Урам хугарсан үйлчлүүлэгч тансаг зэрэглэлийн машинаа лантууджээ

0

Урам хугарсан үйлчлүүлэгч тансаг зэрэглэлийн машинаа лантууджээМазерати /Maserati/ бол Италийн тансаг зэрэглэлийн автомашины брэнд бөгөөд тус брэндийн Мазерати Куатропорте /Maserati Quattroporte/ машин нь дөрвөн хаалга бүхий тансаг зэрэглэлийн машин юм. Хятадын Шандонг мужийн эргийн хот Циндао хотод энэ сарын 14-ний өдөр Циндао олон улсын авто шоу 2013 эхэлсэн бөгөөд энэхүү шоуны эхний өдөр нэгэн ноцтой үйл явдал болсныг уншигч та бүхэнд сонордуулж байна. Өөрийн овгийг Ванг хэмээн танилцуулсан нэгэн эрхэм Мазератигийн муу үйлчилгээг буруутгасан бичээс бүхий даавуугаар бүтээсэн Мазерати Куатропорте машинаа дээрх авто шоуны үзэсгэлэнгийн танхимын үүдэнд авчирсан бөгөөд үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид болон хэвлэл мэдээллийнхний өмнө тансаг зэрэглэлийн машинаа гурван залуугаар лантуудуулан эвдүүлжээ. Энэ бүхний учир Хятад дахь Мазератигийн худалдааны төлөөлөгч түүнд маш муу үйлчилгээ үзүүлсэнд оршиж байгаа аж. Тэрээр 2011 онд энэ машинаа Мазератигийн Хятад дахь худалдааны төлөөлөгчийн газраас худалдаж авсан ч ердөө хоёрхон сарын дараа эвдрэл гарч, засуулахаар эргэж ирсэн байна. Төлөөлөгч түүнд эвдэрсэн эд ангиудыг шинээр сольсон гэж хэлсэн боловч үнэн хэрэгтээ тэр нь хуучин сэлбэгнүүд сольж тавьсан байжээ. Тэр ч бүү хэл машиныг засварлаж байх хугацаандаа Мазератигийн ажилчид машины хаалгыг зурж, гэмтээсэн байсан нь Вангийг маш ихээр бухимдуулж, дээрх шийдвэрийг гаргахад хүргэсэн байна. ‘Гадаадын тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчид Хятадын хэрэглэгчид брэндийн нэр хүндтэй тохирох хэмжээний үйлчилгээг авах эрхтэй гэдгийг тодорхой ойлгоно гэж итгэж байна.’ хэмээн өгүүлэх Ванг гурван залуу хөлсөлж, ийнхүү олон улсын авто шоуны үеэр олон нийтийн өмнө тансаг зэрэглэлийн автомашинаа лантуудуулан сүйтгүүлсэн нь энэ аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Eenjig

    2013/05/17 at 12:08

    арьсыг нь гэмтээхгүй байна шд хэхэ

  2. westbam

    2013/05/17 at 15:14

    Хамгийг сүүлийн зураг дээр гэмтээсэн харагдаж байна.

  3. mongol_llc

    2013/05/17 at 15:30

    Цагдаа сэргийлэх нь байдаггүй юм байхдаа. Тэр үзэн яддаг хүндээ л энэ их хүчээ гаргана биз эд зүйлд нь гаргах нь ч хайшийн гэхдээ бохир аргаар олсон мөнгөөр машин авсан бол эвдэлхэн зөв.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *