Майкрософт Эксель зургийн гайхамшигтай талбар болж чадна

0

Майкрософт Эксель зургийн гайхамшигтай талбар болж чаднаӨөр ямар нэгэн программыг зургийн алдартай бөгөөд хүчирхэг программ Адоб Фотошоп /Adobe Photoshop/ шигээр ашиглаж болох болов уу? Энэ асуултын хариуд Японы 73 настай зураач Тацуо Хориучи Японы уламжлалт зургийн хэв маягийг шингээсэн нүд унам гайхалтай үзэсгэлэнтэй бүтээлүүдээрээ дамжуулан тийм хэмээн хариулсан юм. Графикын программууд дэндүү үнэтэй учраас өөрийнхөө компьютер дээр аль эрт суулгасан байсан Майкрософт Экселийг ашиглан сурах болсон тэрээр тэтгэвэрт гарахаасаа өмнө энэ программыг нэг ч удаа ашиглаж үзээгүй байжээ. Өөрийнхөө хамтран ажиллагсдыг уг программаар график гаргаж байгааг нэг бус удаа харсан Тацуо Хориучи яагаад үүнийг зураг зурахад ашиглаж болохгүй гэж хэмээн бодсон гэнэ. Тэтгэвэрт гарсан эхний жилээ ямар нэгэн шинэ зүйл хийхээр шийдсэн Хориучи дижитал зургаар оролдож эхэлжээ. Эхлээд Майкрософт Ворд дээр оролдож байсан ч хэвлэлийн цаасан дээр зотон даавууны хэмжээг тодорхойлох асуудалтай тулгарсан учир эцэст нь Экселийг сонгосон байна. Мэдээж хэрэг эхэндээ хүснэгтийн программ дээр ажиллах нь хэцүү байсан ч шантралгүй хичээсээр 10 жилийн дараа анхныхаа үзэсгэлэнг бүх Япон улс даяараа гаргасан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *