Хэрэв та байнга хар дарж зүүдэлдэг бол өтөл насандаа сэтгэцийн эмгэгт өртөх, ой санамж муудах эрсдэлтэй байдаг ажээ

0

Ийм таагүй мэдээ хэнийг ч айдаст автуулна. Бирмингемийн их сургуулийн эрдэмтэн судлаачид нойрны чанарт хийсэн 3 удаагийн судалгааны үр дүнг нэгтэн үзээд энэхүү сонирхолтой бөгөөд аймшигтай дүгнэлтэд хүрсэн байна.

Дунд насандаа байнга хар дарж зүүдэлдэг хүмүүс өтөл насандаа сэтгэцийн эмгэгт өртөх, ой санамж муудах өвчнөөр шаналж болзошгүй ажээ.

spokoiniison.ru

Байнга хар дарж зүүдлээд байхаар насанд хүрсэн хүний оюун ухааны ерөнхий үйл ажиллагаа сулрахын зэрэгцээ чадамж нь хурдан буурдаг байна.

startsat60.com

Туршилтад оролцсон хүмүүсийг хэдэн жилийн турш ажиглаж тэдний тархины эрүүл мэндийг дүгнэж явжээ. Тэдний 600 орчим хүн нь 35-64 насных, харин 2600 орчим нь 79 болон үүнээс дээш насныхан байв.

Долоо хоногтоо нэг удаа хар дарж зүүдэлдэг хүмүүсийн оюун ухааны үйл ажиллагаа сүүлийн 10 жилд хурдацтай суларч байна гэсэн дүгнэлтийг Британийн эрдэмтэд хийсэн юм.

novostivl.ru

“Паркинсон, Альцгеймер зэрэг нь тухайн өвчний оношийг тавихаас хавьгүй эрт эхэлсэн байдаг. Шөнийн нойрны цагаар хар дарж зүүдлэх нь эдгээр өвчний анхны шинж тэмдэг болно” гэж эрдэмтэд батлан хэлжээ.

Уншигч та унтаж байхдаа хэр их зүүдэлдэг вэ?

2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *