Төсөөллийг бодит болгож чадсан, дэлхийн хотуудад орших архитектурын өвөрмөц шийдэл бүхий 16 барилга байгууламж

0

Аялах дуртай хүмүүс хаа нэгэн улсад очихоороо юуны түрүүнд тухайн газрын архитектурын барилга байгууламжийг сонирхдог. Архитектур – нэг төрлийн нэрийн хуудас юм. Жишээ нь, Парис дахь Елисейн ордон эсвэл Германы Кельнийн сүм, Нью-Йорк дахь Олон улсын худалдааны төв эсвэл Санкт-Петербург дахь Исаакиевийн сүм, Агра дахь Таж-Махал, Хятад дахь Хориотой хот гэх мэт. Сүүлийн зуун жилд дэлхийн хотуудад маш олон сонирхол татахуйц архитектурын бүтээлүүд бий болсон. Эдгээр нь жирийн хүний төсөөллөөс хальсан гэхэд буруудахгүй. Нэг харсан бол мөддөө л мартаж чадахгүй. Санаанаас гарахааргүй төслийн үр дүнд сүндэрлэх болсон гайхамшигтай барилгуудын 16 гэрэл зургийг сонирхоно уу.

Скандинавын улсуудад дэгжин бас гоёмсог орчин үеийн барилгууд сүндэрлэх болжээ

 

Энэ бол зүгээр ч нэг барилга биш – 1970 онд баригдсан Гейзелийн номын сан. Сан-Диего дахь Калифорнийн их сургуулийн харьяа юм

 

Харин энэ бол Мехикогийн бахархал – төв номын сан. Улс орны түүхийг өгүүлэх ханын зургаар бүтээжээ

 

Канадын архитектурч Даниель Либескинду өөрийн төслөөр нэгэн хүнд даалгаврыг гүйцэтгэжээ. Онтарио хотын удирдлага түүнд энэ даалгаврыг даалгасан гэдэг. Хааны музей байрладаг хуучны барилгад орчин үеийн өнгө төрхийг нэмэх ёстой болсон юм

 

Ванкувер дэх энэ байшингийн хэлбэр үнэхээр анхаарал татна

 

Орчин үед баригдсан байшин гэж бодохоор харагдаж байгаа биз дээ? Үнэндээ үгүй юм шүү: АНУ-ын агаарын зэвcэгт хүчний захиалгаар 1962 онд баригджээ

 

Амстердам дахь энэ байшин жуулчдын очиж үзэх ёстой газруудын нэгд зүй ёсоор ордог болов уу. Энэ байшинд амьдардаг оршин суугчдад тухтай байдаг эсэхийг хэлж мэдэхгүй юм. Нидерландын архитектурын хорооны төслөөр баригдсан байшин болно

 

Парист нэг ийм сонин барилга бий, нутгийн иргэд сэрүүлэг гэж нэрлэдэг. Хачирхалтай нь энэ бол орон сууцны барилга, өөрийн гэсэн нэртэй – Les Arenes de Picasso

 

Брюселль дэх засгийн газрын хоёр барилгыг холбох явган хүний гүүр уран зөгнөлийн юм шиг л харагдана

 

Ямар зоригтой нь ийм аюултай байшин доор өөрийнхөө машиныг тавьж чадсан юм бол?

 

Сиднейн “гоёл” – өөртөө ногоон байгууламж агуулсан орон сууцны цогцолбор. Үнэхээр хачирхалтай цогцолбор – австралийн энэ хотын удирдлагууд өөрийн хотыг дэлхийн хамгийн ногоон газар болгохоор төлөвлөн ажиллацгааж байна.

 

Турин дурсгалт газраараа алдартай. Үүний нэг нь – Vertical Forest барилга юм. Уг барилгын төслийг зохиосон архитекторууд модон дээр барьсан байшингаас санаа авсан гэдэг

 

Сингапур дахь сонирхолтой гоё “ногоон” өндөр байшин. Хоёр ногоон гол байшингийн дээврээс урсаж байгаа мэт. Энэ ногоон байгууламжийг арчлахад их л амаргүй болов уу

 

Барбикан нь Лондоны төвийн хамгийн хачирхалтай бичил хороололд тооцогддог. Энд эрт дээр үед форт байсан бөгөөд 1940 онд германчууд сүйтгэжээ. Энэ орон сууцны барилгад хөгжмийн сургууль, Урлагийн төв, кино театр, тэр бүү хэл концертын талбай ч бий

 

Сан-Францискод 1974 онд ийм нэгэн барилга барьжээ – Hyatt зочид буудал

 

Данийн архитекторууд орчин үеийн барилгыг хуучны барилгатай хослуулж үнэхээр чаддаг. Үүнийг батлах жишээ – Копенгаген дахь Axel Towers цогцолбор

Уншигч танд аль барилга нь илүү их таалагдсан бэ?

6
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *