
Өнгөрсөн долоо хоногт хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэн мэдээлэл цацагдсан юм: Шанхай хотын оршин суугч нэг залуу найз бүсгүйтэйгээ үерхэж байх үеийн бүх зардлаа тэмдэглэж байсан бөгөөд дотно харилцаагаа тасалсны дараа зарцуулсан мөнгийг нөхөн төлөхийг шаарджээ. Залуугийн гаргасан жагсаалтаас шаардлагатай бүх мэдээлэл харагдана. Тухайлбал зарцуулсан дүн болгоны ард тодорхой огноо, яг таг цаг мөн юунд зарцуулсан нь ч тодорхой.
Уг жагсаалт хятадын сошиал сүлжээнд сүүлийн долоо хоногийн турш тарж сошиал сүлжээ хэрэглэгчдийн дунд багагүй маргаан үүсгээд байна. Залуугийн гаргаж байгаа үйлдэл төдийгүй энэ бүх зардлыг нэг бүрчлэн санаж, нарийн тэмдэглэж байсан түүний тэвчээр олны гайхшралыг төрүүлжээ. Хэрэглэгчдийн нэг нь залууг зарцуулсан юань болгоноо урьдчилж тэмдэглэж байсан мэт харагдаж байна гэж ч сэтгэгдлээ хуваалцсан байсан юм.
Залуугийн жагсаалтад ичмээр зүйл ч бий, жишээ нь “хоёр шил ус”-ны мөнгө, мөн байхаас өөр аргагүй зардал ч харагдана, үүнд “найз бүсгүйн өвчтэй ээжийн асаргаа, эмчилгээний зардал”. Үүгээр ч зогсохгүй, хоёр биедээ мөнгө зарцуулсан уу эсвэл зөвхөн эмэгтэйдээ зориулж л зарцуулсан уу гэдэг нь ч тодорхой тэмдэглэгджээ.

Нэг жишээгээр авч үзье, залуу 36,1 юаниар “амттан аваад бүгдийг бүсгүйд өгсөн” гэж байгаа юм. Энэ тохиолдолд салсан бүсгүйгээс бүх мөнгийг өгөхийг шаардана. Өөр нэг жишээ гэвэл хоёулаа цуг ресторанд хоол иджээ. Энэ тохиолдолд зарцуулсан дүнгийн 50 хувийг бүсгүй нөхөн төлөх ёстой аж.
Үүнээс гадна хамаатнуудтайгаа нийлж зарцуулсан мөнгөө ч “нэхэмжилсэн” – бүсгүйн ээж өвдөж эмнэлэгт хэвтсэн үеийн зардал. Ээж нь эмчилгээ авалгүй өөд болсон тул залуу өөрийн эцэг эхийн хамт эмчилгээний зардал мөн оpшуулгын зардлаас даажээ. Энэ дүнг ч бас нөхөн төлөхийг шаардсан байна.

Дотно харилцааны туршид нийт дүнгээр 72,000 юань зарцуулсан байна гэсэн тооцоог залуу хийгээд үүний 60,000 юанийг бүсгүй нөхөн төлөх ёстой гэж үзжээ.
Залуугийн хуучин найз бүсгүй энэ дүнг төлье гэж хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Сошиал сүлжээ хэрэглэгчдийн ихэнх нь залуугийн үйлдлийг сөргөөр хүлээн авч байгаа ажээ: залууг өшөө авдаг, хорон муу санаатай гэх нэгэн байхад нууц зэвcэг болгон ашиглана гэсэн бодолтойгоор болзохоосоо өмнө энэ жагсаалтаа гаргасан байх гэж дүгнэсэн нэгэн ч харагдана.

Уншигч таны хувьд энэ асуудал дээр ямар бодолтой байна вэ?








Sandra Gan
2022/06/23 at 12:24
zarim neg mgl hvmvvs ch iimerhvv te Uugii Ugi
Altangerel Du
2022/06/23 at 15:01
Авч өгсөн гутлаа буцааж авсан хүн байдаг шүү. Аз болоход бараг шинээрээ байсан гэсэн 😅
Danzan Ariun
2022/06/23 at 20:47
Миний хувьд зөв гэж бодож байна
Тэр мөнгийг зүгээр олоогүй.хөдөлмөрлөж олсон
Ер нь хүний мөнгө бол хүний л мөнгө
Amar Amore
2022/06/23 at 21:58
Эмэгтэйн зарцуулсан цагийг эр нь бас төлөх болох байхдаа
Монгол Хэмнэл
2022/06/23 at 23:08
Emgetein sorson bazaa hiih heregteishde gaigv yachkaani odriiin orlogoor hedn udaa keks hiisn term mongoo bodoj garguul nuleen hdn yuan awah bhdaa hhhaa
Oyungerel Oinoo
2022/06/24 at 01:07
Анхнаасаа 2 хуваагаад төлж байсан бол юу гэж ийм байдалд хүрэх вэ дээ.
Narangerel Davaasuren
2022/06/24 at 02:11
тэр экс бүсгүй бол яамадаа, тэр экс залуу харин экс бүсгүйгээс авсан зарагдсан мөнгөө буцаах ёстой
Jigjid Oyumaa
2022/06/24 at 08:44
Хужаа нараас хүний тархинд байхгүй Муу юм их гарна гэхдээ л авах чанар нь айхтар шаргуу махруу, хөдөлмөрч улс л дааа….
Tserendorj Altansvkh
2022/06/24 at 10:19
Danzan Ariun tiishde
Baatarsukh Uurtsaikh
2022/06/24 at 10:37
zowshdee zowson ued n tusaljil bsan bna .ene zaluu tsag hugatsaagaa totsooguin ymaa. bair awah mongoor naadtsiin bishu
Ш. Дэнсмаа
2022/06/24 at 11:21
Тэр өнгөрсөөн
Barsaa Osorkhuu
2022/06/24 at 11:42
зөв ш дээ … хүнээр даалгана гэж ер нь буруу ш дээ ….
Aikana Bbe
2022/06/24 at 12:27
Danzan Ariun өөрөө бас ойр дотны хүмүүстээ зарцуулсан мөнгөө нэг бүрчлэн тооцож хэзээ нэгэн цагт нэхэмжилэх үү??? Эсэхүүл хэнд ч мөнгө зарахгүйгээр цуглуулж байгаад авсандаа аваад орох уу???
Aikana Bbe
2022/06/24 at 12:29
Baatarsukh Uurtsaikh эмэгтэй ч зарцуулсан хугацаа.. тэр нэг юмны найз охин гэж явсан халамж бүхэнээ үнэлэх хэрэгтэйс байна… Залууд сайхан харагдах гэж өчнөөн л гоёж голдоо байлгүй…. Гоо сайханд мөнгө төлдөгшдээ бид нар ч бас
Aikana Bbe
2022/06/24 at 12:33
Ёстой хорголоо тоолсон муу санаатай ийм эр хүн ганцаараа явж байгаад мөнгөө авсандаа аваад орох хэрэгтэй… Одоо бид нар яах ёстой юм… Хайртай дотны хүмүүстээ зарсан мөнгөө бүгдийг нь тэмдэглэж хар данс үүсгэж байгаад хэзээ нэгэн цагтаа нэхэмжлэх ёстой юу??? Ер нь мөнгийг хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгрөөж үрэх тийм харамсмаар зүйлүү??? Тэгж бодож байгаа бол үүрд ганцаараа хувиа хичээсэн харамчын замналаар яваарай…
Danzan Ariun
2022/06/24 at 12:37
Bi erchuudees ayaga hool ayaga tsai ungui uuhiig husdeggui avaachgui irsen.
Ungui yum buhen ardaa untei
Duu hamaatan sadangaa bayarlasnaa ilerhiilvel urina.teriig bol bi tolno geaen bodoltoi
Aikana Bbe
2022/06/24 at 12:48
Danzan Ariun 2 hosiin amidral iim bdagguimaa hoo…
Zunjee Lkhagva
2022/06/24 at 13:05
Ёстой үхжийсэн гөлөг гэж л хэлдэг байх 😂, өөртөө зарцуулах мөнгөтэй байгаарай охидуудаа
Danzan Ariun
2022/06/25 at 07:43
Bi hos,manai huni mongoruu bi ordgui ter hun ch mini mongoruu orohgui.hool undaa mongoo dundaasaa bairaa huvaaj toldog
Hos ch baisan ter hun bi ch hun shuudee zaaval avna gesen yum bhgui