Хүн бүр эзэмшиж чаддаггүй боловч амьдралд нэг биш удаа хэрэг болох 16 ур чадвар

1

Амьдралыг сайхан болгох ур чадвар үнэгүй байж болох хэдий ч эзэмшихэд багагүй хүч чадал, цаг хугацаа шаардана. Хүн болгоны эзэмших ёстой, гэхдээ тэр болгон эзэмшиж чаддаггүй 16 ур чадварыг танилцуулж байна.

 

1. Бусдыг өрөвдөх

Өрөвдөх, харамсах сэтгэл – олон хүн энэ мэдрэмжийг мартсан байдаг. Нөгөө хүн юу мэдэрч байгааг адилхан мэдрэх тэрхүү мэдрэмж. Чухам энэ мэдрэмж мэргэжилтнийг хүн, баг болгож чадаж байгаа юм. Ингэснээр зүгээр нэг цалин авах гэж биш нэгэн зорилго, хүсэлтэй хамт олон болж чадна.

 

2. Нойр авах

Өдрийн дэглэмээ зөв зохицуулж сурах хэрэгтэй, энэ нь нойронд шууд нөлөөлнө. Ажил төрөл, амьдралаа зохицуулж өөрийн гэсэн тогтсон дэглэмтэй байх хэрэгтэй, ингэвэл сайхан нойрсож эртлэн босож чадна.

 

3. Цагаа төлөвлө

Цагаа төлөвлөж, үнэлж сурах нь маш чухал. Харамсалтай нь хүн болгон цагийн менежменттэй байж чаддаггүй. Та өөрт тохирох арга барилыг сонгон авч баримтлахыг хичээгээрэй.

 

4. Тусламж хүсэх

Өөрт тусламж хэрэгтэй байгаагаа хүлээн зөвшөөрч бусдаас тусламж гуйж сураарай. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад тусламж хүссэнээр таныг хамт олонд илүү найдвартай хүн гэж үнэлэхэд хүргэдэг байна.

Хүнээс зөвлөгөө авахаар хүсэхэд тэр хүний туршлага, мэдлэгт найдаж байгаагаа бас илтгэдэг байна.

 

5. Дотоод харилцан яриа бий болго

Бусад хүмүүс таны тухай юу гэж бодох нь чухал биш. Хамгийн гол нь та өөрийнхөө тухай юу бодож байх нь чухал. Үүний тулд та өөртөө итгэж сурах хэрэгтэй, өөрийгөө дэмжих хэрэгтэй, үүнд багагүй цаг орно. Тиймээс өөртэйгөө дотоод харилцан яриа үүсгэнэ. Харин өөрийнхөө тухай сөрөг үзэл бодлыг хаях хэрэгтэй, яагаад гэвэл өөртөө итгэх итгэлийг алдагдуулдаг байна.

 

6. Хариуцлагатай бай

Ямар нэгэн амжилтад хүрэхийн тулд хариуцлага хүлээж сурах хэрэгтэй. Тийм ээ, өөрийн тэмүүлж буй зүйлд: спортоор хичээллэх, ямар нэгэн чухал төсөл хэрэгжүүлэх. Хүмүүс тодорхой түвшинд хүрэнгүүтээ цааш зүтгэхээ больдог. Энэ бол буруу, тиймээс зогсолтгүй амжилтаа ахиулахын төлөө явна.

 

7. Бусдын үйл хэрэгт бүү оролц

Бусдын ажил хэрэгт оролцох нь хэнд ч ашигтай байж чадахгүй, дэмий л өөрийн цаг, хүчээ үрэх хэрэг гарна. Энэ дэлхий дээрх хамгийн тусархаг хүн байсан ч гэсэн та газар 500 төгрөгөө дэмий үлдээхийг хүсэхгүй биз дээ? Энэ явдал танд удаан мартагдах болно.

 

8. Бусдыг сонсох

Ажил дээрх утасны дуудлага, захидал зэрэг нь нөгөө хүний яриаг сонсоход саад болдог. Хэрвээ түүний ярианд анхаарлаа бүрэн хандуулж чадахгүй байгаа бол сүүлд хэлсэн өгүүлбэрийг нь давтаж хэлээрэй. Тэгвэл та түүний итгэлийг алдахгүй.

 

9. Дуугүй болох чадвар

Заримдаа үзэл бодлоо хэлэхгүй байх нь дээр байдаг. Сэтгэл санаа таагүй эсвэл уур хилэнтэй байхад бид эрүүлээр бодож сэтгэж чадахаа больдог. Харин дараа нь хэлсэн зүйлдээ харамсахаас өөр аргагүйд хүрнэ.

 

10. Хов живээс татгалзах

Итгэл – аливаа харилцааны үндэс. Хов жив, ар нуруугаар ярих худал хуурмаг үг яриа итгэлийг алдана. Бусдыг муулахаа болих – үүнээс салахад тийм ч амаргүй. Чухал ярианаас татгалзах, зарим нэг хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй болно: “Уучлаарай, би энэ тухай үнэхээр яримааргүй байна. Өөр юм ярьсан нь дээр байх”. Хамгийн гол нь зорилгоосоо бүү хазай, шагналд нь та бусдын итгэлийг хүлээх болно.

 

11. Одоо цагаар амьдрах

Бид одоо цагаар амьдарч тэр болгон чаддаггүй. Одоо юу хийж, юуны тухай бодож байгаагаа ч тэр үед нь анзаарахгүй өнгөрөөнө.

Бид өнгөрснийг санагалзах эсвэл ирээдүйнхээ төлөө л санаа зовоод байгаа нь одооны аз жаргалаа мэдрэхэд саад болдог.

 

12. Үзэл бодлоо удирдах

Өөрийн хүссэн зүйлээр оролдох, зорилгодоо хүрэхийн тулд бид оюун бодлоо зөв голдрилд оруулах хэрэгтэй. Бидний үзэл бодолд өнгөрсөн туршлага саад болдог байна. Гэхдээ өнгөрснийг ор тас мартаж хаяж болохгүйг анхаарна уу.

 

13. Гадаад хэл үз

Зөвхөн албан тушаал ахихад нөлөөлөхгүй өөр улс орны хүмүүстэй харилцахад тус болно. Шинэ гадаад хэл танд шинэ ертөнцийг нээнэ, шинэ үзэл бодлыг ч бий болгоно.

 

14. Олон нийтийн өмнө үг хэлэх

Олон хүний өмнө үг хэлэх амаргүй. Алдартай бизнесмен Уоррен Баффет хүртэл олны өмнө гарахдаа айдастай байдаг, дотор нь муухайрдаг байсан тухай дурссан байдаг. Энэ айдсыг даван туулахын тулд бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй.

 

15. Эргэн тойрныхондоо үнэнч бай

Хүмүүстэй илэн далангүй байхад тийм ч амар ажил биш, гэхдээ худлаа сайхан үг хэлэх ч хэрэг байхгүй. Facebook-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сэндбергийн зөвлөснөөр радикал нээлттэй байдлыг баримтална. Хүнд үнэнийг нь хэлж уурлуулахаас айхгүй байх хэрэгтэй гэжээ.

 

16. Өөртөө үнэнч бай

Өөрийнхөө бурууг хүлээхэд амаргүй. Гэхдээ хүн болгон л алдаа гаргадаг гэдгийг санаж яваарай. Хамгийн аймшигтай нь хийсэн алдаанаасаа суралцахгүй хоцрох л юм шүү дээ.

10
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *