Жуулчдын эрүүг мултрах шахтал нь алмайруулдаг Өмнөд Солонгосчуудын соёлын 12 онцлог

5

Өмнөд Солонгос оюун ухаан, соёлоороо дэлхийг байлдан дагуулж байна гэхэд буруудахгүй. Бид солонгос дуу хөгжим сонсож байна, солонгос олон ангит киног алгасалгүй үзэж байна, солонгос гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байна бас энэ улсаар ч аялж зугаалах хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Аялах тасалбараа авахаас өмнө хэлийг нь судалж Солонгосын амьдралын соёлтой танилцаж байхад илүүдэхгүй. Тэднээс суралцах зүйл бидэнд багагүй байна гэдгийг ч нуух юун.

Өмнөд Солонгос – боломжгүй бүхнийг боломжтой болгож байгаа бүхэл бүтэн ертөнц. Тийм учраас л энэ улс хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байгаа биз ээ.

  • Солонгос эхнэрүүд тахианы махаар хоол хийж байхдаа нөхрүүддээ далавч идэхийг нь зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл тэдэнд мухар сүсэг байдаг ажээ. Хэрвээ эр нөхөр нь далавч идчихвэл өөр эмэгтэй рүү яваад өгнө. Тиймээс тахианы энэ хэсгийн махыг ихэвчлэн эмэгтэйчүүд иддэг байна.
  • Хосуудын насны зөрүүний зөв зохицол бол нөхөр нь эхнэрээсээ 4-5 насаар ах байх. Хэрвээ нөхөр нь 5-аас илүү насаар ах болчихвол солонгосчууд шууд л шүүмжлээд эхэлдэг “Үгүй ер, танай нөхөр ямар хөгшин юм”. 10 насаар ах бол бүр яриад ч хэрэггүй.
  • Солонгосын залуучууд “Рамен идмээр байна уу?” гэж бие биеэсээ асууцгаадаг. Энэ нь тэр үдшийг цугтаа өнгөрүүлэх үү гэж асууж байгаа хэрэг юм. Рамен – Солонгост маш алдартай гоймонтой шөл, бараг өдөр болгон иддэг гэж хэлж болно. Солонгосоос өөр улсад бол аяга кофе эсвэл цай уух уу л гэж асуудаг уламжлалтай.
© depositphotos, © Geunyeoui Sasaenghwal / Studio Dragon
  • Солонгост бэлэг бэлэглэх өөрийн гэсэн онцгой соёл байдаг. Энэ тухай сошиал хэрэглэгчид юу бичиж байгааг сонирхоцгооё.

“Солонгост бэлэглэж байгаа бэлэгнийхээ тухай чангаар мэдээлж болно, өөрөөр хэлбэл маш үнэтэй бэлэг өгч байгаагаа, сүүлчийнхээ мөнгийг шавхаж байж авсан бэлэг гэдгийг шууд л хэлнэ. Заримдаа бэлэгний үнийн шошгыг авалгүй бэлэглэх тохиолдол ч бий.”  © nattylim / pikabu

“Харин багш нарт үнэтэй бэлэг өгч болохгүй. Ихэвчлэн амттан эсвэл аяга кофегоор л дайлна. Кофегоор хэдэн ч удаа дайлж болно, үүнд хязгаар үгүй. Талархаж байгаагаа л илэрхийлэх зорилго агуулжээ. Харин үнэтэй зүйл багшид бэлэглэвэл хахууль гэж үздэг. Багш бол төрийн албан хаагч билээ.”  © koreabutik_ru / vk

  • Ажил хэргийн орчинд зиндаа гэх зүйл жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Abroadunderhood гэх хэрэглэгч твиттерт үүнийг хуваалцжээ: “Ажлын өдөр дууссан ч гэсэн оффист өндөр албан тушаалтан эсвэл өөрөөс тань ахмад настай хүн суугаад үлдэж байгаа бол шууд босоод л гэр рүүгээ яваад өгч болохгүй. Заавал дарга гэхгүй ээ, ер нь хүн л сууж байвал. Явж болох уу гэж асуувал нэг их тааламжтай хүлээж авахгүй. Нэг удаа танаас хаашаа ингэж их яараад байгааг сонирхож асууна, хоёр дахь удаа таны энэ “эрт” явж байгааг тэвчинэ, дуугүй өнгөрөөнө, харин дараа жил таны ажлын гэрээг сунгахгүй сайхан шалтгаан хэлээд гэрээгээ цуцална даа”.
© Ildan Ddeugeobge Chungsohara / Netflix
  • Солонгост байр удаан хугацаагаар түрээслэх нэгэн сонирхолтой систем хэрэгждэг. Уг системийг «чонсе» гэнэ. Өөрт тохирох байрыг сонгоод түрээслэгч байрны эзэнд депозит төлдөг. Энэ нь байрны үндсэн төлбөрийн 50-80 хувьтай тэнцэхүйц дүн. Түрээсийн байрандаа амьдарч байхдаа түрээслэгч түрээсийн төлбөр төлөхгүй, харин байрны эзэн түрээслэгчээс авсан депозитыг өөр ямар нэгэн ашигтай зүйлд хөрөнгө оруулна. Түрээсийн хугацаа дуусахад депозитыг бүтнээр нь түрээслэгчид буцааж өгдөг ажээ. Байр худалдаж авах мөнгө нь хүрэхгүй байгаа хүн байгаа мөнгөөрөө түрээсийн байранд амьдарч мөнгөө цуглуулаад түрээсийн хугацаа дуусмагц мөнгөөрөө өөртөө шинэ байр худалдаж авдаг байна.
  • Солонгос улсад гоо сайхны үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа хэдий ч тэнд дезодарант олоход амаргүй. Яагаад гэвэл солонгосчууд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй ажээ. Зуны улиралд ид цагаар нийтийн унаанд ямар үнэр үнэртдэг бол гэж яаран сандран төсөөлөх хэрэггүй. Солонгосчууд үнэндээ дезодорант хэрэглэх шаардлагагүй. Яагаад гэвэл нян үржүүлдэг уураг ялгаруулах ген тэдэнд байдаггүй ажээ. Тиймээс солонгосчуудын ихэнхээс нь хөлсний эвгүй үнэр үнэртдэггүй.
© GeorgeRudy / easyfotostock /East News, © AFP / East News
  • Хайртай хосуудын өдрийг нөгөө утгаар нь буюу Хар өдрийг 4 дүгээр сарын 14-ний өдөр тэмдэглэдэг. Энэ өдөр гоонь эрчүүд болон найз залуугүй бүсгүйчүүд хар хувцас өмсөнө, хар өнгийн хоол иднэ, энэ нь ихэнхдээ чанжанмэн гэх хар шоштой гоймон байдаг. Тэд өөрийнхөө хувийн амьдралыг хар наргиан болгон ярьцгааж энэ өдрийг өнгөрөөнө.
  • Явган алхсаных нь төлөө мөнгө өгдөг аппликейшн-ийг солонгосчууд зохиожээ. Хэрэглэгч заасан хэмжээнд явган алхсан бол түнш дэлгүүрүүдэд ашиглаж болох мөнгийг түүний дансанд шилжүүлдэг. Аппликейшн боловсруулагчдын үзэж байгаагаар ингэснээр хүмүүсийг илүү хөдөлгөхөд уриална, үүний үр дүнд архаг өвчлөлийн тоо мэдэгдэхүйц багасах ажээ.
  • Ариун цэврийн цаасыг энэ орны ард иргэд нь зөвхөн “ариун цэвэр”-ийн хэрэглээнийх гэж үздэггүй. Мөн амны цаас, цаасан алчуур ч болгон ашигладаг. Солонгос хүн өдрийн цайгаараа ширээн дээрээ ариун цэврийн цаас гаргаад ирвэл үүнд нь бүү гайхаарай. Хүргэлтийн хоолны уутанд ч гэсэн боодол ариун цэврийн цаас хийх тохиолдол бий.
© jpj77 / reddit
  • Хүний хувь тавилан болон орчин тойрон хоорондоо уялдаа холбоотой гэж солонгосчууд итгэдэг. Энэхүү итгэл үнэмшилтэй холбоотой ххунсу чири гэх бүхэл бүтэн дүрэм ч байдаг, махчлан орчуулбал “салхи, ус, зарчим” гэж бууна. Барилга барихад газар зүйн онцлогийг харгалзан үзэх ёстой: газрын бүтэц, усан сан болон цаг уур. Пхунсу чирийг мөн өөд бологчийг оршуулах газар сонгохдоо ч мөрдөнө. Уг сургаал нь хятадын фэншүй-тэй адил төстэй, гэхдээ хятадууд тухайн объектод анхаарал хандуулдаг, орон сууц ч бай, оффисын барилга ч бай, тухайн барилга байгууламжийн бүтэц, тавилгын байршилд онцгой ач холбогдол өгөх бол солонгосчууд объектод байгаа зүйлд илүү анхаардаг.
  • “Доширак” гэдэг бэлэн гоймонд бид болгоомжтой ханддаг: муу бас эрүүл бус хоол гэж үзнэ. Харин Солонгост илүү дотно мэдрэмжийг төрүүлдэг ажээ. Тэгш өнцөгт хайрцаг нь тус тусдаа тасалгаатай, тэр болгондоо гэрийн хоолоо тусад нь хийдэг. Доширакийг сургууль, ажилдаа өдрийн хоолоо хийж авч явдаг гэсэн үг юм. Бэлэн гоймонг энэ л нэрээр нэрлэж зарна, савлагааны хэмжээ, хэлбэрийн хувьд ч бидний мэдэх Доширактай адилхан.
© SpecialAdviser / Wikimedia Commons, © Shene81 / Wikimedia Commons

Та солонгосын гэх бүх зүйлийг туршиж үзмээр санагдсан уу? Хэрвээ тийм бол энэ улсын чухам юунд нь та илүү татагдсан бэ?

286
ГоёГоё
86
ГайхмаарГайхмаар
65
Ха ХаХа Ха
64
ХөөрхөнХөөрхөн
63
БурууБуруу
44
ТэнэглэлТэнэглэл
38
БахархмаарБахархмаар
38
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Эрхэс П.

    Эрхэс П.

    2020/10/10 at 16:01

    Unshhad jhn tuvugtei bichigdsen medeelel bnshu

  2. Eene Enerel

    Eene Enerel

    2020/10/10 at 16:27

    yas aris galbirgvi turaaltai gaj dontonud oorsdiin hvvhnvvded bdaggvi galbir oorsiin zaluuchuudada baidaggvi hatuu gar shuug moroodoj Mongold irdeg yum bnlee

  3. Trash

    Trash

    2020/10/10 at 23:30

    Eene Enerel ter ni tgd chmd ymr hamatai yn?

  4. Se Ye

    Se Ye

    2020/10/11 at 06:05

    Гоймон идэх үү гэдэг үг чинь киноны хошигнол шдээ!! Тэрнээс амьдрал дээр тэгж ярьдаггүй!!
    Байрны түрээс 3~4 төрөл байдаг!!
    Шал хачин юм бичих юм

  5. Odko Mej

    Odko Mej

    2020/10/11 at 12:07

    Бодит амьдрал нь энд бичсэнээс өөр

  6. Eene Enerel

    Eene Enerel

    2020/10/11 at 13:39

    ter yamr hamaa bna ugasa sex tourist hiih gejil irdeg guulin ulsiin guilgachin bietei yumnuudl irdeg bizde

  7. JJ Dulan

    JJ Dulan

    2020/10/11 at 16:01

    Витгий Солонгос ийн бэлэн гоймон суртчилаа.. мнии мэддэг слонгосчууд гоймонгоо идэхээ больсон.., эрчүүд н хүүхэмсэг, эмэгтэйлэг шал тэнэг хараддаг…

  8. Se Ye

    Se Ye

    2020/10/11 at 18:19

    Eene Enerel ~ Тэгвэл Монголчууд эр эмгүй хулгай хийх гэж Солонгост очдог, тэрийг юу гэх үү???
    Бүр ах дүүс, эгч дүү нар бүлэглэж хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдана!! Удаа дараагийн үйлдэл шүү, Ичиж үхмээр!! Солонгост 5 алхаад камер, дор нь олно!! Нүдний булайнууд!!

  9. salicyclic acid cream

    2020/12/24 at 19:51

    To enjoy good health, to bring true happiness to one’s family, to bring peace to all, one must first discipline and control one’s own mind.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *