Хар чавга – бие махбодийг залуужуулах болон бие эрхтнийг цэвэрлэхэд туслах хүчирхэг хүнс

4

Хар чавгыг хатаасан ч гэсэн шим тэжээлээ алддаггүй бөгөөд яг л шинэ юм шиг амин дэм, эрдэс бодисоор баялаг байж чаддаг.

Хар чавга – зүрх судасны өвчлөл болон цусны өндөр даралтаас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй жимс юм. Хар чавганд агуулагдах кали нь цусны даралтыг бууруулж, зүрхний шигдээс болох эрсдэлээс хамгаалж чадна.

Хар чавга нь антиоксидантаар баялаг, бие махбодийг эвдэх чөлөөт радикалыг дарангуйлах чадалтай. Тиймээс хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй гэж үздэг.

Бие махбодийг залуужуулах ардын уламжлалт жорууд

1 кг сайн чанарын хар чавгыг чанаад шүүсийг нь шүүж усан үзмийн цагаан дарстай хольж дээрээс нь цинамон, багахан сахар нэмнэ. Уусмалыг хоёр дахин буцалгаад хундагаар өдөрт 2 удаа хоол идэхээс өмнө эсвэл хоолноос 1 цагийн дараа ууна.

 

Хар чавгаар бэлдсэн эмчилгээний жорууд

Авитаминоз /амин дэмийн гүн дутагдал/

Жижиг ширхэгтэй үрүүлээр үрж жижиглэсэн 2 хоолны халбага хар чавга, 1 х.х нохойн хошуу, 1 х.х хар нэрс дээр 400 мл буцалсан ус хийгээд 3 цаг хандална. Шүүгээд дээрээс нь 2 ц.х зөгийн бал нэмнэ.

10 -14 өдрийн турш хоолноос 1 цагийн өмнө өдөрт 2 удаа 50 мл-аар ууна, ингэснээр авитаминоз буюу амин дэмийн гүн дутагдлаас урьдчилан сэргийлж чадна.

Жор 2

100 г хар чавга дээр 1 л буцалсан ус хийгээд 15 минут хандалж хөргөнө, дараа нь шүүгээрэй. Өдөрт 1 удаа 200 мл-аар ууна. Нэг курс нь 7-10 өдөр үргэлжилнэ. Уг эмчилгээ нь авитаминозийн үед нэн үр дүнтэй.

Жор 3

1 х.х үрж жижиглэсэн хар чавга дээр 1 х.х нохой хошуу, 1 х.х улаан тэс/рябина хийж 400 мл буцалсан ус нэмнэ. 1,5 цаг хандлаад шүүгээрэй.

Хандыг өдөрт 3-4 удаа хоолноос 20 минутын өмнө 100 мл-аар ууна.

Курс эмчилгээ нь 7-10 өдөр үргэлжилнэ. Ханд авитаминозийн үед нэн тустай.

Жор 4

1 х.х хар чавга, 2 х.х жижиглэж үрсэн лууван, 1 х.х хуурай хүрэн манжин, 1 х.х нохой хошуу, 1 х.х халгайны навч дээр 300 мл ус хийж зөөлөн галаар 7 минут орчим буцалгана. Хандыг харанхуй сэрүүн газар тавьж 3 цаг байлгана. Дараа нь шүүгээрэй.

Өдөрт 3 удаа хоолноос 1 цагийн өмнө 100 мл-ээр ууснаар авитаминозоос урьдчилан сэргийлж чадна. Курс эмчилгээ – 7 хоног.

Жор 5

100 г хальсалсан лууван болон 100 г хар чавгыг жижиглээд сайтар хольж 2,5 х.х зөгийн балаар амтална.

Өдөрт 5 удаа 1 хоолны халбагаар 3 долоо хоногийн турш хэрэглэнэ. Полиавитаминозийн үед нэн тустай.

Эмчтэйгээ зөвлөсний дараа эмчилгээг 10 хоногийн дараа дахин эхлүүлж болно.

Жор 6

1 лууван, 100 г хар чавгыг цэвэрлээд угаана. Жижиг ширхэгтэй үрүүлээр үрж 1 нимбэгийн шүүсээр амтална.

Өдөрт 3 удаа 1 хоолны халбагаар 14 хоногийн турш ууна.

7 хоногийн дараа эмчилгээг дахина. Уг эмчилгээ нь авитаминозийн үед нэн үр дүнтэй.

Жор 7

30 г үрж жижиглэсэн хар чавга, 50 г үрж жижиглэсэн лууван, 2 х.х хар нэрс, 1 х.х нохойн хошуу, 1 ц.х хар нэрсний үндэс дээр 1 л буцалсан ус хийж 2 цаг хандалж орхино. Дараа нь сайтар шүүнэ.

Хоолноос 30 минутын өмнө өдөрт 2 удаа 100 мл-аар уувал С ба В9 амин дэмийн дутагдлыг эмчилж чадна.

Курс эмчилгээ нь 14 хоног.

Жор 8

2 х.х хар чавга, 1 х.х нохойн хошуу, 1 х.х халгайн навч дээр 300 мл ус хийж зөөлөн галаар 5-7 минут буцалгана. Харанхуй сэрүүн газар 3 цаг хандалсны дараа шүүж авна.

Хандыг хоолноос 1 цагийн өмнө 3 удаа 100 мл-аар ууна.

Курс эмчилгээ 7-10 хоног. Уг эмчилгээ нь авитаминозийн үед нэн үр дүнтэй.

 

Ангин

5 х.х үрж жижиглэсэн хар чавга, 1 х.х нохойн хошуу, 1 х.х хар нэрс дээр 400 мл буцалсан ус хийж 3 цаг хандалж орхино. Дараа нь шүүгээд 2 ц.х зөгийн балаар амтална.

Хандыг хоолноос өмнө өдөрт 2 удаа 100 мл-аар 14 хоногийн турш ууна.

Жор 2

1 х.х үрж жижиглэсэн хар чавга, 1 х.х үрж жижиглэсэн лууван дээр 1 стакан ус хийж 5 минут зөөлөн буцалгана. Шүүгээд дахин буцалсан ус хийж эхний хэмжээнд нь хүргэнэ. 1 ц.х зөгийн балаар амтлаарай.

5 өдрийн турш бэлдмэлээр хоолойгоо өдөрт 2 удаа зайлна.

Жор 3

1 х.х жижиглэж үрсэн хар чавга дээр 2 стакан буцалсан ус хийж 30 минут хандалж орхино, дараа нь шүүгээрэй.

Уусмалаар хоолойгоо 5 хоногийн турш өдөрт 3 удаа зайлна. Үүний зэрэгцээ уусмалыг хоолноос 1 цагийн өмнө өдөрт 3 удаа 1 х.х-аар ууна.

Жор 4

30 г хар чавгыг жижиг ширхэгтэй үрүүлээр үрж жижиглээд паалантай эсвэл шилэн саванд хийнэ, дээрээс нь 1 х.х алимны уксус хийж 1 цаг хандална. Бэлдмэлийг 1:1 харьцаатай устай хольж сайтар хутгаарай.

Уусмалаар 2-2,5 цаг тутамд хоолойгоо зайлна. Хоолой өвдсөн үед нэн тустай.

Жор 5

300 г хар чавгыг сайтар угаагаад 1 литр усанд хийж 1 цаг буцалгана. Хандыг шүүгээд бүлээнээр нь хэрэглэнэ, өдөрт амаа  3-4 удаа зайлаарай.

 

Үе мөч

100 гр үрж жижиглэсэн хар чавгыг 200 мл усанд хийж зөөлөн галаар 15 минут орчим буцалгаад шүүнэ. Хандыг марльд шингээж өвдөж байгаа хэсэг дээрээ 20 минут бигнүүр тавиарай. Эмчилгээг өдөрт 2 удаа хийж болно.

Курс эмчилгээ 7-10 хоног үргэлжилнэ.

 

Цус багадалт

1 х.х үрж жижиглэсэн хар чавга, 1 х.х жижиглэсэн байцааны навч дээр 2 стакан буцалсан ус хийж 3 цаг хандална. Шүүгээрэй. Хоолноос 30 минутын өмнө өдөрт 4 удаа 3 х.х-аар 14 хоногийн турш ууна.

 

Үений үрэвсэл

1 х.х үрж жижиглэсэн хар чавга, 1 х.х даливс өвсний үндэс дээр 2 стакан ус хийж зөөлөн галаар 15 минут буцалгаад, шүүгээрэй.

Өдөрт хоолноос 1 цагийн өмнө 4 удаа 1 х.х-аар 7-10 хоногийн турш ууна.

Жор 2

1 х.х үрж жижиглэсэн хар чавга, 1 х.х керосин нэмж сайтар хутгаад марлиар шүүнэ. Өвдөж байгаа үе мөч дээрээ тавина.

Үе мөчний үрэвслийн үед нэн тустай.

Жор 3

Хар чавгаа үрүүлээр үрээд шавартай 1:3 харьцаагаар холино. Буузны гурил шиг бөөрөнхийлөөд өвдөж байгаа үе мөч дээрээ тавьж боогоорой. Үе мөчний өвчин арилтал орой болгон тавина. Үе мөчний үрэвслийн үед нэн тустай.

Жор 4

Үрж жижиглэсэн 1 х.х хар чавга, 1 х.х сонгино, 1 ц.х жижиглэн татсан сармис, 2 х.х даливс өвсний үндэс дээр 500 мл архи хийж 14 хоног хандалж орхино. Үе үе хандыг сэгсэрч байх хэрэгтэй.

Шүүгээд дахин нэг хоног амраана.

Эмчилгээний схем: эхний өдөр 1 дусал ханд, дараа өдрөөс эхлээд өдөр болгон 1 дуслаар нэмсээр 7 дусал болгоно.

7 дусал болонгуут нь буцаагаад 1 дуслаар багасгасаар 1 дусалд хүргэнэ. Үе мөчний үрэвслийн үед нэн тустай.

 

Судас хатуурах өвчин

1 х.х сагагын цэцэг, 1 х.х үрж жижиглэсэн хар чавга дээр 2 стакан буцалсан ус хийж 2 цаг таглаатай хандална, шүүж аваарай.

Өдөрт 3-4 удаа 100 мл-аар ууна. Курс эмчилгээ 7 хоног үргэлжилнэ. Судас хатуурах өвчний үед нэн тустай.

Жор 2

1 х.х үрж жижиглэсэн хар чавга дээр 1 л буцалсан ус хийж усны ууран дээр 20 минут жигнэнэ. Шүүгээрэй.

Хоолноос 30 минутын өмнө өдөрт 3 удаа 1 х.х-аар ууна. Курс эмчилгээ 21 хоног үргэлжилнэ. Судас хатуурах өвчний үед нэн тустай.

Жор 3

300 г үрж жижиглэсэн хар чавга дээр 300 г зөгийн бал хийж харанхуй газар 7 хоног хандална.

Хоолноос 30 минутын өмнө өдөрт 3 удаа 1 х.х-аар 30 хоногийн турш ууна.

10 хоног завсарласны дараа курс эмчилгээг дахин эхлүүлж болно.

 

Бронхит

1 ц.х нунтаг хатаасан ойн бөөрөлзгөнө, 1 х.х бөөрөлзгөнийн навч, 1 х.х үрж жижиглэсэн хар чавга дээр 1 стакан ус хийж 15 минут буцалгаад 1 цаг хандалж орхино. Шүүгээд өдрийн турш 3 удаа уугаарай. Курс эмчилгээ 7 хоног.

Бронхитийн үед нэн тустай.

Жор 2

1 х.х үрж жижиглэсэн хар чавга, 1 х.х хусны үр дээр 1 стакан ус хийж 15 минут зөөлөн буцалгаад 1 цаг хандалж орхино, шүүж аваарай.

Хоолноос 1 цагийн дараа өдөрт 4 удаа 200 мл-аар ууна.

Бронхитийн үед курс эмчилгээ 7 хоног үргэлжилнэ.

Жор 3

250 г үрж жижиглэсэн хар чавга, 250 г цэвэрлэж татсан сонгино, 100 г зөгийн балыг паалантай саванд хийж 1 л усанд 3 цаг зөөлөн буцалгана. Шүүгээд 1 х.х-аар ууна.

Хэрэглэх тун: өдөрт 3-4 удаа

Уух цаг: хоолноос 15-20 минутын өмнө

Бронхитийн үед нэн тустай.

Жор 4

2 х.х алтай цэцэг, 1 х.х үрж жижиглэсэн хар чавга дээр 1 стакан буцалсан ус хийж 10-15 минут хандална. Бүлээнээр нь өдөрт 3-4 удаа 100 мл-аар уугаарай.

Бронхитийн үед нэн тустай.

Жор 5

2 х.х гоньдны үр, 1 х.х үрж жижиглэсэн хар чавгыг халуун саванд байгаа 500 мл буцалсан усанд хийж 1 цаг хандална. Дараа нь шүүгээрэй.

Хандыг хоолноос өмнө 3-4 удаа 50-75 мл-аар ууна. Бронхитийн үед нэн тустай.

22
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Naranjargal Monkhchuluun

    Naranjargal Monkhchuluun

    2019/03/18 at 17:01

    ,.

  2. Зул Зулаа

    Зул Зулаа

    2019/03/19 at 10:23

    Ss higed ogcx

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *