Ханиад томууны тухай бидний үнэн гэж бодож явдаг 10 буруу ойлголт

1

Намар, өвлийн улирал биднийг нарны халуун илчээс холдуулж ханиад томуутай золгуулдаг. Бид өвчний анхны шинж тэмдэг илрэнгүүт л зөв бурууг нь мэдэхгүй төрөл бүрийн аргаар тэмцэх ажээ.

Томууны тухай 10 худал цуурхалыг танилцуулж байна, бидний буруу ойлголт эрүүл мэндэд хор уршиг авчирч байгааг анхаарах ёстой.

Цуурхал 10: амны хаалт зөвхөн өвчтэй хүнд л хэрэгтэй

Худал: хүн өвдөнгүүтээ л бусдад халдаахгүйн тулд шууд амны хаалт зүүх ёстой.

Бодит байдал: вирус тээгч биш эсвэл өвчний шинж тэмдэг илрээгүй хүн ч амны хаалт зүүх зөвлөмжтэй. Ингэснээр өөрийгөө өвчнөөс хамгаална.

 

Цуурхал 9: Томуугийн шинж тэмдэг илэрсэн хүн л ханиад хүрнэ

Худал: Гаднаа эрүүл байгаа хүн вирус тээгч биш бөгөөд бусдад өвчин халдаахгүй.

Бодит байдал: хүмүүсийн 30% нь вирус тээгч байдаг бөгөөд өөрсдөө вирус тээгч гэдгээ ч мэдэхгүй яваа. Тиймээс ханиад томууны дэгдэлтийн үед харилцаа холбоогоо багасгах, ариун цэвэр сахих, вирусын эсрэг бэлдмэл хэрэглэнэ.

 

Цуурхал 8: Гадаад хүчин зүйл эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлнө

Худал: дулаахан хувцас өмсөхгүй бол ханиад томуу хүрнэ. Эсвэл малгайгүй бол. Эсвэл хүйтэнд зайрмаг долоовол ханиад, томуу хүрнэ. Энэ бүх хүчин зүйлс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Бодит байдал: вируст дарлуулсан тохиолдолд л хүн томуу хүрнэ, гадаад хүчин зүйл нөлөөлөх нь бага.

 

Цуурхал 7: Эрүүл хүнд вакцин хэрэггүй

Худал: Бага насны хүүхэд эсвэл өндөр настай, архаг өвчтэй хүмүүс л вакцин хийлгэнэ. Дархлаа сайтай хүнд хэрэггүй.

Бодит байдал: вакцин 100% ханиад томуунаас хамгаалж чадахгүй, гэхдээ ханиад томууны дэгдэлтийн үед өвдөх магадлал багасна. Мөн эв эрүүл хүн ч вакцин хийлгэж болох юм.

 

Цуурхал 6: Вакцин – ханиад томуутай тэмцэхэд л хэрэгтэй

Худал: Вакцин хийлгэснээс хойш айх хэрэггүй, 100% хамгаалагдсан.

Бодит байдал: Вакцин хийлгэхээс өмнө болон хийлгэсний дараа ханиад томуутай хүнтэй харилцахгүй байхыг хичээнэ, мөн ариун цэврээ сайтар сахих хэрэгтэй. Энэ үед вирусын эсрэг үйлчилгээтэй бэлдмэл уухыг ч зөвлөдөг. Энэ тохиолдолд та өөрийгөө хамгаалах дархлаа илүү сууна.

 

Цуурхал 5: Томуу аюулгүй

Худал: Эм уучихвал айх аюул байхгүй. Вирусээр дэгдсэн ханиаданд сүрхий анхаарал хандуулах хэрэггүй.

Бодит байдал: Ханиад, томууны шинж тэмдэг ойролцоо: хамар битүүрнэ, хоолой улайж өвдөнө, ханиалгана, толгой өвдөнө. Томуу нь илүү хүнд хэлбэрээр тусах магадлалтай, хүндэрч ч магадгүй.

 

Цуурхал 4: Тахианы шөл ханиад, томууны үр дүнтэй эм

Худал: Ханиад томууг эмгүйгээр эмчлэхийн тулд тахианы шөл ууна.

Бодит байдал: Бүлээн шөл нь хоолойн үрэвслийг зөөлрүүлнэ гэхдээ эдгэрэлтэд ямар ч нөлөөгүй. Урьдчилан сэргийлэх байдлаар шөл ууж болно гэхдээ хэрхэвч эмчилгээний зориулалтаар дан шөл уухгүй.

 

Цуурхал 3: Томууны вакцин томуу халдаана

Худал: Вакцин хийлгэсний дараа хүний бие эвгүйрхнэ, нөхцөл байдал муудаж ч болно. Тэгэхээр вакцин хийлгэхээсээ өмнө сайтар бодох хэрэгтэй.

Бодит байдал: Вакцинд агуулагдах вирус амгүй тул эрүүл мэндэд хоргүй, толгой өвчин, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг нь хурдан арилдаг.

 

Цуурхал 2: Томууны үед антибиотик ууна

Худал: Томуугийн вирусын эсрэг үйлчилгээ үзүүлэх учраас нэн яаралтай антибиотик ууна.

Бодит байдал: Энэ тохиолдолд антибиотик ямар ч үр дүнгүй. Нян устгах л үйлчилгээтэй, хэрвээ томуу нянгаар үүсгэгдсэн тохиолдолд л антибиотик ууна.

 

Цуурхал 1: Томуугийн вакцин – амьдралдаа ганц хийлгэхэд л хангалттай

Худал: Жил болгон вакцин хийлгэх ямар ч хэрэггүй, нэг удаа хийлгэхэд хангалттай.

Бодит байдал: Жил болгоны томуугийн вирус адилгүй, нөхцөл байдалдаа дасан зохицдог. Тийм учраас системтэйгээр вакцинд хамрагдах хэрэгтэй.

6
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chuluuntsetseg Damdin

    Chuluuntsetseg Damdin

    2017/12/18 at 12:57

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *