Алимыг хальстай нь идвэл зохих 6 бодит шалтгаан. Шим тэжээлийг нь хог руу бүү хая!

2

Алимны хальс нь их хэмжээний ширхэглэг, амин дэм агуулахын зэрэгцээ хавдраас урьдчилан сэргийлнэ. Үүгээр ч зогсохгүй…

Алимны хальсанд төрөл бүрийн шим тэжээл агуулагдаж байдаг, чухам энэ л шалтгааны улмаас алимыг хальслахгүй идэх ёстой юм.

Хальсанд их хэмжээний ширхэглэг агуулагддаг

Алимд дунджаар 4,4 г ширхэглэг агуулагддаг, хэрвээ хальсчихвал 2,1 г хүртэл багасна.

Хальсанд их хэмжээний амин дэм агуулагддаг

Бүтэн алимд 8,4 мг С амин дэм, олон улсын 98 нэгжээр хэмжигдэх А амин дэм агуулагддаг байна. Харин алимны хальсыг нь авчихвал С амин дэмийн хувьд 6,4 мг хүртэл, А амин дэм нь олон улсын нэгжээр 61 хүртэл буурах ажээ.

Алимыг зөвхөн хальстай нь идвэл таны эрүүл мэндийг хамгаална

Алим идэж байхад амьсгалын үйл явцыг зөөллөхөд оролцдог бодисыг кверцетин хэмээдэг, таны таамагласнаар уг бодис хальсанд нь агуулагддаг юм. Долоо хоногт тав болон түүнээс дээш тооны алим иддэг хүмүүсийн дунд уушгины өвчлөл эрс бага байдаг болохыг олон удаагийн судалгаагаар баталжээ. Чухам нөгөө нэгдэл л үр дүнгээ өгч байна.

Кверцетин мөн ой санамжийг сайжруулна

Тус антиоксидант нь тархины эд эсийг гэмтэхээс хамгаалдаг, өөрөөр хэлбэл Альцгеймэр зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Алимны хальс нь хавдраас урьдчилан сэргийлнэ

Хальсанд агуулагдах тритерпеноид гэх нэгдэл нь хавдрын эсийг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг. Уг нэгдэл нь элэг, бүдүүн гэдэс болон хөхний хорт хавдрын эсрэг илүү үр нөлөө үзүүлдэг ажээ.

Өөхлөлттэй үр дүнтэй тэмцэнэ

Алимны хальс нь мөн урсулын хүчил агуулдаг тул өөхлөлттэй үр дүнтэй тэмцэхэд тусалдаг. Уг хүчил нь булчин чангалахын зэрэгцээ илүүдэл калорийг шатаадаг ажээ.

13
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. ZB BZ

    ZB BZ

    2019/12/24 at 10:31

    Алимны хальсыг хутгаар зороод уз лааны тос шиг зуйл гараад ирнэ туунийг
    Яаж идэж болох юм бэ

  2. Бака Есимхан

    Бака Есимхан

    2019/12/24 at 12:45

    Зарим нь цэвэрхэн оригоороо бдаг.

  3. Цэдэвдулам Гаваа

    Цэдэвдулам Гаваа

    2019/12/24 at 15:59

    Buun laanii tosiig uu ???

  4. Bold Myagmarsuren

    Bold Myagmarsuren

    2019/12/25 at 14:41

    horiig ni arilgaj barahgui bailgui de

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *