Хэзээ ч жүжигчний мэргэжлээр суралцаагүй хэрнээ өөрийн авьяас чадвараараа гялалзаж яваа 16 жүжигчин

1

Бүх гайхалтай жүжигчид жүжигчний сургуульд сурсан байдаггүй. Шарлиз Терон гэхэд л балетчин болохыг хүсдэг байсан бөгөөд банкны теллертэй маргалдаж байх үедээ анхны киноны дүрээ авч байсан гэвэл та итгэх үү? Үүнтэй адил Жокерын дүрээр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Хоакин Финикс ч мөн гэр бүлээ тэжээхийн тулд гудамжинд үзүүлбэр үзүүлдэг байжээ. Энэ мэтчилэн өөр олон А зэрэглэлийн жүжигчид цэвэр өөрийн авьяасаар Холливудын чухал нэгэн хэсэг болж чадсан байдаг.

1. Том Круз

© Top Gun / Paramount Pictures © Tropic Thunder / Paramount Pictures

Том Круз кинонд маш их дуртай байсан бөгөөд нэгэн жүжигт тоглосноос нь хойш амьдрал нь тэр чигтээ өөрчлөгдсөн гэдэг. Тэрээр жүжигчин болохын тулд Нью Йорк руу явсан бөгөөд яг 6 сарын дараа “Taps” нэртэй кинонд дүр бүтээсэн юм. Ингээд 1990 он гэхэд тэрээр дэлхийн хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг болж чадсан юм.

 

2. Жим Керри

© The Truman Show / Paramount Pictures © The Mask / New Line Cinemas

Жим Керри нэлээд өвөрмөц хүмүүжилтэй хүн юм. Тэрбээр өсвөр насандаа гэр бүлийнхээ хамт зөөврийн сууцан дотор амьдардаг байсан бөгөөд тэр үеэс хойш алдартай болох мөрөөдөлтэй болсон байна. Тэрээр 16 настайдаа сургуулиа орхиж, гэр бүлээ тэжээхээр ажиллаж эхэлсэн бөгөөд дараа нь олон жижиг туслах дүрүүдийн шалгаруулалтад орж эхэлсэн байна. Эцэст нь түүнд карьераа цэцэглүүлэх боломж олдсон нь  “In Living Color” нэртэй телевизийн шоунд дүр бүтээсэн явдал байв. Түүнээс хойш түүнд илүү том дүрүүд ирэх болсон бөгөөд жүжигчний ангид нэг ч төгрөг үрж үзээгүй нэгэн юм.

 

3. Мег Райан

© You’ve Got Mail / Warner Bros. © When Harry Met Sally… / Columbia Pictures

Тэрээр Нью-Йоркт сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж байхдаа сурталчилгаа болон телевизийн цуврал киноны шалгаруулалтуудад орж эхэлжээ. Ингээд тэрээр “Burger King” болон “AIM” шүдний ооны зар сурталчилгаанд дүр бүтээж чадсан юм. Жүжигчний карьер нь амжилт олох нь тодорхой болох үед  тэрээр кинонд дүр бүтээхийн тулд семестерийн эхэнд коллежоо орхисон байдаг. Тэрээр хэзээ ч албан ёсны жүжгийн бэлтгэл хийж үзээгүй юм.

 

4. Камерон Диаз

© The Mask / East News © There’s Something About Mary / 20th Century Fox

Нэгэн удаа алдарт гэрэл зурагчин Жефф Данас Диаз руу очоод түүнийг ямар агентлагт харьяалагддаг болохыг нь асуужээ. Харин Диаз тэр үед ямар ч биш гэж хариулахад Дунас түүнд нэрийн хуудсаа өгч, эргээд холбогдохыг хүссэн байна. Ингээд тэрээр Элит загварын агентлагт загвар өмсөгч болсон бөгөөд түүнийхээ дараа жижиг дүрүүдэд тоглож эхэлсэн байдаг. Энэ үеэс хойш дөрвөн жилийн дараа тэрээр алдарт “The Mask” тоглох саналаа хүлээж авсан юм.

 

5. Жонни Депп

© Pirates of the Caribbean / Walt Disney Studio Motion Pictures © Edward Scissorhands / 20th Century Fox

Депп хөгжимчин болохын тулд Калифорниа руу нүүжээ. Тэрээр эхлээд утсаар сурталчилгаа хийж бэхэн үзэг зардаг ажилд орсон байна. Энэ ажилд ажиллаж байх үед нь түүнийг найз нь болох Николас Кейж өөрийн харьяалагддаг агентлагтаа танилцуулсан байдаг. Хожим нь Депп “Элм гудамжин дахь хар дарсан зүүд” кинонд дүр бүтээжээ. Тэрээр хэзээ ч жүжигчин сургуульд сурч байгаагүй юм.

 

6. Хоакин Финикс

© Walk The Line / 20th Century Fox © Joker / Warner Bros.

Финикс жүжигчин, продюсер, хөгжимчин зэргийг нэг дор хийдэг байв. Учир нь тэрээр дүү нартайгаа нийлж гэр бүлдээ дэмжлэг үзүүлэх зорилгоор гудамжинд тоглолт хийдэг байсан юм. Тэр үед тэднийг Ирис Бертон нэртэй төлөөлөгч анзаарч тэдэнд зар сурталчилгаа, телевизийн шоу нэвтрүүлэгт ажиллах санал тавьжээ. Гэвч Хоакин өөрийн дүү Ривер Финиксийг нас барсны дараа хэсэг зуур завсарлага авсан юм. Ингээд тэрээр Холливудын олон блокбастер кинонуудаар эргэн ирж Жокерын дүрээрээ Оскарын шилдэг жүжигчний шагналыг хүртсэн билээ.

 

7. Кристиан Бэйл

© Vice / Annapurna Pictures © The Dark Knight / Warner Bros.

Бэйл 16 настайдаа сургуулиа орхиж, анхны карьераа зар сурталчилгаагаар эхлүүлсэн бөгөөд тэр үеэс хойш кино ертөнцөд хөл тавьж эхэлсэн байна. Тэрээр “Dark Knight” киноны Бэтмэний дүрээрээ домог болсон төдийгүй оролцсон кино бүртээ жүжиглэлтээ мөнхөлж чаддаг жүжигчин юм. Тэрээр дүрээ хамгийн сайнаар нь гаргахын тулд өөртөө ямар ч өөрчлөлтийг хийж чаддагаараа алдартай ажээ.

 

8. Рассел Кроу

© Gladiator / Universal Pictures © A Beautiful Mind / Universal Pictures

Кроу Гладиатор кинонд Максимусыг дүрийг бүтээн Оскарын шагнал авч олны дунд нэр алдараа түгээсэн юм. Тэрээр гэр бүлийнхээ харилцааны улмаас карьерынхаа анхны завсарлагаа авсан байдаг.  Мөн жүжигчин болохын тулд 16 настайдаа сургуулиа орхисон юм. Түүний Гладиатор, “A Beautiful Mind” зэрэг кинонд бүтээсэн дүрүүд олны дунд мөнхлөгдөн үлджээ.

 

 

9. Женнифер Лоуренс

© The Hunger Games / Lionsgate © The American Hustle / Sony Pictures Releasing

Тэрээр жүжигчний карьераа эхлүүлэхийн тулд эцэг эхээсээ Нью Йорк хотод агентлаг олж өгөхийг гуйн тэднийг ятгаж чаджээ. Түүний хамгийн анхны уран бүтээл нь TBS-н “The Bill Engvall Show” нэртэй инээдмийн шоу байсан юм. Эцэст нь тэрээр “Өлсгөлөн тоглоом”, “X-Men” зэрэг алдартай кинонуудад томоохон дүр бүтээж чадсан юм.

 

10. Бен Кингсли

© Schindler’s List / Universal Pictures © Gandhi / Columbia Pictures

Кингсли 23 настайдаа жүжигчний гараагаа эхлүүлж түүнээс хойш дараагийн 15 жилийн хугацаанд тайзны уран бүтээлд ажилласан юм. Тэрээр олон том боломжоос татгалзаж байсан гэдэг. Түүний тоглосон анхны кино болох “Fear Is Key” нь 1972 онд нээлтээ хийсэн ба түүний дараагийн уран бүтээл болох 1982 онд гарсан “Ганди” кино түүнийг Академийн шагналт жүжигчин болгосон юм. Тэр бол жинхэнэ өөрөө өөрийнхөө багш юм.

 

11. Чаннинг Татум

© Magic Mike XXL / Warner Bros. © Foxcatcher / Sony Pictures Classics

Татум коллежоосоо гараад барилгачин, бүжигчин, борлуулагч, брокер гээд олон ажил хийж байжээ. Тэрээр Майамигийн гудамжин дахь загварын агентлагт загвар өмсөгчийн гараагаа эхлүүлж том брэндүүдийн зар сурталчилгаанд зургаа авахуулж эхэлсэн байна. Ингээд тэр цагаас хойш Чаннинг Татум олон кинонд дүр бүтээж өнөөдрийн энэ амжилтад хүрчээ.

 

12. Шарлиз Терон

© Mad Max: Fury Road / Warner Bros. © Snow White and the Huntsman / Universal Pictures

Терон 16 настайдаа загвар өмсөгчийн гараагаа эхэлж, улмаар балетаар хичээллэж эхэлжээ. Гэвч Өвдөгний хэд хэдэн гэмтэл авсны дараа тэрээр бүх зүйлээ орхин жүжигчний карьераа үргэлжлүүлэхээр Лос Анжелес руу нүүжээ. Тэрээр нэгэн өдөр бэлэн мөнгө гаргаж өгөхгүй байсан банкны теллертэй хэрэлдэж байх үедээ Холливудын менежерийн нүдэнд өртсөн байна.

 

13. Генри Кавилл

© Man of Steel / Warner Bros. © The Witcher / Netflix

Кавилл сургуульд байхаасаа л театрт ажиллах дуртай байсан гэдэг. Тэрбээр Монте-Кристо кинонд зориулсан жүжигчний шалгаруулалтын үеэр анхны дүрээ авсан юм. Кавилл киноны багийг бүхэлд гайхшруулсан түүхтэй.

 

14. Мэттью МакКоньюй

© Dallas Buyers Club / Focus Features © Interstellar / Warner Bros.

МакКоньюй Техасын хуулийн сургуульд сурч байх үедээ Ог Мандиногийн “The Greatest Salesman in the World” гэдэг номтой анх танилцаж байжээ. Энэ ном түүний амьдралыг өөрчилж, жүжиглэхээр шийдсэн шалтгаан нь болсон юм. Тэрээр жүжигчний карьераа зар сурталчилгаанд тоглож эхэлсэн байдаг. Нэгэн өдөр тэрээр Ричард Линклатертай уулзаж дуусаад уулзалтынхаа дараа “Dazed and Confused” кинонд тоглох санал авч байжээ.

 

15. Натали Портман

© Leon: The Professional / Arthaus © Black Swan / Fox Searchlight Pictures

Портман 11 настай байхдаа орон нутгийн пиццаны салонд ажилладаг байсан бөгөөд Ревлоны төлөөлөгч түүнийг загвар өмсөгчөөр ажиллахыг ятгаж байжээ. Гэхдээ тэр загвар өмсөгчийн ажлыг уйтгартай гэж үзсэн тул оронд нь жүжиглэхээр шийдсэн байна. Дараа нь тэрээр Усдан театрын урлагийн зуслангийн хөтөлбөрт оролцож олон продакшны анхаарлыг татсан юм.

 

16. Хит Леджер

© 10 Things I Hate About You / Buena Vista Pictures © The Dark Knight / Warner Bros.

Леджер жүжигчний карьераа үргэлжлүүлэхийн тулд 17 настайдаа сургуулиа орхив. Дараа нь тэрээр жүжигчний карьераа эхлүүлэхээр хамгийн сайн найз Тревер ДиКарлотойгоо хамт Сидней рүү явсан байна. Түүний анхны дүр нь “Clowning Around” нэртэй телевизийн олон ангит киноны туслах дүр байв. Ингээд тэрээр “10 Things I Hate About You”-н үеэр аажмаар од болж “The Dark Knight” киноны Жокерын дүрээр алдарт хүрсэн юм. Леджер бол жүжигчин болоход сургуульд нь сурах хэрэггүйн хамгийн тод жишээ.

141
БахархмаарБахархмаар
64
ГоёГоё
41
ГайхмаарГайхмаар
24
ТэнэглэлТэнэглэл
24
ХөөрхөнХөөрхөн
14
Ха ХаХа Ха
11
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Нин Жин

    Нин Жин

    2020/03/27 at 13:36

    Ymar mundag yumbe bugdere mundag jujigchid shude

  2. Анужин Г.

    Анужин Г.

    2020/03/29 at 13:23

    78 9

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *