Хүйтэн уур амьсгалтай улс орнуудын эцэг эхчүүд яагаад хүүхдүүдээ гадаа унтуулдаг вэ? Та ч бас үүнийг мэдээд авахад илүүдэхгүй шүү

0

Өвөл хүүхдүүдээ гадаа унтуулах нь хойд зүгийн улс орнуудын гэр бүлүүдэд түгээмэл ажиглагддаг зүйл. Үүний ач тус болон аюулын талаар батлагдсан судалгаа олон байдаггүй ч, эцэг эхчүүд хүүхдээ өвөл агаарт гаргаж, унтуулж амраах нь эерэг үр дүнг үзүүлдэг байна.

Дэлхийн эргэн тойрон дахь олон төрлийн уламжлалууд болон дадлага туршлагыг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Гадаа хүйтэнд хүүхдүүдээ унтуулах нь ихэнх хүмүүсийг шоконд оруулах боловч, эдгээр эцэг эхчүүд тийм ч аюултай зүйл биш гэж үздэг бололтой.

Өвөл гадаа хүүхдээ унтуулах нь олон хүнийг гайхшралд оруулдаг соёлын шок юм

Финланд, Исланд эсвэл бусад Скандинавын улс орнуудад нярайг гадаа хүүхдийн тэрэгтэй нь унтуулж амрааж буйг харж болно. Хүүхдийг хүйтэн агаарт байлгах нь түгшүүртэй юм шиг санагдах хэдий ч, эцэг эхчүүд үүнийг олон ач тустай болохыг нь баталж байна.

© Depositphotos.com

 

1. Нярай дулаахан байна

Хэдийгээр гадааны температур хүйтэн байгаа ч, эцэг эхчүүд нярайг дулаахан байлгахыг нэн тэргүүний зорилгоо болгодог. Энэ нь нярайг дулаан хувцаслаж (ноосон материалтай хувцас өмсгөх), сайтар зузаалахыг хэлж байгаа бөгөөд гадуур нь хөнжлөөр хучих нь дааруулахгүй байхад тусалдаг байна.

© Depositphotos.com

 

2. Дархлаа нь сайжирна

Ажиглалтаас харахад Скандинавын улс орнууд дахь сургуулиуд болон эцэг эхчүүд хүүхдийг гадаа унтаж амрахад өвөл өвчин тусах эрсдэл нь багасаж, сургуульдаа тогтмол явах боломжтой байдгийг баталжээ. Дотор унтаж амрахтай харьцуулахад гадаа унтаж амрах нь нойрыг илүү сайн дэмжиж, дархлааг хүчирхэг болгоод зогсохгүй, нярайг тайвшруулдаг байна. Мөн эцэг эхчүүд нярайг гадааг унтуулж амраах нь хүүхдийг илүү идэвхтэй болон хоолны дуршил сайтай болгодгийг онцлон хэлжээ.

© Depositphotos.com

 

3. Тэд илүү удаан унтана

Финландад хийсэн судалгаанаас харахад эцэг эхчүүд хүүхдүүд нь дотор унтаж амрахаас илүү гадаа унтаж амрахдаа удаан унтдаг болохыг олж мэдсэн байна. Гадаа ойролцоогоор 3 цаг орчим унтдаг бол, дотор зөвхөн 1-2 цаг унтдаг.

© Shutterstock.com

 

4. Сургуулиуд үүнийг дэмждэг

Швед болон Дани, мөн Их Британийн ихэнх улс орнуудын сургуулиуд хүүхдүүдийг гадаа тоглох, хооллох болон унтахад нь цаг зарцуулахыг дэмждэг. Судалгаагаар гадаа унтаж амардаг хүүхдүүд өвчлөх нь бага бөгөөд сургуулиас завсарддаггүй болох нь тогтоогдсон байна. Мөн вирус болон бактери дотор илүү тархдаг гэдгийг мэдэх нь зүйтэй. “Бага зэрэг цэвэр агаар хэзээ ч, хэнд ч гэм хор хүргэхгүй” гэж үг хүртэл байдаг бөгөөд Шведүүд “Муу цаг агаар гэж байдаггүй, зөвхөн муу хувцас л гэж байдаг” хэмээн хэлдэг байна.

© Sebastian Condrea / Moment / Getty Images

Та хүүхдээ гадаа хүйтэн агаарт унтуулдаг уу? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээнэ үү.

38
ГоёГоё
17
ГайхмаарГайхмаар
13
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tamir Lkhagvasuren

    Tamir Lkhagvasuren

    2021/02/11 at 01:11

    Tim shuu

  2. Б. Бадар-Ууган

    Б. Бадар-Ууган

    2021/02/11 at 01:14

    ルーシィ

  3. Эрка Эрка

    Эрка Эрка

    2021/02/11 at 20:54

    Анир

  4. Г. Пүрэвдулам

  5. Enkhtuul Tumur

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *