Хятадад хиймэл оюунд суурилсан виртуал хөтлөгч Рен Шиаоронь анх удаа үзэгчдийн өмнө гарч мэдээ уншжээ

0

Хятадын Иргэний мэдээ суваг 7 хоногийн 24 цагаар амралтгүй ажиллах шинэ хөтлөгчөө саяхан танилцуулжээ. Рен Шиаоронь хэмээх уг хөтлөгч нь хиймэл оюунд түшиглэсэн виртуал хөтлөгч аж.

Өнгөрсөн ням гарагт тус суваг цахим хуудастаа нийтэлсэн бичлэгт тэрээр өөрийгөө танилцуулж, мянга мянган хөтлөгчдийн мэдээллийг өөртөө шингээж, бүх талын мэдээлэл, хүний сэтгэл хөдлөлийг чадварлагаар илэрхийлж гаргах чадамжтай гэдгээ ч мэдээлжээ. Үзэгчдийн хувьд түүнийг бодит хүн биш гэж хэлэхийн аргагүй жинхэнэ мэт харагдаж байгаа талаар ярьж буй юм. Түүнчлэн тус хэвлэлийн аппликейшныг ашиглан Рен Шиаороноос хүссэн асуултаа асууж, хариулт авах боломжтой ажээ. Гэхдээ түүний хариултууд зөвхөн Хятадын Коммунист намаас зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд хязгаарлагдаж байна.

Өөрийгөө танилцуулсан уг бичлэгт тэрээр, “Сайн байна уу? Би Иргэний мэдээнд өнөөдрөөс нэгдэж буй хөтлөгч Рен Шиаоронь байна. Олон мянган сэтгүүлчдийн ур чадвар, мэдлэг мэдээлэл надад бий. Жилийн 365 хоногийн 24 цагийн турш тантай хамт байх болно” хэмээжээ.

Хэдийгээр үзэгчдийн өмнө гарсан боловч Рен Шиаоронийн хиймэл оюун, Open AI-ийн хөгжүүлсэн ChatGPT зэрэг хиймэл оюунд түшиглэсэн чатботуудын хэмжээнд хүрэхэд хол байгаа ажээ. Үүнийг мэргэжилтнүүд Хятадын Коммунист намын мэдээллийн хяналттай холбон тайлбарлаж буй юм. Хиймэл оюунд түшиглэсэн хөтлөгчийг өмнө нь Хятадын Шинхуа агентлаг 2018 онд, Өмнөд Солонгосын нэгэн телевиз 2019 танилцуулж байсан ч өнөөг хүртэл шууд эфирээр гараагүй хэвээр байна.

Компаниуд ийнхүү хиймэл оюунд түшиглэсэн хөтлөгч, нэвтрүүлэгчдийн хөгжүүлэлтийг идэвхтэй хийх болсон нь сэтгүүлчдийн хомсдолтой холбоотой эсэх талаар маргаан дагуулсан сэтгэгдлүүд ч цахим сүлжээнд хөврөх ажээ.

2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Khasaa Lu

    Khasaa Lu

    2023/03/20 at 18:46

    Hvn dvrst robot bolj taarahnee

  2. Khasaa Lu virtual , bodit robot bish yum bn

  3. Rusty

    Rusty

    2023/03/20 at 19:22

    Bolih ymaa am ntr ni zuruud

  4. Bea Bea Bea

    Bea Bea Bea

    2023/03/20 at 19:36

    hudalaa hutsaj bgaan hujaa nar

  5. Tuvshin Dangaa

    Tuvshin Dangaa

    2023/03/20 at 21:58

    Монголчууд бид морь уралдуулж бөх барилдаад хошин шогийн алиалагч нарынхаа тэнэгтэхийг харж баясаж байх хооронд бусад улсуудын хөгжил улам тасраад алга боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *