Нэгэн залуу салсан эхнэрийнхээ ипотекийн зээлийг төлж барагдуулж, түүнд гэнэтийн бэлэг барьжээ

0

Харилцаа маш богино хугацаанд яаж ч өөрчлөгдөж болно, бид ч тэр болгоныг хяналтандаа байлгах боломжгүй. Цаг хугацааны эрхэнд хүмүүс бие биенээсээ холдох нь бий. Яг л ийм зүйл Шон Найланд, Кэт Кинан нарт тохиожээ. Тэд 8 жилийн турш цугтаа амьдарч фейсбүүк дээр өөрсдийн контентоо толилуулж байлаа. Тэдний харилцаа төгсгөл болсон ч гэр бүлээ дээгүүрт тавьж чаджээ. Бидний бэлдсэн нийтлэлийг уншаад та үүнд итгэх болно.

Тэд бидний хүсэлтээр туршлагаасаа хуваалцсан юм. Тэдний үйлдэл бидний зүрх сэтгэлд бага ч болов итгэл найдвар бэлэглэнэ гэж найдаж байгааг хүлээн авна уу.

2013 оны 10 дугаар сараас хойш хамтдаа

© shaunnyland_ / Instagram

Тэд 2013 онд шөнийн зугаалгын үеэр танилцаж байжээ. Хосууд одоогийн байдлаар бага насны хоёр хүүгээ өсгөн хүмүүжүүлж байгаа юм. Тэд хүүхдүүдээ фейсбүүкийн хэд хэдэн бичлэгээр танилцуулж байсан удаатай.

Залуу хүмүүс 8 жил хамт амьдарсны эцэст салахаар шийдэцгээжээ. Яагаад ийм шийдвэр гаргах болсон тухай Шоноос асуухад: “Бид харилцаагаа сайхнаар нь хадгалж үлдэж чадсан. Салах болсон шалтгаан гэвэл үнэндээ бидний харилцаа хайр дурлалын гэхээсээ илүүтэй нөхөрлөлийн харилцаа болж өөрчлөгдсөнтэй холбоотой. Бид өдрийн 24 цагийг цугтаа өнгөрөөж байна, сошиал сүлжээнд цугтаа ажиллаж байна” гэсэн юм.

 

Гэр бүлийнхээ төлөө харилцаагаа сайхнаар нь авч үлдэж чадсан

© itscatkeenan / Instagram

Залуу хосууд салсан ч гэсэн хоёр хүүгээ хүмүүжүүлэх ажилд адилхан оролцож байна. Кэтээс тэдний харилцаа хэрхэн өрнөж, мөн найз нөхөд хэвээрээ үлдэх болсон шийдвэрийн тухай асуухад: “Бид хоёр хүүхэдтэй, тэдний дэргэд аз жаргалтай эцэг, эх байх ёстой гэж бодсон” гэж бүсгүй хэлжээ.

 

Гэнэтийн бэлэг

© itscatkeenan / TikTok

Эцэг эх хоёул хүүхдүүддээ сайн сайхныг л хүсэж байгаа. Энэ нь эцсийн мөчид Шон Кетийн ипотекийг төлөх шийдвэр гаргахад хүргэжээ. Кэт ямар нэгэн зүйлд санаа зовох зүйлгүйгээр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлээсэй л гэж Шон хүссэн байна.

“Би чамаар бахархаж байна! Чи бол энэ дэлхийн хамгийн сайн ээж! Тийм учраас би чамд зориулж нэг зүйл хиймээр санагдаад…” Тэр “нэг зүйл”-ээ ч үнэхээр хийж чадсан – Кэтийн төрсөн өдрөөр шүү! Кэт энэ мөчид юу мэдэрсэн нь үнэхээр сонирхол татсан юм. “Би ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй байлаа. Үнэхээр гэнэтийн бас санамсаргүй зүйл болсон шүү. Би бас шууд итгэж чадаагүй” гэж Кэт сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Бид хоёр бие биенээ сайн ойлголцдог

© itscatkeenan / Instagram, © shaun.nyland / TikTok

Салалт гэх зүйл жирийн харилцаанд огт саад тотгор болж чадахгүй, ялангуяа гэр бүлийн нарийн холбоос байгаа бол. Кэт, Шон хоёр хүүхдүүддээ үнэхээр их хайртай, энэ хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөр газар амьдарлаа ч хүүхдээ гэх сэтгэл өөрчлөгдөхгүй гэжээ.

Бидний эцэг эхчүүд бидний төлөө дандаа өөрсдийгөө хоёрдугаарт тавьдаг байлаа, үүнийг ч бид өндрөөр үнэлдэг! Бид ч гэсэн энэ хосоос суралцах зүйл байгаа юм шиг бодогдлоо.

 

Хүүхдийн аз жаргал гэдэг бол бид бүгдийн аз жаргал…

© itscatkeenan / TikTok, © itscatkeenan / Tiktok

Хосууд харилцаагаа хэрхэн дэмжихээ сайн мэдэж байгаа нь ойлгогдож байна. Салсны дараа эрүүл харилцаагаа хадгалж үлдэх нууц юунд оршино вэ? Цаг хугацаа гаргах хэрэгтэй, өөрөө өөртэйгөө үлдэх цаг гаргах шаардлагатай гэнэ. Кэтийн хэлж байгаагаар бол ганцаараа байх нь маш их ашиг тустай ажээ: өөрийгөө сайн ойлгоно, мөн өөрийгөө ч хөгжүүлэхэд тустай.

“Хүнд үеийг даван туулахыг хүсэж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө: цаг хэрэгтэй. Шон бид хоёр бие биенээсээ 3,5 сар тусдаа байцгаасан. Бидэнд цаг хугацаа, орон зай шаардлагатай байлаа, энэ үед өөрсөд дээрээ ажиллацгаасан” гэж Кэт хэлжээ. Тэд хүүхдүүдийнхээ хувьд үлгэр жишээ эцэг, эх байж чадаж байна. Бидэнд ч гэсэн. Та хоёрт аз жаргал хүсье. Ирээдүйд юу болох нь ихэд сонирхол татна.

Та урьд нь хайртай хүнээсээ салж үзсэн үү? Та хоёрын харилцаа яаж дууссан бэ? Та гэнэтийн том бэлэг авч үзсэн үү?

2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *