Дэлхий дээрх хамгийн урт насалдаг 12 амьтан: 90 нас гэдэг бол эдгээр амьтдын хувьд бага тоо

6

Хүн төрөлхтөн энэ ертөнцөд дээд тал нь 90 эсвэл түүнээс багагүй дээш насалбал, үнэхээр урт насаллаа гэж хэлж болно. Гэвч амьтдын хувьд 90 нас бол багадаа тооцогдоно. Эдгээр амьтдын зарим нь маш урт удаан хугацаанд амьдардаг ба үүнд үлэг гүрвэлийн төрөл зүйлд багтах амьтад хүртэл бий.

Өнөөдөр бид та бүхэндээ хүнээс илүү урт насалдаг зарим нэг амьтдын талаар сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Бонус мэдээг заавал уншаарай, танд таалагдана гэдэгт итгэлтэй байна!

 

1. Туатара, 110 болон түүнээс дээш жил

Туатара бол Шинэ Зеланд улсад амьдардаг жижиг хэмжээтэй гүрвэл юм. Тэд гүрвэл шиг харагддаг боловч үнэн хэрэгтээ 200 болон түүнээс олон сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн төрөл зүйлд багтах амьтан гэж хэлж болно. Одоо цагт энэ амьтны тоо толгой буурах хандлагатай байгаа ба зарим нь үнэхээр урт насалдаг – 110 болон түүнээс дээш насална!

© instagram/travelling_with_my_nikon

 

2. Улбар шар өнгөтэй барзгар загас, 149 жил

Энэ улбар шар өнгөтэй загас бол удаан өсч томордог, урт насалдаг амьтан. Тэдний хамгийн өндөр наслалт бол 149 ба одоо цагт загасчлалаас болж энэ амьтны тоо толгой багасах аюулд ороод байгаа гэнэ.

© instagram/youngpandasbhutan

 

© instagram/youngpandasbhutan

 

3. Геодук, 168 жил

Геодук бол том хэмжээтэй хясааны уугуул нутаг болох Хойд Америкийн баруун эрэг дагуу амьдардаг. Биеийнх нь зөөлөн хэсгийг жижиг бүрхүүл хамгаалсан байдаг учир их бие нь ил харагддаг. Геодукууд өндөр бүтээмжтэй амьтад, эмэгчингүүд нь амьдралынхаа туршид 5 тэрбум өндөг боловсруулдаг байна. Тийм учраас хамгийн өндөр насалдаг геодук 168 жил амьдардаг гэхэд гайхаад байх зүйлгүй юм.

© instagram/bobkronbauer

 

4. Далайн улаан зараа, ойролцоогоор 200 жил

Далайн улаан зарааг Номхон далайгаас олж болно. Хад асгатай далайн эрэг дагуу, далайн их долгиолсон хэсэгт амьдардаг. Биеийнх нь ихэнх хэсгүүдийг хурц яс бүрхсэн байдаг ба энэ нь тэднийг далайн эрэг дээр явахад тусалдаг байна. Тэд маш удаан хөгширдөг ба зарим нь бүр 200 жил амьдрах нь ч бий.

© instagram/tmarina_the_marine_biologist

 

5. Нуман толгойтой халим, 211 жил

Нуман толгойтой халимын хувьд цэнхэр халим шиг алдартай биш, гэхдээ өөрийн гэсэн өвөрмөц онцлог шинж чанартай. Эхлээд нуман толгойтой халим нь дэлхий дээрх хамгийн том амтай амьтдын хоёрдугаарт ордог ба 200 эсвэл түүнээс дээш жил амьдарч чаддаг учир, энэ нь тэднийг хамгийн урт насалдаг хөхтөн амьтан гэж тодорхойлоход хүргэдэг байна. Хамгийн хөгшин нуман толгойтой халим өнөөдөр 211 настай гэнэ.

© East News

 

6. Кой загас, 226 жил

Ерөнхийдөө кой загас дээд тал нь 50 жил амьдардаг боловч бас нэгэн өвөрмөц төрөл болох Ханако кой загасны хувьд илүү урт насалдаг байна. 226 жил амьдарсны дараа үхдэг ба одоог хүртэл энэ загасыг яагаад ингэж урт насалж байгаа учир шалтгааныг олж мэдээгүй л байна. Үүнд нөлөөлж байж болох хэд хэдэн учир шалтгааныг судлаачид амьдралын таатай орчин, эзнийх нь хайр халамж, сэлэх чадвар болон Японы цэнгэг устай холбож тайлбарлажээ.

© instagram/micerokoifarm

 

7. Ламеллибрахиа урт хорхой, 250 жил

Энэ урт хорхой Мексикийн далайн буланд, гүнд шахуу газар амьдардаг ба 250 хүртэл наслах чадвартай. Тэдний урт нь дунджаар 3 гаруй метр ба маш удаан өсч томордог. Мөн тэд биогенийн амьдрах орчныг бүрдүүлж, мянга мянган амьд биетэд амьдрал бэлэглэдэг байна.

© facebook/Simon Stahli

 

8. Алдабра аварга том яст мэлхий, 255 жил

Аварга том мэлхий нь хамгийн урт насалдгаараа алдартай боловч Адвайтай буюу Алдабра аварга том яст мэлхийн хувьд 255 насалдаг гэнэ. Олон эрдэмтэд түүнийг хамгийн урт насалдаг хэвлийгээр явагч хэмээн тодорхойлжээ.

© instagram/lavanillenaturepark

 

© instagram/lavanillenaturepark

 

9. Цэвэс усны сувдан хясаа, 280 жил

Цэвэр усны сувдан хясаа урт насалдаг амьтдын нэг юм. Тэд маш удаан өсч томордог ба энэ бол яагаад тэдний амьдрах хугацаа нь 86-102 жил байдаг болохын гол шалтгаан юм, гэхдээ хэр урт наслах нь хүрээлэн буй орчин, усны чанараас ихээхэн хамаарна. Хамгийн хөгшин цэвэр усны сувдан хясаа 280 настай.

© instagram/starrychaos

 

10. Грийнлэндийн махчин загас, 400 жил

Хүмүүст заналхийлдгээс гадна энэ амьтанд өөр нэг өвөрмөц зүйл бий – тэд дэлхий дээрх хамгийн урт насалдаг загас юм. Үржлийн идэвхтэй нас нь 150 наснаас эхэлдэг ба дээд тал нь 400 нас хүртлээ амьдрах чадвартай гэнэ.

© instagram/oasisoceans

 

11. Далайн хорхой, 507 жил

Далайн хорхой нь идэж болох төрлийн хясааны төрөл зүйлд багтах амьтан ба далайн хоёр хавхлагт хясаа гэдгээрээ онцлогоос гадна урт насалдаг учир жил бүр их биеийг нь цоо шинэ бүрхүүл шинээр сэлгэж, хамгаалдаг. Хамгийн урт насалдаг төрөл зүйл нь Мин хясаа ба 507 настай юм байна.

© instagram/longlife574

 

12. Антарктидийн хөвсгөр, 1550 жил

Эрдэмтэн судлаачид энэ амьтныг Антарктидийн далайгаас олсон ба бүтэн зууны турш амьдрах чадвартай болохыг нь давхар олж тогтоожээ. Тэд маш удаан өсч томордог. Зарим нь бүр 1550 насалдаг байна.

© facebook/Antarctic Sponges and Climate Change

 

Бонус: үхэшгүй далайн залхаг

Үхэшгүй далайн залхаг өөрийгөө нөхөн сэргээдэг. Үхэхийн оронд энэ амьтан турритопзиз шилжилт хийж, насанд хүрсэн эсээ залуу эс болгон хувиргаж, эргээд өөртөө амьдрал бэлэглэдэг байна. Гэхдээ энэ нь тэднийг үхэж чадахгүй гэж хэлж байгаа үг огтхон ч биш юм. Далайд өлсгөлөн олон амьд биет бий, махчин амьтанд идүүлэх эсвэл өвчнөөс болж тэр дорхноо үхэж болно.

© instagram/haw_for_the_claw

 

© instagram/haw_for_the_claw

 

© instagram/haw_for_the_claw

 

© instagram/haw_for_the_claw

Хэрэв танд эдгээр амьтдын аль нэг нь болж хувирах боломж олдвол та алийг нь сонгох вэ? Та эдгээр амьтад устах аюултай нүүр тулгараад байгаа нь хүмүүсийн байгаль эхтэй харьцаж буй болчимгүй байдалтай холбоотой гэж ойлгож байна уу? Бидэнтэй өөрийн санал бодлоо солилцоорой.

870
ГайхмаарГайхмаар
70
ХөөрхөнХөөрхөн
68
ТэнэглэлТэнэглэл
58
БахархмаарБахархмаар
55
ГоёГоё
21
Ха ХаХа Ха
20
БурууБуруу
20
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б.Цэлмэг

    2023/10/23 at 14:07

    маш гайхалтай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *