Гайхамшигтай юм, бугуйн цагийг модоор хийж болно гэж үү?

0

Гайхамшигтай юм, бугуйн цагийг модоор хийж болно гэж үү?Швейцарийн Базель хот бол олон улсын цаг болон үнэт эдлэл үйлдвэрлэгчдийн худалдааны том шоуны өлгий хот. Жил бүрийн хавар Базель хотноо зохион байгуулагддаг Базель Ворлд /BaselWorld/ шоуны энэ жилийн шоуны хамгийн анхаарал татсан, гайхалтай үзмэрүүдийн нэг нь Украйны Киев хотын уугуул иргэн Валерий Даневичийн бүтээсэн бугуйн цаг байв. Удам дамжсан модны дархчуудын гэр бүлд төрж өссөн Валерий Даневич сургуульд байхаасаа л хүний үсэн утастай, 3 см-ийн хэмжээ бүхий модон гитар гэх мэт янз бүрийн жижигрүүлсэн эд зүйлсийг модоор хийж эхэлсэн бөгөөд 2005 оноос хойш цорын ганц металл эд анги болох хөдөлгөөнийг өдөөх зориулалттай пүршнээс бусад бүх хэсгүүд нь модоор хийгдсэн цаг бүтээхээр ажиллаж иржээ. Эхлээд цагны хамгийн жижиг, өчүүхэн хэсгүүдийг хийхэд ямар мод тохиромжтойг олохоор судалгаа хийж, дараа нь цаг бүтээх үндсэн техник, арга барилуудад суралцсаны эцэст 2008 онд анхныхаа функционал халаасны модон цагаа хийсэн шаргуу хөдөлмөрч, дархан хүний бурхан ухаантай энэ Украйн эрхмийн гайхамшигтай уран нарийн бүтээлүүдийг тухлан үзэхийг урья.

 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/05/18 at 20:58

    woow

  2. Togsoonoo

    2013/05/19 at 14:32

    өө гайхалтай :D

  3. Togsoonoo

    2013/05/19 at 14:32

    өө гайхалтай :D

  4. Зочин

    2013/11/08 at 21:23

    Энийг аль дээр үед монгол хүн нэг ч төмөр ороогүй модон цаг хийж байсан юм байна лээ тэр нь бас нэг цаг болоод морьдын төвөргөө сонсогддог гэсэн түүнийг сурвалжлаад нийтлээрэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *