Бидний багадаа үзэх дуртай байсан шинэ жилийн хамгийн гоё 11 хүүхэлдэйн кино

1

ЗХУ-д хүүхдийг үнэхээр хайрлаад зогсохгүй тэднийг хамгийн сайн сайхан хүн болгон хүмүүжүүлэхэд ихээхэн чармайдаг байжээ. Тэр үед ямар нэг ач холбогдолгүй хоосон зугаа цэнгэлийн контент гэж бараг үгүй, аливаа үлгэр, хүүхэлдэйн кинонд ихээхэн утга учир, хүмүүжил, хэрэгтэй мэдлэгийг шингээж өгдөг байсан гэдэг. Ингэснээр хүүхдийн үлгэр, хүүхэлдэйн кино нь уйтгартай болоогүй төдийгүй харин ч илүү хүний сэтгэлд ойр сайхан бүтээлүүд болсон гэж хэлж болох байх. Ялангуяа шинэ жилийн үеэр, шинэ дэврүүн хүсэл мөрөөдлийн үеэр эдгээр хүүхэлдэйн кинонууд улам бүр сайхан дурсамж төрүүлэх бөгөөд хүүхдүүддээ үзүүлэх хамгийн тохиромжтой цаг үе нь чухам энэ шинэ жил байх болов уу.

11. Когда зажигаются ёлки (1950)

© Союзмультфильм

Рейтинг: 7,9/10

Баярт оролцохоор яваа хүүхдүүдийн замд нэгэн саад тээг бий болох ба энэ нь сайн муу хүчний тэмцэл байлаа. Хүүхдүүд маань бэлгээ авч амжих болов уу? Одоо тэдэнд зөвхөн шидэт чарга л тус болж чадна.

10. Ночь перед Рождеством (1951)

© Союзмультфильм

Рейтинг: 7,9/10

Хайртай бүсгүйн янз бүрийн юм шаардах зангаас болж дархан Вакула чөтгөрийг барьж эмээллэн унаад хот орж, хатан эзний гутлыг хулгайлж авчрах аюултай үйлдэлд аз турших хэрэгтэй болно.

 

9. Снеговик-почтовик (1955)

© Союзмультфильм

Рейтинг: 7,9/10

Гол баатар болсон шидэт цасан хүн маань хүүхдүүдийн шинэ жилийн баярыг зохион байгуулж, гацуур мод бэлдэн, хүүхдүүдэд бэлэг тараах хариуцлагатай үүрэг хүлээнэ. Гэсэн ч түүний замд хорон санаат чоно саад болох бөгөөд шидэт цасан хүн маань үүргээ биелүүлэхийн тулд бусад сайн санаат ан амьтдын тусламжийг авах хэрэгтэй болно.

 

8. Снежная королева (1957)

© Союзмультфильм

Рейтинг: 7,9/10

Герда охины дүү Каяг Цасан хатан хулгайлна. Гэсэн хэдий ч охин маань хайртай дүүгээ олохоор холын аянд гарах ба замд нь олон саад тотгор таарсан ч тэдгээрийг давсаар муу санаат шидэт хатнаас дүүгээ эргүүлэн авч чадна.

 

7. Дед Мороз и лето (1969)

© Союзмультфильм

 Рейтинг: 7,9/10

Өвлийн өвгөн маань зун гэдэг улирлыг огт үзээгүй байлаа. Тийм учраас сайн санаат хүүхдүүд сайхан сэтгэлт өвгөндөө зун цагийг үзүүлэхээр шийднэ.

 

6. Двенадцать месяцев (1956)

© Союзмультфильм

Рейтинг: 8/10

Хойд эхдээ хөөгдөн гарч ид өвлийн цагаар яргуй цэцэг олох ёстой болсон бяцхан охины тухай өгүүлнэ. Аз болоход охин гал түлэн суух хүмүүсийг олж аврагдах бөгөөд тэрхүү хүмүүс нь жирийн хүмүүс биш харин жилийн нэг нэг сарыг хариуцсан 12 хүн байжээ.

 

5. Дед Мороз и серый волк (1978)

© Союзмультфильм

Рейтинг: 8/10

Сайхан сэтгэлт амьтан, муу санаат чоно нарын тэмцлийн тухай уламжлал болсон сэдэвтэй хүүхэлдэйн кино бөгөөд өвлийн өвөө өөрийн туслагч нартайгаа хамтран сайн санаат амьтдад туслан шинэ жилийн баярыг цаг хугацаанд нь болгох гэж зүтгэнэ.

 

4. Умка (1969)

© Союзмультфильм

Рейтинг: 8,2/10

Бяцхан бамбарууш нэгэн хүүхэдтэй танилцан найзлах бөгөөд хүмүүс нүүдэллэн хол явсны дараа өөрийн найзаа олох гэж түүнийг хайж алсын аянд гарна.

 

3. Ну, погоди! – 8-р анги (1974)

© Союзмультфильм

Рейтинг: 8,6/10

Өвлийн өвгөн, цасан охины хоёрын уг дуу нь энэ төрөлдөө сонгодог гэж хэлж болох хэмжээнд алдаршсан. Чоно туулай хоёрын адал явдлын тухай тухайн үед төрж өссөн хүн болгон сайн мэдэх билээ.

 

2. Падал прошлогодний снег (1983)

© ТО «Экран»

Рейтинг: 8,7/10

Энэ бол зөвхөн ЗХУ-ын биш, ер нь дэлхийн хүүхэлдэйн кино урлагийн бас нэг онцгой бүтээл билээ. “Баримлын шавраар” хийсэн энэ хүүхэлдэйн киноны үйл явдал нь нэгэн эр ой руу орж шинэ жилийн гацуур мод бэлдэх ёстой боловч түүнд тохиолдох адал явдлыг ямар ч хүн сонирхон үзэх нь тодорхой.

 

1. Зимав Простоквашино (1984)

© Союзмультфильм

Рейтинг: 8,7/10

Нэгэн гэрт амьдрах Матроскин муур, Шарик нохойн зөрчил ихээхэн хурцдаж эхлэх үед нь хуучин найз нөхдүүд нь ирж, тулгарч буй аюулт үйл явдлыг зайлуулна. Энэ нь яг шинэ жилийн үе байлаа.

11
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Buyanaa Sharhuu

    Buyanaa Sharhuu

    2019/12/24 at 10:49

    odoo ch uzeh durtai

  2. Adiya Yadamjav

    Adiya Yadamjav

    2019/12/24 at 12:48

    Тийм шүү.

  3. Odoo ch uzeh durtai.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *