Өнгөрсөн 1,5 жилийн хугацаанд хэний ч нүдэнд үзэгдэлгүй, сураг чимээгүй алга болсон жүжигчин Жек Николсоны зургийг папарациуд авч чаджээ

0

Алдартай жүжигчин Жек Николсоныг 2021 оноос хойш олон түмэн олж хараагүй юм. Өнгөрсөн долоо хоногт түүнийг Беверли-Хиллз дэх байшингийнхаа тагтан дээр гарч ирэхэд нь папарациуд зургийг нь авч чаджээ. 85 настай жүжигчин өвчтэй байна гэж шүтэн бишрэгчид нь тодорхойлов – зургаас харахад их л ядрангуй харагдана. Эсвэл тэр дөнгөж сэрсэн ч байж болох юм.

4 дүгээр сарын 13-ны өдөр Жек Николсоныг Беверли-Хиллз дэх Малхолланд Драйв эдлэн газарт байрлах хувийн байшингийнхаа тагтан дээр гарч ирэхэд нь папарацци зураг даржээ. Жүжигчин цэвэр агаар амьсгалах гэж тагтан дээрээ гарч ирсэн байж болзошгүй, харин гэрэл зурагчид хэзээд бэлэн байдаг улс хойно. Ингээд сүүлийн 1,5 жил харагдаагүй жүжигчнийг барьж авчээ. Түүнийг хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сард л харсан юм – хүү Рэйтэйгээ цуг өөрийн дэмждэг “Лос-Анжелес Лейкерс”-ийн тоглолтыг үзжээ. Сэтгүүлчдийн хэлж байгаагаар бол 31 настай Рэй – Николсоны харьцдаг цөөн тооны хүмүүсийн нэг гэнэ. Шүтэн бишрэгчид нь жүжигчний эрүүл мэндэд санаа зовж байсан гэдэг, зарим нэг нь бүр эдлэн газартаа “ганцаардлаар өөд болсон” байх вий гэж эмээж байсан удаа ч бий.

dailymail.co.uk

Сүүлийн жилүүдэд Николсоны тухай их л цуу яриа явсан байдаг. 2010 оны “How Do You Know” инээдмийн кино гарснаас хойш Николсон кинонд дахиж тоглоогүй юм. Түүний зөнөгрөх өвчтэй болсон гэсэн цуу яриа ч явсан. Уг өвчний улмаас дүрийнхээ үгийг цээжилж чадахгүйд хүрсэн гэдгийг жүжигчин өөрөө няцааж байсан удаатай. Николсоны багийнхан түүнийг эрүүл байгаа гэж батлан хэлдэг. Мөн хэвлэл мэдээллийнхэн ч жүжигчний сэтгэл зүйн эрүүл мэнд хэвийн байгааг баталсаар иржээ.

dailymail.co.uk

85 настай Николсон – холливуддаа хамгийн алдартай гоонь эр болов уу. Тэр ганц л удаа гэрлэж байсан, уг гэрлэлт удаан ч үргэлжлээгүй – дөрөвхөн жил. Тэрээр дөрвөн өөр эмэгтэйгээс нийтдээ таван хүүхэдтэй. Мөн түүнийг эцэг хүнийхээ үүргийг муу биелүүлдэг гэж үзэх хүн ч цөөнгүй. Жишээ нь, тэрээр зөөгч Жанин Гуринтай тогтоосон богино харилцаанаас гарсан охин Тесса Гуриныг өөрийн охин гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Тесса –жүжигчний гараагаа эхлүүлээд байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө эцэггүй өссөн, жүжигчин болохоор хичээж байгаагаа ярьжээ.

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk

 

Беверли-Хиллз дэх Николсоны байшин

rockandpop.cl

 

Түүний хамгийн сүүлд авхуулсан гэрэл зураг – 2021 онд сагсан бөмбөгийн тэмцээний үеэр

pagesix.com
dailymail.co.uk

 

Папарацийн бичлэг

9
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *