Япон дахь хаягдсан зочид буудал [45 зураг]

0

Япон дахь хаягдсан зочид буудал [45 зураг]


Дэлхийн аль ч улс орны аль ч хот сууринд нэгэн цагт хамаг юм нь цоо шинээрээ ашиглалтанд орж байсан ч тодорхой хугацааны дараа хэн ч хаалгыг нь тогшихоо болин хаягдаж хоцорсон байшин барилгууд байж л байдаг. Хөгжлийн түвшингээрээ, техник технологийн ололт амжилтаараа, хүн амын боловсрол болон амьжиргааны түвшингээрээ Дэлхийд тэргүүлдэг арлын Япон оронд ч бас ялгаагүй. Япон улс дахь нэгэн хаягдсан зочид буудлын тухай фото мэдээллийг хэрэглэгч та бүхний мэлмийд хүргэж байна. Дашрамд дурдахад Японд доорхтой адил хаягдсан зочид буудлууд нилээд олон байдаг гэнэ.Арван өрөө бүхий хоёр давхар энэ жижигхэн зочид буудал 1973 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1997 онд хаалгаа барьжээ. Хамгийн сонирхол татууштай зүйл нь энэ зочид буудал нь нэг хэсэг Япон орон даяар маш өргөн дэлгэр тархаад байсан зөвхөн секс хийхэд зориулагдсан тусгай зочид буудлуудын нэг гэдэг нь юм. Тухайн үед Японд зөвхөн хосуудад, цагаар үйлчилдэг зочид буудлууд маш олон байдаг ба тэдгээр зочид буудлууд нь доорх зурганд харуулсантай адил сексийн чиг хандлагыг агуулсан зураг сэлт гэх мэт өвөрмөц чимэглэлүүдтэй байдаг байжээ. Мэдээж хэрэг мөнгөө төлсөн тохиолдолд бүтэн өдөржин ч байж болох иймэрхүү зочид буудлуудын нэг өдрийн төлбөр 2000-9000 иен байсан байна.
Хөшөө, багана, эртний телефон утас, том лааны суурь ашиглан Европын ордон хэлбэрээр чимэглэгдсэн өрөө

Чихмэл шувууд, модон сийлбэр, хуучин зурагт гэх мэтээр чимэглэгдсэн Япон хэв маягийн өрөө

Угаалгын өрөө

Хуяг дуулга, сүйх тэрэг хэлбэрийн ор зэргээр чимэглэгдсэн Дундад зууны үеийн хэв маягтай өрөө

Анчны өрөө. Харамсалтай нь 15 жилийн турш дээврээс гоожсон дусаалын уршгаар буйдан болон шал нь өмхөрч ялзарчээ.

Анчны өрөөний зэргэлдээ орших энэ өрөө маш энгийн байдлаар чимэглэгджээ. Зурагтны дэргэд Americium-241 маркын металл утаа мэдрэгч харагдаж байна.

Энэ өрөөний орны баруун гар талд жижигхэн угаалгын өрөө байгаа ба унтлагын өрөө рүү харсан нээгддэг цонхтой ажээ.

Маш энгийн дизайн бүхий энэ өрөөнд том ванн байхгүй юм.

Том угаалгын өрөө бүхий өөр нэг өрөө. Энэ өрөөний гол чимэглэл нь модоор хийгджээ.

Баганууд болон хатагтай нарын зургаар чимэглэгдсэн энэ улаан өрөөний буланд модон заан тавиатай байгаа аж.

Жижигхэн цэцэрлэг, угаалгын өрөө бүхий өрөө

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/04/19 at 13:37

    hooh ug n dajgui l yum nileen dr uyeiinh bolohoos l bish

  2. Зочин

    2012/04/19 at 14:35

  3. 6yM644

    2012/04/19 at 14:35

    goy l ytm bnshde

  4. jerry-man

    2012/04/19 at 15:01

    tansag yumaa

  5. StoRm-mN

    2012/04/19 at 15:34

    goy l ym bn shd

  6. Mongolhh

    2012/04/19 at 17:58

    soninl yum

  7. Зочин

    2012/04/19 at 19:10

    iiim buudal haygddagui l bhq yu shaal duh hudla mede nemhin

  8. Зочин

    2012/04/19 at 19:57

    xexexe manai mongold bol deed zeregleliin buudal shdjavascript:justreturn()javascript:justreturn()e ne jin

  9. swat0545

    2012/04/20 at 11:26

    end neg no bna da te all?

  10. nickhun

    2012/04/20 at 19:12

    end suns bnda

  11. Зочин

    2012/06/04 at 23:05

    hahaha ednii haygdsan hen ch toohgui buudliig haraad manai buudluudiig neg har daa!hahahahahahaha manaih bol barag nohoin hevter yum bna daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *