Би бол Жон! Анжелина Жоли болон Брэд Питт нарын охин 2 настай байхаасаа авахуулаад өөрийгөө эрэгтэй хүүхдийн нэрээр дуудахыг хүсдэг байжээ

1

Angelina Jolie болон Brad Pitt нарын охин Shiloh эрэгтэй хүүхэд болохын тулд өөрийгөө эрэгтэй хүүхдийн нэрээр дуудахыг хүсдэг байв. Гэхдээ Brad болон Angelina нар энэ талаар ямар бодолтой байсан бол?

Getty Images / Ideal Image

 

Angelina Jolie охиныхоо хүйсийн шилжилтийг дэмжсэн

Angelina Jolie болон Brad Pitt нар 6 хүүхэдтэй: 3 нь өргөж авсан бол, 3 нь тэдний мах цусны тасархай. Хэдэн жилийн өмнө олон танил хосууд шүтэн бишрэгчдээ шоконд оруулж, өөрсдийн охин болох Shiloh-ийнхоо хүйсийн шилжилтийн талаар зарласан билээ.

angelinajolietbt / Instagram

Angelina Jolie охиныхоо хүйсийн шилжилтийг дэмжсэн бөгөөд Shiloh-г тэр бүү хэл эрэгтэй хүүхэд шиг хувцаслахыг нь зөвшөөрчээ. Жүжигчин бүсгүй энэ талаар хэрэв охин нь эрэгтэй хүүхдийн хувцас өмсөөд тав тухтай байж чадаж байвал, ямар ч асуудалгүй гэж үзжээ.

nouvel.jolie3 / Instagram

 

Хүйсийн шилжилт

Shiloh-ийн хүйсийн шилжилтийн үйл явц урт хугацааны өмнөөс эхэлсэн. Brad Pitt болон Angelina Jolie-гийн охин дөнгөж 2 настай байхдаа, эцэг эхээсээ өөрт нь эрэгтэй хүүхдийн нэр өгөөч гэж гуйж байсан гэнэ. Мөн тэр өөрт нь амар байх үүднээс 2 төрлийн нэр өөрөө сонгосон байна.

joliepittkids_ / Instagram

Өнгөрсөн түүхийг сөхөж, Oprah Winfrey-ийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Brad Pitt-ийн өгсөн ярилцлагыг эргэн санавал:

“Тэр өөрийгөө John гэж дуудуулах дуртай. John эсвэл Peter.”

Тэрээр цааш үргэлжлүүлэн:

“Тиймээс бид түүнийг John гэж дууддаг. Shi, чи John гэдэг нэрийг авах уу? Тэр тийм ээ гэж хариулсан. Мөн бид түүнээс John, жүржийн шүүс уух уу гэхэд, тэр үгүй гэж хариулж билээ.”

Getty Images / Ideal Image

Энэ үед фенүүд нь түүнийг охинтойгоо холбоотой тоглоом наргиан хийж байна гэж бодож байсан ч, энэ бүхэн үнэн байж таарсан юм.

Getty Images / Ideal Image

 

Brad Pitt хүүхдүүдтэйгээ хэр харилцаатай байдаг тухай

Angelina Jolie-гоос салсны дараа Brad Pitt хүүхдүүдээ ховорхон харах болжээ. Олон удаагийн тэмцлийн эцэст, жүжигчин залуу 6 хүүхдээ ашгүй нэг юм харж, тэдэнтэй уулзаж чадсан талаар түүний ойрын найз нь хэлсэн байна.

Getty Images / Ideal Image

Жүжигчинтэй ойр байдаг найз нь хэлэхдээ:

“Brad хүүхдүүдээ харахыг хүсдэггүй гэвэл огт тийм биш… Богино хугацааны туршид Brad хүүхдүүдтэйгээ уулзахын тулд цаг зав, бүхнээ зориулдаг. Харамсалтай нь тэр хүслээ байнга биелүүлж чаддаггүй учир энэ нь түүнд хэцүү байдаг.”

Getty Images / Ideal Image

Олон мянган фенүүд нь тэднийг хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө эргэн нэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Хүүхдүүд эцэг эхээсээ болж зовох ёсгүй шүү дээ!

Getty Images / Ideal Image

Та Shiloh-ийн талаар юу гэж бодож байна? Хэрэв та тэдний оронд байсан бол охиныхоо хүйсийн шилжилтийг дэмжих байсан уу? Үзэл бодлоо хуваалцаарай.

41
ГайхмаарГайхмаар
38
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
10
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Tumen Minsel

    Tumen Minsel

    2019/12/25 at 02:47

    Оддын хүүхэд од л байдаг бололтой. 2 настай хүүхэд эрэгтэй хүүхдийн нэрээр нэрлүүлэхийг бүр хүсдэг байж. Манай монголын охид хөвгүүд дөнгөж л эр эмээ мэддэг болж эхлэх нас. Харин миний үед эр эмээ ч сайн ялгахгүй эрхэлж явсан биз.

  2. Narsar Narsar

    Narsar Narsar

    2019/12/25 at 03:18

    Эхийгээ дуурайж дээ

  3. Bilguun Bat

    Bilguun Bat

    2019/12/25 at 09:25

    Zurh dartsan ch bh shig

  4. Bikerr Mickey

    Bikerr Mickey

    2019/12/25 at 10:16

    Uul ni goy hvvhen boloh bj dee

  5. Amagalanbayr Ariuntuya

    Amagalanbayr Ariuntuya

    2019/12/25 at 10:22

    хүүхэдүүдийнхээ тѳлѳѳ эргэж нэгдэх хэрэгтэй нэгэн цагт энэ хорвоогийн хамгийн сайхан хосууд бсан

  6. Ганбат Оюундарь

    Ганбат Оюундарь

    2019/12/25 at 10:53

    Дэмжихгүй гээд ч яах билээдээ түүнийг ойлгох цорын ганц хүн нь ээж нь шүү дээ

  7. Siilegmaa Badamjav

    Siilegmaa Badamjav

    2019/12/25 at 11:00

    Цагтаа сайхан хосууд сайн жүжигчид байсан Харамсалтай юм Амьдралд санасанаар болдоггүй зүйл байдаг

  8. Scott Sodo

    Scott Sodo

    2019/12/25 at 14:06

    teneg

  9. Khulan Etherial Ineffable

    Khulan Etherial Ineffable

    2019/12/25 at 19:15

    Jolie chin 16 hurtlee aimar ershud bsan bizde

  10. Monhoo Otgoo

    Monhoo Otgoo

    2019/12/25 at 20:18

    Emegtei hun ergtei sonirholtoi bhad zuger harin ergtei huuhed emgtei ym sonirhood bwal l hetsuudee

  11. Tseelee Boriya

    Tseelee Boriya

    2019/12/25 at 21:16

    bid demjlee geed yaalaa demjihgvi geed yaalaa. hvnii l uurriinh ni asuudal shvv dee

  12. Erika Suvd

    Erika Suvd

    2019/12/26 at 10:05

    Сэтгэл мэдэрлийн өвчин шүү дээ. Эм болж төрчихөөд эрэгтэй болохыг хүснэ гэдэг тархинд ямар нэг асуудал үүссэн гэсэн үг дээ.

  13. Batbayar Endy

    Batbayar Endy

    2019/12/26 at 10:20

    Hoyr jiremsen hun gar barij boldoggui gesen ter gedsend ni baiga huuhduudiinhni oyun sanaa bodol ni soligdchihdog gesen yaria baidag shde gar baritsiin bolu kkk

  14. Зочин

    2021/03/24 at 21:48

    өсвөр насандаа эршүүд бдаг охидууд цөөнгүй насанд хүрээд эмэгтэйлэг болчдог

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *