Дуучин Мадоннагийн орон гэргүй, архичин ах Энтони

0

Дуучин Мадоннагийн орон гэргүй, архичин ах Энтони


Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номноо Бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай эмэгтэй уран бүтээлч хэмээн бичигдсэн дуучин Мадоннаг 2013 оны байдлаар зарим эх сурвалжууд 1 тэрбум долларын хөрөнгөтэй гэсэн. Харин санхүү эдийн засаг, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын сэдэвт нийтлэлүүдийг уншигчдад толилуулдаг Форбес сэтгүүл түүнийг хагас тэрбум орчмыг цуглуулсан гэж байгаа. Бурхнаас заяасан авьяас, өөрийн хөдөлмөр зүтгэлийн ачаар хэдэн зуун мянгаар тоологдох хөрөнгийн эзэн болж чадсан Мадонна зургаан хүүхэдтэй айлын гурав дахь нь болж төржээ.54 настай Мадонна Луиза Вероника Чикконегийн 56 настай ах Энтони Чикконе болон дуучин хатагтайн хэн хэн нь олон жилийн турш хоорондоо харилцаа холбоогүй байсны дээр нэгнийхээ талаар бусдад ярьж байсан удаагүй. Гэтэл дуучны хоёр дахь ах болох Энтони сүүлийн гурван жилийн турш гудамжинд амьдарч байгаа орон гэргүй нэгэн бөгөөд Мичиган мужийн Траверс Сити хотын гудамжинд хоног төөрүүлж иржээ. Саяхны нэгэн өдөр Траверс Сити хотын төвийн нийтийн бие засах газарт орсон согтуу Энтони тэндээс гарахаас татгалзсан учир цагдаагийн ажилтан түүнийг баривчлахыг оролдсон ч тэрээр эсэргүүцэж, түрэмгий аашилснаар байхдаа шал мөргөн унаж, эмнэлэгт хүргэгдэн есөн оёдол тавиулсан байна. Цагдаагийн ажилтнууд эсэргүүцэж, түрэмгий аашилсныхаа төлөө эрүүгийн ял хүлээж магадгүй байгаа Энтони сүмийн үүдэнд хүүхдүүдийн өмнө хэрүүл хийсэн гэсэн шалтгаанаар шоронд нэг сарын ял эдлээд гарснаасаа хойш нэг их удалгүй дахин хэрэг өдүүлсэн нь энэ юм. Мадонна намайг амьд үхсэн аль нь ч бай юу ч өгөхгүй гэх Энтони “Мадонна өөрийн ертөнцдөө амьдардаг. Би түүнийг хэзээ ч хайрлаж байгаагүй, тэр ч намайг хэзээ ч хайрлаж байгаагүй. Бид бие биендээ хайргүй.” хэмээн өгүүлсэн ч зарим нэгэн мэдээллээр бол дуучин хатагтай ахыгаа нөхөн сэргээх эмнэлэгт эмчлүүлэхэд нь хэд хэдэн удаа төлбөрийг нь хийж байсан гэнэ. Мадонна болон түүний эцэг, бусад ах дүүс нь Энтониг архи уухаа больсон цагтаа л гэртээ эргэж ирээрэй гэдэг бол Энтони “Бүх гэр бүл чинь тэр чигээрээ чиний эсрэг зогсож байхад чи юу хийх гэж?” гэсэн хариултыг өгдөг байна. “Тэр надад юу ч зээлдүүлдэггүй. Би ч түүнээс хэзээ ч ямар нэгэн зүйл гуйж байгаагүй. Хэрвээ тэр энэ замаар амьдрахыг хүсэж байгаа бол энэ түүний л хэрэг.” хэмээн өгүүлсэн Энтониг орон гэргүй, архичин нэгэн гэдгийг анх олон нийт 2011 онд мэдэж байжээ.

2
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/05/02 at 09:43

    мадонна odoo ene xorwoogoos zailax bologv um baixda

  2. Зочин

    2013/05/02 at 13:28

    хогийн гудраачин

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *