
Холливудын жүжигчдэд нvцгэн зураг авалтад орох тохиолдол цөөнгүй гардаг ажээ. Хэдийгээр нэг талаар энэ нь тэдний ажил боловч нvцгэн зураг авалтад орохоос татгалзаж, орлон тоглогчоо тоглуулдаг алдартнууд ч цөөнгүй бий. Бид энэ удаад уншигч танд камерны өмнө нvцгэлэхээс татгалздаг алдартнуудыг танилцуулж байна.
1. Lena Headey

Алдарт “Game of Thrones” цувралд Cersei хотын гудамжаар нүцгэн алхаж, олны өмнө шившиг болох шийтгэл хүлээдэг нэгэн үзэгдэл бий. Гэвч тус үзэгдэлд жүжигчин Lena Headey өөрөө тоглоогүй ажээ. Энэ тухай тэрээр, “Тэр үзэгдэлд өөрөө тоглох эсэхээ шийдэх гэж 3 хоног эргэлзсэн. Хүүхдүүдтэй хүн ийм зүйл хийх нь буруу гэж үзсэн учраас татгалзсан” хэмээн өгүүлжээ. Ийнхүү тус үзэгдэлд түүний орлогч жүжигчин Rebecca Van Cleave тоглосон юм.
2. Jennifer Garner

Жүжигчин Jennifer Garner өсвөр үеийнхэнд зориулсан “Love, Simon” киноноос эхлээд “Peppermint” зэрэг драма төрлийн кинонуудад ч дүр бүтээгээд амжсан чадварлаг жүжигчин билээ. Гэвч тэрээр камерны өмнө нүцгэлэх үзэгдэлд хэзээ ч тоглохгүй хэмээн ам гарч байжээ.
3. Megan Fox

Хэдийгээр гоо бие галбираа олны нүднээс нуугаад байдаггүй ч Megan Fox кинонд нүцгэлэхийг хүсдэггүй ажээ. Тэрээр, “Чадварлаг жүжигчид, туршлагатай найруулагчидтай кинонд тоглох санал ирж байсан ч би хүүхдүүдээ өөрийнхөө нүцгэн буйг хараасай гэж хүсдэггүй” хэмээж байв.
4. Blake Lively

Жүжигчин Blake Lively камерны өмнө нүцгэлэх нь зохимжгүй бөгөөд киноны гол үйл явдлыг сатааруулдаг хэрэг хэмээн үздэг нэгэн ажээ.
5. Mandy Moore

Магадгүй та жүжигчин Mandy Moore-ийг “Chasing Liberty” кинонд нүцгэлсэн хэмээн боддог биз ээ. Гэвч үнэн хэрэгтээ тус үзэгдлийг түүний орлогч жүжигчин бүтээжээ. Mandy Moore-ийн хувьд эгэл даруухан амьдрахыг эрхэмлэдэг тул кинонд насанд хүрэгчдийн үзэгдэлд тоглодоггүй ажээ.
6. Ricky Gervais

Холливудын алдарт комедиан Ricky Gervais MTV телевизэд өгсөн ярилцлагадаа хүнийг инээлгэхийн тулд нүцгэлэх шаардлага байхгүй хэмээн өгүүлж байв.
7. Sarah Michelle Geller

Жүжигчин Sarah Michelle Geller камерны өмнө нүцгэлэхийг хүсдэггүй жүжигчдийн тоонд ордог ажээ. Түүний төлөөлөгчид Sarah Michelle Geller-ийг нүцгэлэх үзэгдэл бүхий кинонд тоглохгүй гэдгийг илэрхийлж байсан удаатай.
8. Hilary Duff

Жүжигчин Hilary Duff алдар нэрийг олохын тулд заавал нүцгэлэх шаардлагагүй гэж үздэг ажээ. Иймээс ч тэрээр нүцгэлэх шаардлагатай кинонуудад тоглохоос татгалздаг.
9. Emma Watson

“Harry Potter” цувралын Hermione-ийн дүрээрээ бидний танил болсон жүжигчин Emme Watson, “Hermione-ийн дүрээр минь намайг харж яваасай гэж би үзэгчдийг хүсдэг. Иймээс ч шуугиан тарьсан ямар нэгэн үйлдэл гаргахыг хүсдэггүй” хэмээжээ.
10. Allison Williams

Жүжигчин Allison Williams “Girls цувралд нүцгэлэх шаардлагатай үзэгдэл байсан нь үнэн, гэхдээ зөвхөн минийх л байх ёстой хувийн зүйлс гэж бий. Тэр бүхнийг би хүмүүсийн өмнө ил харуулах шаардлага байхгүй” хэмээн өгүүлж байсан удаатай.
11. Jennifer Aniston
Жүжигчин Jennifer Aniston дэлгэцнээ нүцгэлэхийг төдийлөн хүсдэггүй бөгөөд иймээс ч 2013 онд үзэгчдийн хүртээл болсон “We are the Millers” кинонд орлон тоглогчоо тоглуулж байжээ.








Dov Tsetsgee
2023/03/20 at 21:31
Зөв. Оньсого мэт тайлагдашгүй байж, олзуурхсан нэгний сэтгэлийг гижигдэж гараа ч бүтэн харуулах хэрэггүй.