Улс орнуудын хичээлээс гадуур нэмэлтээр заадаг 6 тусгай сургалт

0

Сурагч байхад дуртай хичээл гэж бий, харин зарим нь дуусахгүй мэт сунжирч байсан хичээлүүд ч бий. Өнөөдөр дэлхийн улс орнууд боловсролын салбарыг төгс болгох гэж хичээж байна, сурагчдаа хичээлдээ өндөр сонирхолтой ирж ихийг сурч боловсрох хүслийг төрүүлэхээр ажиллацгааж байна.

Та бүхэнд дэлхийн улс орнуудын сонин хачин хичүүлээдээс танилцуулахаар бэлдлээ. Би байсан бол бүгдэд л нь суумаар санагдсан шүү.

Япон: байгаль эхтэй танилцах хичээл

Компьютер болон өөр бусад техник хэрэгслээс өөр зүйл мэдэхээ больсон хүүхдийг байгальтай ойртуулж амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой хичээл. Мэдээж бусад хичээлийн адил шалгалт авч дүн тавигддаг ажээ.

Улс орнуудын хичээлээс гадуур нэмэлтээр заадаг 6 тусгай хичээл 1

Башкир: зөгий үржүүлгийн хичээл

Башкирт өөрийн зөгий үржүүлэгтэй хэдэн зуун сургуулиуд байдаг. Хичээлээр зөгий хэрхэн үржүүлэх, зөгийн балаа хэрхэн хурааж авахыг зааж сургана. Хүүхдүүдийг анхаарал болгоомжтой, тэсвэр тэвчээртэй болгоход сургадаг байна.

Улс орнуудын хичээлээс гадуур нэмэлтээр заадаг 6 тусгай хичээл 2

Израиль: кибер аюулгүй байдал

Бид интернэтийн эрин цагт амьдарч байна. Израильчууд хойч үеийнхээ кибер аюулгүй байдлыг хангахаар шийдсэн бололтой. Хичээлээр интернэтэд хэрхэн бүртгүүлэх, блог болон өөр бусад сошиал сүлжээнд хэрхэн хандах, мөн тоглоомын донтон гэж хэн болох зэрэг онол, практикийн хичээл ордог ажээ.

Улс орнуудын хичээлээс гадуур нэмэлтээр заадаг 6 тусгай хичээл 3

Армен: ардын бүжиг

Ардын бүжиг бол Армен улсын бахархал. Хэдэн мянган бүжиг байх бөгөөд бүжиг болгон өөрийн түүхтэй. Тийм учраас армений боловсролын систем үндэсний ёс заншлын хичээл бага санагдаж ардын бүжгийн хичээлийг нэмжээ, сурагчдын заавал суралцах ёстой хичээлүүдийн тоонд орсон юм.

Улс орнуудын хичээлээс гадуур нэмэлтээр заадаг 6 тусгай хичээл 5

Австрали: серфингийн хичээл

Далайн давалгаа эзэмшигчид гэдгээ батлахын тулд Австраличууд серфингийн хичээлийг дунд сургуульд заадаг. Гаднынхан ирээд австраличуудаас илүү серфингдэж байхыг тус улсын засгийн газар хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бололтой. Энэ хичээл мөн Хавайн дунд сургуулиудад ордог ажээ.

Улс орнуудын хичээлээс гадуур нэмэлтээр заадаг 6 тусгай хичээл 4

АНУ: шинжлэх ухааны нээлт

АНУ-ын дунд сургуульд онолын хичээл үзсэн бол бүх сурагчдад нэгэн даалгавар өгнө – шинийг санаачлах. Даалгавар хийхэд бүтэн жил ч зарцуулж болно. Бүтээсэн шинэ нээлтээ анги хамт олныхоо өмнө танилцуулж хэлэлцэнэ. Жилийн эцсийн дүнд нөлөөлөх чухал хичээл ажээ.

Улс орнуудын хичээлээс гадуур нэмэлтээр заадаг 6 тусгай хичээл 6

3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. zochin...

    2016/05/18 at 20:28

    hamgiin eheniih yostoi hudlaa… bi hawaiid surdag manaid lav iim hicheel ogt baihgui. busad schoolooded ch bas iim ym baihgui. tanai site iin medeenuuded itgeh arga alga.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *