Диснейн бүтээлүүдийн тухай сонирхолтой баримтууд

1

Хатан эхдээ гадуурхагдаж, ойд хаягдсан ч сайхан сэтгэлтэй 7 одойтой учирдаг Цасангуа гүнжээс эхлээд хорьж барьж дийлэхгүй ид шидийн хүч чадлаасаа болж, хаант улс хайртай дүүгээ орхин оддог Эльза гүнж тэргүүтэй олон гайхалтай үлгэрийн баатруудыг бид мэднэ. Эд бол бүгд Диснейн хаант улсын иргэд. Дэлхийн сая сая үзэгчдийн хайртай үлгэрийн баатруудыг бүтээсэн Уолт Дисней дэлгэцийн алдартай бүтээлүүдээ бүтээхийн тулд ямар замыг туулдаг юм бол? Дараах сонирхолтой баримтууд Диснейн тухай бидний мэдэхгүй зүйлсийг дэлгэж байгаа юм.

Snow White and Seven Dwarfs


1.488.423 долларын хөрөнгөөр бүтсэн энэ хүүхэлдэйн киногоо бүтээхийн тулд Walt Disney байшингаа барьцаалахад хүрсэн байна. Энэ төсөв нь 1937 он дахь бүрэн хэмжээний уран сайхны киноны хувьд ч их хэмжээнд тооцогдох байв. Энэ бүтээл одоо ч бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг олсон хүүхэлдэйн кино гэгддэг. Киноны өөр нэг сонирхолтой зүйл нь Цасангуа гүнжийн улаахан хацар аж. 1937 онд ийм төрөлхийн улайлтыг хийх технологи байгаагүй юм байна.

Frozen


Elsa-гийн шинэ мөсөн ордныхоо тагтны хаалгыг нээн гарч ирж байгаа хэсэг нь 218 хэсгээс бүрдсэн хамгийн урт дүрсийг нэгтгэсэн хэсэг бөгөөд үүнийг хийхэд маш их хугацаа зарцуулжээ. Энэ үзэгдлийн зөвхөн нэг хэсгийг гэхэд л 5 өдөр гаруй буюу 132 цагийн хугацаанд хийсэн байна.

Princess and the Frog

Ханхүү Naveen-ы дүр тодорхой онцлоггүй аяндаа бүтээгдсэн дүр. Тэрээр хүүхэлдэйн кинонд Maldonia хэмээх зохиомол улсын ханхүү гэж гардаг.

Destino

Walt Disney-н богино хэмжээний энэхүү хүүхэлдэйн кино нь хоёр агуу хүний хамтын бүтээл бөгөөд Salvador Dali хамтран ажилласан байна. Энэхүү сюрреалист бүтээлийг бүтээх ажил 1945 онд эхэлсэн ч 58 жилийн дараа 2003 онд дуусгавар болжээ.

Big Hero 6

Marvel Entertainment-ын комик номноос сэдэвлэн бүтээгдэж буй  супер баатар бүхий инээдмийн хүүхэлдэйн кино ирэх 11-р сард нээлтээ хийх бөгөөд киноны үйл явдал Сан Франциско, Токио гэсэн хоёр хотын нэрний нийлэмж болох San Fransokyo хэмээх их хотод өрнөх аж.

The Lion King

Simba гэдэг нь Свахили хэлээр ‘арслан’ гэсэн үг аж.

Aladdin



Үзэгчдэд бараагаа үзүүлэх гудамжны худалдаачин болон Genie бирдэд хоёуланд нь жүжигчин Robin Williams дуу оруулжээ. Худалдаачин, бирд хоёрт бас өөр адил талууд ч бий. Тэдний хөмсөг, сахал нь адилхны дээр тэд хоёулаа 4 хуруутай гартай.

Beauty and the Beast

Хүүхэлдэйн кино бүтээгч, зураач Glen Keane энэ салбарт ажилласан 38 жилийн туршлагатай. Тэрээр Beast-ийг бүтээсэн. Арслангийн зогдор, зэрлэг үхрийн толгой, сахал болон хамар, зэрлэг гахайн соёо, горилла сармагчны дух, чонын сарвуу сүүлтэй, баавгай шиг бахим биетэй энэ холимог төрлийн амьтныхаа тухай саяхны нэгэн ярилцлагандаа “Beast өнгөтэй өгзөгтэй. Гэхдээ үүнийг Belle-ээс өөр хэн ч мэдэхгүй.” гэсэн байна.

The Little Mermaid

Энэ хүүхэлдэйн кино нь Диснейн аналог камер ашиглаж, гараар зурж бүтээсэн хамгийн сүүлчийн хүүхэлдэйн кино юм. 1100 өнгийн дэвсгэр дээр 1000 орчим өөр өнгө ашиглан зурсан энэ хүүхэлдэйн киноны бяцхан лусын дагиныг мөн л Glen Keane эхнэр Linda-тайгаа хамтран бүтээжээ. Киноны Ursula-гийн дүрийн санаа нь Америкийн жүжигчин, дуучин, эмэгтэй хүний хувцас өмсөж жүжиглэдэг Devine-аас сэдэлтэй аж. Хожим нь түүний охин Claire Диснейн 50 дахь хүүхэлдэйн кино болох Tangled киноны Rapunzel гүнжийн дүрийг бүтээх анхны загвар болсон байна.

17
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. A

    2014/05/19 at 09:45

    ZOWSONI ETSEST AMJILTAND HURCH CHADSAB BN

  2. Зочин

    2015/10/13 at 19:24

    Сэтгэгдэл

  3. тэнэг

    2017/07/04 at 23:09

    хххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөррррррррррррррррррррррррррррррррролллллллллллллллллллллллллллллллттттттттттттттттттттттииииииииииииииииииииииииииииииимсссссүүү

  4. тэнэг

    2017/07/04 at 23:09

    хххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөррррррррррррррррррррррррррррррррролллллллллллллллллллллллллллллллттттттттттттттттттттттииииииииииииииииииииииииииииииимсссссүүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *