Марселийн гудамжинд машинаа алдсан нь

0

Марселийн гудамжинд машинаа алдсан нь


Машин хулгайлах гэмт хэрэг хаа сайгүй гардаг. Бусдын машиныг зөвшөөрөлгүйгээр булаан авах гэмт хэргийг үйлдэгчид ямар нэгэн зэвсэг ашиглаж, хохирогчийг сэтгэл санаа болон бие махбодь, эдийн засгийн хувьд хохироох нь бий. Саяхан Францын хоёр дахь том хот, хэмжээгээрээ Парисын дараа ордог Марсель хотын гудамжинд ямар нэг хүчирхийлэл хэрэглээгүй машин хулгайлах хэрэг гарсан байна. Уг хэрэгт хоёр хүн оролцсон бөгөөд нэг нь согтуу хүн болон жүжиглэж, замаар явж байсан машины өмнө хааж зогсон явуулахгүй байсан учир жолооч машинаасаа буун түүнийг замаас гаргахыг оролджээ.Харин энэ хооронд замын нөгөө талд нуугдаж байсан этгээд сэм хүрч ирэн машиныг унан зугтаж, согтуу байгаа мэт жүжиглэж байсан нь ч зугтаж одсон байна. Хүчирхийлэл хэрэглэлгүй машин хулгайлж дөнгөсөн хоёр залуу хэн болох мөн баривчлагдсан эсэх талаарх мэдээлэл хараахан тодорхойгүй байгаа ба хөгжилтэй ч гэх үү, хөгтэй ч гэх үү энэ хэргийн бичлэгийг та бүхэнд хүргэхдээ ийм зүйл тохиолдохгүй байхын аргагүйг сануулж, сэрэмжлүүлэхийг зорилоо.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Eenjig

    2013/04/29 at 11:30

    хаха сэргэлэн айн. эмэгтэй наасан

  2. Зочин

    2013/04/29 at 19:38

    машины жолооч нь ухаантай юм өө, би лав байсан бол машинаа хөөж тэнэгтэнэ. гүйцэх боломжтойгоор нь хүнээ хөөх нь зөв юм байна.

  3. capaa7g

    2013/04/29 at 19:51

    ts2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *