
Цаг хугацаа юуг ч хүлээдэггүй. Өдөр хоног өнгөрөх бүрт бид илүү их мэдлэг мэдээлэл цуглуулж байдаг ч тэр хэмжээгээр тархины үйл ажиллагаа удааширч, хөгшрөлт явагдаж байдаг билээ. Үүний нэгэн адил бидний хүрээлэн буй орчин ч цаг хугацааны эрхээр хувьсан өөрчлөгдсөөр байна.
1. Швейцарийн Альпийн нурууны мөнх цасыг хучлагаар хучдаг болжээ.

Швейцарийн Альпийн нурууны үзэсгэлэн дүүрэн мөнх цаст уулс сүүлийн жилүүдэд үгүй болох эрсдэлтэй нүүр тулжээ. Дэлхийн дулаарал эрчимжиж эхэлсэн энэ цаг үед мөнх цас их хэмжээгээр хайлах болсон тул тус улсын эрх баригчид мөнх цасыг нарны туяанаас бүрэн хамгаалах хучлагаар хучиж хамгаалах болжээ.
2. Сөнөсөн тэнгис аажмаар жижгэрч байна.

Газрын дундад тэнгис орчмын үзэсгэлэнт газруудын нэг болох Сөнөсөн тэнгис хэт давсжилттай тул орсон амьтан бүхэн хөвдөг гэдгээрээ алдаршсан. Тэгвэл тус нуурын ус жил бүр 1 метрээр хумигдаж, давсан хөрс нь улам тэлсээр байгаа аж.
3. Шар шувуу дулаан уур амьсгалд дасан зохицож гадаад төрхөө өөрчилж эхэлжээ.

Судлаачид сэрүүн бүсээр нутагладаг шар шувуунууд сүүлийн жилүүдэд ерөнхийдөө цайвар бор, шаргал өнгийн өдтэй төрдөг байсан ч дулаарал явагдах тусам өдний өнгө нь илүү бараан болж өөрчлөгдөж байгааг ажиглажээ. Үүнийг дагаж илүү бараан өнгийн өдтэй шар шувуунуудын тоо толгой ч эрс өссөн аж.
4. Зүүн өмнөд азийн далайн эрэг цэвэр болсон нь.

Дулаан, чийглэг уур амьсгалтай энэ бүс нутгийн хүн ам эрс өсч, аялал жуулчлал ч нэмэгдсэнтэй холбоотойгоор далайн эрэг орчимд асар их хог хаягдал цугларч, байгаль орчин бохирдож байв. Тэгвэл саяхан хэд хэдэн далайн эргийн бүсийг цэвэрлэж, усанд сэлэх, завиар аялах боломжийг бүрдүүлжээ.
5. Том хэмжээтэй шарсан төмсөөр зарим газрууд үйлчлэхээ болив.

Дэлхий даяар төмсний хомсдолтой байгаатай холбоотойгоор McDonald’s тэргүүтэй зарим түргэн хоолны газрууд том хэмжээтэй шарсан төмсөөр үйлчлэхээ больжээ.
6. Үүлс жил ирэх тусам нимгэрч байна.

Зуны халуунаас хамгаалах үүлэн давхарга жил ирэх тусам нимгэрч, дэлхийн дулаарал цаашид ч үргэлжлэх төлөвтэй хэмээн судлаачид таамаглажээ.
7. Хөx мөрний урсгал бүрэн тасрахад ойрхон байна.

Хятадын төдийгүй дэлхийн хамгийн урт мөрний нэг болох Хөx мөрөн 400 сая орчим хятад иргэдийн ундны ус болсоор ирсэн билээ. Гэвч сүүлийн 3 сард тус мөрний ус татарч, түүхэн дэх хамгийн бага цэгтээ ирээд буй ажээ.
8. Мальдив улсад удахгүй далай дээрх хөвдөг хот нээлтээ хийнэ.

Дэлхийн өнцөг булан бүрээс олон сая жуулчинг жил бүр татдаг Мальдивын арлууд дэлхийн дулаарлаас үүдэлтэй далайн түвшин нэмэгдэх тутамд газар нутгаа алдах эрсдэлтэй болоод буй юм. Тэгвэл тус улсын засгийн газар байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, усан дээр хөвдөг хотын бүтээн байгуулалтыг хийж эхлээд байгаа аж.
9. Ижил үнэтэй ч хэмжээ жижиг.

Олон нэр бүхий компаниуд өөрсдийн бүтээгдэхүүний үнийг нэмээгүй ч хэмжээг нь жижигрүүлж ашиг орлогоо нэмэх арга хэрэглэж байна. Инфляцийн түвшинтэй уялдуулан ийнхүү барааны чанар болон хэмжээнд өөрчлөлт орох явдал дэлхий нийтээр байдаг аж.
10. Таж Махал ба орчны бохирдол.

Уран барилгын гайхамшгийг мэдрүүлж, олон сая жуулчдын дурсамжинд хадгалагдан үлдсэн Таж Махал агаарын бохирдлоос болж сааралтан харагдах болжээ. Түүнчлэн гантиг чулуу нь орчны бохирдлоос үүдэлтэйгээр шар өнгөтэй болж эхэлжээ.
11. Хүмүүс гэрийн тэжээвэр амьтантай болох нь ихсэв.

Зөвхөн АНУ-д 2019 онтой харьцуулбал өдгөө гэрийн тэжээвэр амьтдын тоо толгой эрс нэмэгджээ. Тодруулбал өнгөрсөн 3 жилийн туршид гэрийн тэжээвэр амьтдын эзлэх хувь 67 хувиас 70 хувь болон нэмэгдсэн байна.
12. Хулсны баавгай устах аюулаас гарав.

Хэдийгээр цахим сүлжээгээр өдөр бүр зураг, бичлэг нь харагддаг ч 30 гаруй жилийн өмнө хулсны баавгай нь устаж үгүй болох эрсдэлтэй амьтдын нэгээр нэрлэгдэж байв. Тэгвэл өдгөө тэд тус ангилалаас гарчээ.
13. Хараа муутай хүмүүсийн тоо олшров.

2021 оны байдлаар 2.2 тэрбум хүн хараа муутай гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл ердөө нэг жилийн өмнөх судалгаагаар 1.1 тэрбум хүн харааны бэрхшээлтэй гэсэн хариу гарч байсан аж. Судлаачид үүнийг амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.







