Хоолны төлөөх үнэг болон бүргэдийн гайхалтай тэмцлийг гэрэл зурганд буулгаж амжжээ

2

Таныг гэртээ байх үед хэн нэгэн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө авсан хоол хүнс, хичээнгүйлэн бэлдсэн хачиртай талхыг чинь булаагаад зугтвал та яах вэ? Танд мэдээж сайхан санагдахгүй тийм үү? Тэгвэл энэ үнэг өөрийн олзолсон туулайг Сан Хуаны арал дээрх халзан бүргэдэд булгаалгажээ.

Халзан бүргэд бол Америкуудын билэг тэмдэг, хүчирхэг, зоригтой болон сүрдэм байдлыг илэрхийлдэг. Бүргэд бусдын хоолыг булаахдаа гарамгай амьтан. Өөрөөр бүргэдийг өөрийн биеэр хоолоо олохоос илүү бусдын хоолыг амар хялбараар булаадаг гэж ярих нь бий.

Хэдэн өдрийн өмнө гэрэл зураг сонирхогч Кевин гэрэл зургийн хальсанд халзан бүргэд үнэгний олзолсон туулайг булааж буй торгон агшныг буулгажээ.

Кевин энэ талаар: Би халзан бүргэд үнэгнээс туулайг булаахыг харсан. Гайхамшигтай нь хоолны төлөөх энэ тэмцэл ойролцоогоор 6 метрийн өндөрт болсон гэжээ.

Кевиний хувьд Сан Хуаны аралд үнэгийг явж байхад нь гэрэл зургийн хальсанд буулгах гэж байсан ч, энэ тулаан гэнэт болсон байна. Тэрээр цааш үргэлжлүүлэн: Үнэг бүргэдэд туулайг амар өгөх байх гэж бодтол, тэр тэгээгүй. Харин ч эсрэгээрээ хүчтэй тэмцэл өрнүүлж, өөрийн олзоо бусдад амархан алдахыг хүсээгүй. Зэрлэг байгаль дахь амьтдын тулаан ийм болдог гэж урьд өмнө огтхон ч төсөөлж байгаагүй гэдгээ хэлсэн байна.

Түүний хувьд гэрэл зураг сонирхоод 20 жил болж байгаа аж. Ингээд Кевиний авсан торгон агшныг хамтдаа үзэж сонирхоцгооё. Та мөн сэтгэгдэл бичих хэсэг дээр зургуудыг үзээд өөрт төрсөн сэтгэгдлээ үлдээгээрэй.

Гэрэл зурагчин Кевин Эби ховорхон үзэгдэх тулааныг гэрэл зургийн хальсанд буулгасан юм.

 

Бүргэдүүд өөрийн хоолоо зовж биш, амар хялбар аргаар олохыг илүүд үздэг байна.

 

Халзан бүргэд үнэгний олз болох туулайг булааж буй агшныг доорх зургаас харж болно.

 

Хамгийн сонирхолтой нь уг тулаан ойролцоогоор 6 метрийн өндөрт болжээ.

 

Үнэг туулайг зууж явж байхад нь зургийг нь авахаар төлөвлөж байв.

 

Гэтэл удалгүй Кевин халзан бүргэдийн дууг сонссон бөгөөд тэр үнэгнээс олзыг нь булаахыг хүсч байв.

 

Кевиний бодож байснаас тэс өөрөөр үйл явдал өрнөсөн гэнэ.

 

Кевин үнэгийг бүргэдэд олзоо амар тавьж өгнө гэж бодсон ч, тийм зүйл болоогүй аж.

 

Үнэг туулайг зуусан чигээрээ бүргэдтэй хүчтэй тэмцэл өрнүүлж байв.

Энэ агшинд бүргэд хоёуланг нь агаарт өргөж, өөрийн олзоо авахын тулд тэмцжээ.

 

Энэ тулаан ойролцоогоор 8 секунд үргэлжилсэн бөгөөд үнэгийг нисч байгаа мэт харагдуулах хэд хэдэн гэрэл зургийг авч амжсан байна.

 

Эцэст нь бүргэд санасандаа хүрчээ.

 

Энэ тулаанаар үнэг олзоо алдсан ч, бэртэж гэмтээгүй байна.

Fox kit 1. Eagle 0 #sanjuan #eagles #fox #foxkit #summer2018 #viral

Posted by Zachary Hartje on Sunday, May 20, 2018

31
ХарамсалтайХарамсалтай
22
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Lkhamsuren Purevdorj

    Lkhamsuren Purevdorj

    2018/06/10 at 11:19

    Нэг хоёр дугаар хоол болчих вий дээ ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *