Ямар ч зээл авалгүй бас стресстэж бухимдалгүй сайхан засвар хийхэд надад тусалсан 9 нууцаа хуваалцъя

0

Би жилийн өмнө байрандаа засвар хийж дуусгасан юм. Бусад гэрийн эзэгтэйн л адил сэтгэл зүйн болон санхүүгийн хувьд хохиролгүйгээр гэр орноо тав тухтай газар болгон өөрчлөхийг ихэд хүссэн. Гэр орноо сайхан болгохын тулд заавал их мөнгө зарцуулахаас гадна сэтгэл зүйн хувьд ч багагүй золиос гаргахаас өөр аргагүй гэж боддог байлаа. Энэ ажлыг эхлүүлснээс хойш санхүүдээ хүнд дарамт болохгүйгээр засвар хийж болдгийг ойлгож авсан юм.

Та бүхэндээ сэтгэлд нийцэх засвар хийхэд туслах нууцаасаа дэлгэж байна. Миний хувьд үнэхээр мөрөөдлийн гэр оронтой болоход, бас их хэмнэлт гаргахад минь тусалсан аргууд юм.

Яаж хямдхан тавилга худалдаж авах вэ?

© fotoandalucia / depositphotos

Энэ нууцыг худалдагч найз минь хэлж өгсөн. Та таалагдаж байгаа тавилгаа олсон бол яаран худалдан авах гэсний хэрэггүй. Үнийг нь бууруулахын тулд барааны үйлдвэрлэгчийг нь мэдэж авах хэрэгтэй. Тавилга дээрх шошгыг сайтар судлах эсвэл худалдагч-зөвлөхөөс лавлаж болно. Одоо цагт үйлдвэр болгон өөрийн сайт, фэйсбүүк хуудастай болсон (алдартай сүлжээ дэлгүүрийнх шиг биш л дээ), тэр хуудсаараа жижиглэнгийн худалдаа ч эрхэлж байгаа шүү. Үйлдвэрлэгчид барааныхаа үнийг тэр болгон хуудас дээрээ байрлуулдаггүй, гэхдээ үнийг нь утсаар лавлаж асууж болно.

Үйлдвэрээс гэртээ хүргүүлж авах тээврийн хөлс ороод ч та дэлгүүрээс хямд худалдаж авах боломж ийн бүрдэж байгаа юм. Гэхдээ өөрт ойр байгаа үйлдвэрлэгчээс худалдаж авах нь мөн давуу талтай: магадгүй тээврийн хөлс нэмэгдэхгүй байхыг ч үгүйсгэхгүй юм.

 

Гал тогооны тавилга худалдаж авахад яаж хэмнэлт хийх вэ?

© in4mal / depositphotos

Гоё гал тогооны тавилга үнэндээ дийлдэхийн аргагүй өндөр үнэтэй байдаг, арай хямд хувилбар нь нүд баясгаж, сэтгэлд хүрэхгүй. Энэ зөрчлийг арилгахын тулд би гэрийн өрхийн тэргүүний тусламжийг авсан. Энэ тэндхийн дэлгүүрүүдээс гал тогооны тавилгыг хийх элементүүдийг бүрдүүлж өөрсдөө угсрахад үнэхээр мэдэгдэхүйц хэмнэлт гаргаж болно.

Жишээ нь, нэг дэлгүүрээс нь бид гал тогооны тавилгын хайрцаг, фасад авч байхад нөгөө дэлгүүрээс нь тавиурын тавцан, хүрээг, бас нэг дэлгүүрээс холигч, угаалтуур зэргийг авсан юм. Энэ гал тогооны гоё тавилга үнэхээр хямдхан (1,3 сая ₮) боссон гэхэд би одоо болтол итгэж өгдөггүй юм, үр дүн ч төсөөллөөс давсан. Манай гал тогооны талбай жижиг тул жижигхэн мөртлөө багтаамж ихтэй тавилга хийх шаардлагатай байлаа – зорилгодоо ч хүрсэн. Иймэрхүү шийдлийг тавилгын дэлгүүрүүд хамаагүй үнэтэй (2-3 сая ₮) дуугарч байсан юм шүү.

 

Бараа таалагдсан, гэхдээ үнэ нь таалагдахгүй байвал яах вэ?

Тавилгын дэлгүүрүүдийн барааг сонирхож байхдаа би  нэг зүйлийг сайн ойлгосон юм: нүд унасан зүйлээ шууд худалдаж авах огт хэрэггүй. Хувцасны дэлгүүрийн л адил илүүдэл гэж гарна, тэгэхээр тэд хямдрал зарлахаас өөр аргагүй. Хувцасны дэлгүүрийнхээс ялгаатай нь зөвхөн моодноос гарсан бараа төдийгүй хэний ч сэтгэлд нийцэх гэрийн гоёл чимэглэл ч мөн хямдардаг байна.

Жишээ нь, тавилга борлуулдаг дэлгүүрийн хямдрал сардаа нэг удаа өөрчлөгдөөд байгааг ажигласан. Танд тодорхой өнгийн плита эсвэл ламинат шал худалдаж авах хүсэл байлаа гэж төсөөлье, хямдрах цагийг нь л тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Дараа сар гэхэд таны сонирхсон өнгийн бараа боломжийн үнээр зарагдах нь дамжиггүй. Би энэ л аргаар 115 долларын үнэтэй сандлыг 75 доллараар авч чадсан юм шүү.

 

Хямдхан гоёл чимэглэл ч гэсэн үнэтэй харагдаж болно

© withGod / depositphotos

Хэмнэлттэй дизайны засал чимэглэл нь сонгодог бөгөөд энгийн шийдэл. Утга учир бүхий хэлбэр, бүтэцтэй тавилга нь үнэхээр хуучны үнэтэй эдлэл л биш бол өөрийнхөө хямдханыг л илтгэдэг. Минималист ширээ эсвэл энгийн цагаан бүтээлэг нь өөрөөг илүү чимж өгдөг нь үнэн. Тийм учраас нэг их мөнгө зарахгүйгээр загварлаг харагдуулахыг хүсэж байгаа бол илүү даруу шийдэл сонгох нь зөв юм.

 

Жижигхэн чимэглэл яагаад тийм чухал вэ?

Гэрийн засал чимэглэлд жижигхэн гэхдээ нүд тусахаар зүйл өнгө нэмдэг – маш энгийн дизайнаар. Таны дуртай цэцэгтэй ваар, лаа, загварлаг чийдэн эсвэл дурсамжтай аяллаас үлдсэн аварга том дунгийн хясаа ч байж болох юм. Энэ мэт жижиг зүйлүүдийг нэмэхэд гэрийн тав тух шууд нэмэгдээд ирнэ.

 

Хүргэлтээр хэрхэн хэмнэлт хийж болох вэ?

© CandyBoxImages / depositphotos, © alia.kurianova / depositphotos

Хувийн унаа байхад хүргэлт дээр мэдэгдэхүйц хэмнэлт гаргаж болно. Миний жижиг машинд бага овортой тавилга болон бас бус барилгын материал багтаж байсан. Энэ байдлаар би зөвхөн том овор ихтэй барааны тээвэрт л хөлс төлжээ – ор, буйдан, хөргөгч. Бусдыг нь хувийн унаагаараа зөөсөн.

Худалдагч нар танд хүргэлт болон угсралтын үйлчилгээ санал болгоно, мэдээж энэ болгон өөрийн гэсэн хөлстэй. Ихэнх тавилга багавтар хайрцагт хийгдсэн байдаг, тэгээд ч зааврын дагуу угсрахад амархан тул илүү мөнгө төлөх шаардлага байхгүй гэж бодож байна.

 

Материалд яагаад анхаарал хандуулах ёстой вэ?

Мундаг дизайн сайхан л даа, гэхдээ мундаг дизайныг шалгарсан чанартай хослуулахад бүр ч догь. Тавилга болон өөр бусад гоёл чимэглэлийн элементүүдийг сонгохдоо материалд анхаарал хандуулаарай, чухам ямар материалаар хийсэн байна вэ? Жишээ нь, мод эсвэл арьсаар хийсэн эдлэл удаан хугацааны эдэлгээ даана, цэвэрлэхэд ч амар. Үүнээс гадна заримдаа шинэ тавилга худалдаж авахын оронд хуучнаа засварлахад л болохоор байдаг: ийм зарчмыг зөвхөн “харамч” хүмүүс баримтлаад зогсохгүй туршлагатай дизайнер-ууд ч хэрэглэдэг юм.

 

Нэг л үйлчилгээг яаж хямдхан авч болох вэ?

© photography33 / depositphotos, © Xalanx / depositphotos

Тавилга угсрах, хаалга суурилуулах, сантехникийн монтаж – дэлгүүрээс барааг худалдан авахдаа эдгээр үйлчилгээнүүдийг авахаар захиалсан бол танд өндөр үнэтэй тусна. Үүний оронд мэргэжлийн газраас дээрх үйлчилгээ үзүүлдэг ажилтныг хямд үнээр захиалж болно. Магадгүй нэг л хүн сүлжээ дэлгүүртэй гэрээтэй ажиллаад давхар бие даан дуудлагаар тухайн үйлчилгээг үзүүлдэг ч байж болох юм.

 

Хямдхан хувилбарыг яагаад тоохгүй орхиж болох вэ?

© inmyroom

Ямар ч барааны илүү хямдхан хувилбарыг олж болно. Жишээ нь, би шилэн суурьтай чийдэн авахыг их хүсдэг байлаа, гэхдээ би дандаа л үнэтэйтэй нь таарна. Нэг удаа би бүр бууж өгөхөд бэлэн байсан юм, гэтэл аз болж өөрийн хүссэн үнээр адил төстэй чийдэнг олсон.

Эцсийн дүнд би нэг дүгнэлт хийсэн нь сэтгэлд нийцсэн зүйлийг тэр дор нь яаран авах бас хэрэггүй юм байна. Муугүй хувилбар олдох боломж бий, илүү хямд гэхдээ өнгө үзэмж нь муугүй. Мэдээж гэр орныхоо засварт их мөнгө зарах уу эсвэл багахан мөнгө зарцуулах уу гэдэг нь хувь хүний л асуудал. Гэхдээ мөрөөдлийн гэрээ бий болгоод төсвөөсөө овоо мөнгө үлдээж чадвал хэнд ч таатай байх нь мэдээж.

Та бие дааж засвар хийж үзсэн үү? Эсвэл дандаа мэргэжлийн хүний үйлчилгээнд итгэдэг үү?

17
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Odontuya Hanna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *