

Гэрийн нөхцөлд йог хийх хичээл

Гүйцэтгэх техник

1. Нүүрээрээ доош харан хэвтээд эрүүгээ шалны гадаргуу дээр байрлуулна. Мөн духны ясыг шаланд сайн нааж өгөх бөгөөд хөлөө нийлүүлнэ, гарны байрлал – алгаар шаланд тулж мөрний доор байрлуулаарай.

2. Амьсгалаа авахдаа цээжээ дээш өргөнө, нуруугаа гэдийлгэх байдлаар. Гараа аюулгүй байдлыг хангах үүднээс тулахад бэлэн байдалд дээш өргөнө, гараар тулахгүй. Замын дунд хэсэгт зогсоод хэд хэдэн удаа гүнзгий амьсгал авч гаргана.

3. Хамгийн дээд цэгт тултлаа гэдийсэн гэж үзэл толгойгоо арагш гэдийлгэнэ. Хөл шулуун, өгзөгний булчинг чангална, мөр эгц. Мөн дахин хэд хэдэн удаа амьсгалаа авч гаргана.

4. Могойн байрлалыг хүндрүүлэн хийх ч боломжтой, толгойгоо баруун болон зүүн тийш эргүүлж хөлийн өсгийг харахыг хичээгээрэй. Дасгалыг хүндрүүлсэн энэхүү хувилбар нь хүзүү болон нугасны хэсгийг чангалж өгдөг. Дасгалыг хийж дуусгаад аажим цээжээ буулгана, энэ үед хоёр гараараа тулаарай. Дараа нь бие суллаад тайван байдалд хэдэн минут хэвтээрэй.

Дасгалыг хэрхэн хийхийг заасан бичлэгийг үзэж сурсан техникээ бататгаарай.

Уг дасгалыг жирэмсэн, нурууны бэртэл гэмтэлтэй болон хэвлийн мэс засал хийлгэсэн хүмүүс хийхийг хориглох заалттайг анхаарна уу!

Эмэгтэйчүүдэд зориулсан йог – энэ бол аврал. Өдөр тутам тогтмол хийснээр – гаулиг галбираа хадгалах, уян налархай байх үндэс болно. Дасгалын үеэр сөрөг бүх бодлоо орхих хэрэгтэй, өөрийгөө сайн бодлоор цэнэглэнэ.

Нийтлэл ашиг тустай санагдсан уу? Тэгвэл найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцаарай.

4
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ErdeneTsetseg Dugerjav

    ErdeneTsetseg Dugerjav

    2018/07/28 at 11:35

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *