
Дэлхийн аль өнцөг буланд хамгийн их гоо бүсгүйчүүд амьдардаг вэ? Энэ бол мөнхийн асуулт. Улс болгон өөрийн гоо бүсгүйчүүдтэй, гэхдээ зарим нэг улс орнууд гоо бүсгүйчүүдийнхээ хувиар толгой цохиж байна.
Үүний шалтгаан нь юу вэ? Соёл уу? Хоол хүнс үү? Аз уу? эсвэл гоо сайхны мэс засал дэндүү хөгжсөнийх үү? Юутай ч байсан та бүхэнд гоо бүсгүйчүүдээрээ гайхуулах дэлхийн улс орнуудыг танилцуулахаар бэлдлээ.
20. Румын
Румынд хэдэн гоо бүсгүй байдаг гэж … Энэ орны бүх бүсгүйчүүд нь гоо сайхан гэж хэлж болно. Нийт эмэгтэйчүүдийн тал хувь нь 45 наснаас доош, эдгээрийн ихэнх нь үзэсгэлэнтэй бөгөөд төгс бие хаатай. Амьдралын эрүүл хэв маягийг баримталдаг, явган их явж гэрийн хоолыг илүүд үздэг. Тэдний үзэсгэлэнтэй байхын нууц энэ бололтой, жишээ болгож та Моника Барладеанийг хар л даа.
19. Армен
Байгалийн гоо сайхан бүрэлдсэн энэ газар үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээрээ энэ жагсаалтад орох нь зүйн хэрэг. Ким Кардашян болон түүний гэр бүлийнхнийг хараарай. Армен бүсгүйчүүд дэлхийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд ордог. Дуучин бүсгүй Сирушо армен гоо үзэсгэлэн гэдгийг дэлхийд таниулж буй – бор цэвэрхэн царай, гүн хар нүд.
18. Барбадос
Барбадосын бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээрээ саяханаас л дэлхийд яригдах болсон, зөвхөн гоо сайхан бус бас дур булаам бүсгүйчүүд. Рианнаг хэнбугай ч харсан үзэсгэлэнтэй бүсгүй гэнэ. Барбадос арал зөвхөн сайхан бүсгүйчүүдээрээ алдаршаад зогсохгүй “сэтгэл гижигдэм бүсгүйчүүд”-ээрээ жуулчдын анхаарлыг татаад байна.
17. Филиппин
Номхон далайд ойролцоогоор 8 мянган арлаас бүрдэх Филиппин улс соёл урлаг, амтат хоол, байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай төдийгүй гоо бүсгүйчүүдээрээ алдартай. Ази төрхийг агуулсан эдгээр бүсгүйчүүдийн бор, цэвэрхэн арьс нь тэднийг чимнэ. Филиппиний хамгийн дур булаам бүсгүй болох Женнилин Меркадо үүнийг гэрчилнэ.
16. Болгар
Болгар бүсгүйчүүдийн зөв төрх тэднийг гоо бүсгүйчүүд болгожээ. Ихэнх нь гялалзсан хар үстэй. Тэд бүжиглэх дуртай, Росица Иванова бол болгар бүсгүйчүүдийн гоо сайхныг дэлхийд таниулсан бүсгүй.
15. Ливан
Ливан – Сирийн хойд хэсгээр хиллэдэг жижиг газар нутагтай улс. Энэ улс тухайн бүсэд өөрийн гоо бүсгүйчүүдээрээ алдартай. Хар том нүд, гялалзсан хар үс, бараан цэвэрхэн арьс. Та Хайфа Вахбийг мэдэх бол ливанийн гоо бүсгүйчүүд ямрыг төсөөлнө дөө.
14. Голланд
Урьд өмнө дурьдсан бүсгүйчүүдээс илүү эршүүд гэмээр. Магадгүй соёл нь тэгж нөлөөлсөн болов уу. Тэд маш дайчин, дуу шуугиантай, хөгжилтэй бас үзэсгэлэнтэй. Ихэнх бүсгүйчүүд нь гүн хөх өнгийн нүдтэй, цайвар үс, цагаан шаргал арьс. Даутцен Крусийг зургийг та сайн ажиглаарай.
13. Серби
Сахиусан тэнгэр мэт төрхтэй бүсгүйчүүд гэвэл сербийн бүсгүйчүүдийг хэлнэ. Манай жагсаалтад зүй ёсоор орж байгаа юм. Тэд гоо сайхны будаг их хэрэглэдэг, дур булаам ч харагдахыг хүссэндээ тэгдэг биз ээ. Ана Иванович – серби гоо сайхны жишээ.
12. Египет
Египет бүсгүйчүүдэд далдын гэмээр татах хүч бий. Тэдний арьс зөгийн балны өнгөтэй, өтгөн хар үстэй, талимаарсан нүдтэй. Арву Гауда египет бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг илтгэнэ.
11. Франц
Хэл, соёл, урлаг, хүмүүс нь бүгд л сэтгэл татна. Хоол хүнс, дарс, бүсгүйчүүд бүгд хоорондоо зохицсон мэт гоо сайхан. Цайвар шаргал арьс, зөөлөн үс, дур хөдөлгөм зөөлөн уруул, загварлаг хувцас энэ бол франц маягийн гоо үзэсгэлэн. Энд дурьдсан болгоныг та Марион Котийяраас олж харна.
10. Аргентин
Аргентин бол хөлбөмбөг, үзэсгэлэнт байгаль, агуу соёлоороо алдартай төдийгүй гоо бүсгүйчүүдээрээ гайхуулна. Аргентиний ард түмний ихэнх нь Испани болон Өмнөд Америкийн угуул иргэдийн холилдсон цустай. Сайн цус холилдсоноос хойш бүсгүйчүүд нь гоо сайхнаараа гайхуулахаас өөр яалтай билээ.
9. Итали
Итали бол гоо сайхан бүхний орон – дарс, ард түмэн … Хүмүүс нь гоо сайхан бүхний мэргэжилтэн гэмээр. Европын сонгодог гоо сайхныг та эндээс мэдэрнэ – нүүрний хэлбэр, төгс галбир. Жузи Бушеми бол итали гоо сайхны тод жишээ.
8. Өмнөд Солонгос
Өмнөд Солонгосын бүсгүйчүүд үзэсгэлэнт гоо сайхнаараа дэлхийд танигдсан. Зөөлөн булбарай арьс, гонзгой царай, том нүд – шаазан хүүхэлдэйн дүрсийг санагдуулмаар. Го Ара бол солонгос бүсгүйчүүдийн шүтээн болсон үзэсгэлэнтэй жүжигчин юм.
7. Энэтхэг
Энэтхэг – хурц халуун ногоотой хоолоороо алдаршсан нутаг. Энэ улсад дэлхийн сайхан бүсгүйчүүд амьдардаг бөгөөд тэдний зөөлөн арьс нь зөгийн балын өнгөтэй, том хар нүд нь эрчүүдийн сэтгэлийг татна. Энэ гоо үзэсгэлэн нь үеийн үед дамжсаар ирсэн бөгөөд тэдний үзэсгэлэнгийн нууц юунд оршиж байгаа нь нууц хэвээр.
6. Венесуэл
Испани хэлтэй венесуэлчууд соёлын гайхамшигтай түүхтэй. Венесуэл бүсгүйчүүд өөртөө маш их анхаарал тавьдаг учраас гоо үзэсгэлэнтэй байдаг ажээ.
5. Орос
Дэлхийн үзэсгэлэнт бүсгүйчүүд Орост амьдарцгаадаг. Тэд сайхан харагдахын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ, тэд гэр бүлдээ үнэнч бөгөөд маш эмэгтэйлэг. Жишээ нь та Елена Кулецкаяг хар л даа, гоо үзэсгэлэн түүнд оршиж буй.
4. Бразил
Бразил загвар өмсөгчдийнхөө тоогоор дэлхийд толгой цохидог. Тэдний бие галбир, гоо үзэсгэлэн нэгэнт дэлхийд танигдсан. Та Кэтрин Зета-Жонс, Жизель Бюндхен болон Меган Фоксыг мэднэ, энэ мэт бразил үзэсгэлэнт бүсгүйчүүдийн жагсаалтад төгсгөл гэж байхгүй.
3. Украйн
Үзэсгэлэнт байгаль нь охид бүсгүйчүүдийнхээ гоо үзэсгэлэнтэй зохицолдсон мэт. Украйн загвар өмсөгч бүсгүйчүүд дэлхийд алдартай. Милла Йовович, Милу Кунис гэхээр л бүх зүйл ойлгомжтой болно.
2. Колумб
Колумб бол гоо сайхны мэс заслаараа алдартай улс. Ингэлээ гээд бүсгүйчүүд бүгд гоо сайхны мэс заслаар гоо үзэсгэлэнтэй болоогүй юм шүү. Тэд төрөлхийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд. Шакира, София Вергара нарыг ямар үзэсгэлэнтэйг нь та мэдэх бизээ.
1. Швед
Цайвар шаргал үс болон цэнхэр нүд – энэ бол швед маягийн гоо үзэсгэлэн. Тэд зөвхөн гоо сайхнаараа гангарах төдий бус амьдрах ухаан, эрх чөлөөг мэдэрч буй мэдрэмжээрээ бусдаас онцгой. Гайхах зүйлгүй та Каролин Винбергийг хар л даа.








Зочин
2016/05/17 at 16:03
Manai ulaa butarsan mgl ohid alga
Зочин
2016/05/17 at 16:07
https://m.facebook.com/536408276527187/photos/a.536409299860418.1073741828.536408276527187/590081227826558/?type=3&source=48 уран зургийг мэдэрч чаддаг залуусаа! Ирээдүйн Ван Гогийг дэмжээрэй
Hurlee Aga
2016/05/17 at 16:14
Hurlee95
Sansar Dagva
2016/05/17 at 16:51
Kk Mongol busgui chuud Solongosoos dor blaa yu …
нэргүй
2016/05/17 at 16:55
ерөн уул шугмандаа манай монголийн охидууд илүү хөөрхөн шдэ иднах бол зуган дээрл иймэл харагддагл юм байгааз
123
2016/05/17 at 17:45
со энэтхэг 2 зайлөө худлаашд
asd
2016/05/17 at 18:28
Украйнки :3
Зочин
2016/05/17 at 18:45
Mongol ene jagsaaltand orii gevel orostoi erliizjeh heregtei
Зочин
2016/05/17 at 20:26
Bdagl hvhenvd bnshte
Зочин
2016/05/18 at 01:26
Bi l huwida hamgiin uzesgeltei busguichuud mongold l baidg gj boddog ter ch ugin unen
Omar Gamil
2016/05/18 at 08:08
1.mongolia
Omar Gamil
2016/05/18 at 08:08
999999.hujaa
Зочин
2016/05/18 at 13:58
Egypt Russia 2oos busad ni ch dee zailuul
Дөлгөөн
2016/05/18 at 21:32
Итали бол яахын аргагүй орно. Аа харин тэр Солонгосыг бол мэдэхгүй юм байна.
Zochin
2016/05/19 at 08:01
Bi odoo USA-d amidarch bna hamgiin saikhan busguichuud mongold l baidag mongol busguichuud shuu.
Зочин
2016/05/20 at 12:16
shaaal hudlaa shaaj bna daa… ter goo geed baigaa uls ni dandaa matartai l baidag gazruud bna dag
зо
2016/05/20 at 17:13
өөө ямар шаамбар юм бэ?
монгол бүсгүйчүүд дэлхийд 1-рт орох ёстой шт . юун солонгос куба энэтхэг нтр вэ мал шаажийна дө
Зочин
2016/05/25 at 13:50
1t arab 2t enetheg 3t oros 4t mongol gdg zde? hvn aminh n ihenhi hvvhnvvd tsarailag