Ирээдүйд сайхан амьдралтай байхын тулд 20-тойдоо юу хийх ёстой вэ?

0

20-30 нас бол өөрийгөө хувь хүний хувьд болон ажил мэргэжлийн хувьд хэн болохоо тодорхойлохыг эрмэлздэг нас. Иймд ирээдүйдээ итгэлтэй, сайхан амьдралтай байхын тулд идэр залуу насаа үр дүнтэй өнгөрүүлэх ёстой.

Quora сошиал сувгийн хэрэглэгчид өөрсдөө 20 настайдаа юу хийхийг хүсэж байсан тухай шилдэг зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Ирээдүйд сайхан амьдралтай байхын тулд 20-тойдоо юу хийх ёстой вэ? 1

1. Зорилгоо цаасан дээр буулга. 5, 10 болон 20 жилийн дараах чиний амьдрал ямар төгс болсон тухай төсөөлж бүх зүйлийг бич: зорилго, түүнд хүрэх арга. Ингэснээр та юу хүсэж байгаагаа ойлгож, юуг ч мартахгүй яагаад гэвэл та байнга “харж явах” юмтай боллоо.

2. Эгодоо бүү хөтлөгд. Бардам зандаа хөтлөгдөж биеэ бүү тоо. Таны эргэн тойрон маш олон боломж байгааг та олж харахгүй болно. “Үнэхээр тийм биш байвал яах вэ? Би алдсан бол яах уу?” гэж өөрөөсөө асууж бай.

3. Аль болох ихийг унш. Та их дээд сургууль төгсөж диплом гардан авсан ч таны мэдлэг хангалттай биш л байгаа. Өөрийн сонирхсон сэдэв болгоноор боломж олдонгуут л уншиж бай. Ингэснээр сургуульд сураагүй зүйлсийн талаар та мэдэх болно.

4. Бусдын амьдралаар бүү амьдар. Өөрийн амжилтыг бусдын хэмжээсээр үнэлэх нь амархан, энэ тохиолдолд та өөрийгөө ямар амжилтанд хүрснээ хэзээ ч мэдэхгүй өнгөрнө. Өөрийн хүсэл зорилгоор амьдар, эс бөгөөс таны амьдрал “ёстой” гэсэн буруу зам руугаа эргэнэ. Таны амьдрал танд л хамаатай.

5. Өнгөрсөнд бүү харамс. Хоёр төрлийн хүмүүс бий: нэг хэсэг нь өнгөрсөндөө харамсдаг, нөгөө хэсэг нь ирээдүйгээ хардаг. Эхний төрлийн хүмүүс ярихдаа: “Би тэр сургуульд сурч болох л байлаа”, эсвэл “Энэ бүсгүйтэй суусан бол миний амьдрал үлгэрийн мэт байх байлаа”. Ийм төрлийн хүмүүс алдсан боломжиндоо ямар нэгэн шалтгаан хайж олно. Харин хоёр дахь төрлийн хүмүүс: “Би энэ ажлыг авна”, “Би гэр бүлээ тэжээнэ”, “Би үүнийг хийж чадна, хийх ч болно”. Тэдний хувьд амьдрал бол өсөж дэвжих боломж, алдаа болгон нь – харамсах шалтаг бус сургамж болж өгдөг.

6. Ойр дотны хүмүүстээ хайртай гэдгээ байнга хэлж бай. Дадал болсон ч яах вэ, жижиг гэлтгүй тэднийхээ төлөө ямар нэгэн зүйл хий, сайн сайхан үг бэлэглэ – хайртай дотны хүмүүстэйгээ амьдралаа хуваалц. Ичиж зоволгүй өөрийн сэтгэлээ нээ – хариу нь танд адилхан ирэх болно.

7. Эрүүл мэнддээ анхаар. Хүмүүс 40 нас өнгөрөөд ирэхээрээ хамаг мөнгөө эмэнд зарцуулдаг. Идэвхтэй байнгын хөдөлгөөнтэй бай – аль болох залуу насандаа эхэлбэл өтлөх насандаа та хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр байх болно. Биеийн хүч их шаардсан дасгал хэрэггүй, яагаад гэвэл та амархан уйдаж хаях болно.

8. Өтлөх насандаа зориулж мөнгө хуримтлуул. Олж байгаагаасаа бага мөнгө зарцуул. Найдвартай банкинд тэтгэврийн данс нээж байнга мөнгө хийж бай – эрт эхлэх тусам хүү нь их л болно. Хуримтлал арвижиж байхад заавал тэтгэврийн нас хүлээх хэрэг байна уу?

9. Асуулт асууж бай. Амьдрал бол санаа бодлоор дүүрэн байдаг. Асуулт асууж бай – нэг асуултанд олон хүнээс өөр өөр хариулт авах болно, хариултын цаана боломж байгааг бүү март. Эрдэмтдийн үзэж буйгаар, шинийг мэдэх хүсэл эрмэлзэл нь хувь хүний харьцаанд нөлөөлдөг байна. Яагаад гэвэл та хүмүүстэй уулзаж тэдний яриаг анхааралтай сонсох нь таны мэдлэгийг ахиулж, ирээдүйд өсөж дэвжихэд сайнаар нөлөөлдөг ажээ.

10. Шүдний утас ашигла. Насны эцэст шүдний эмнэлгийн сандал дээр хэдэн цагаар суухгүйн тулд шүдний утсаар шүдээ цэвэрлэж сур. Шүдний эмч нарын зөвлөж байгаагаар, өдөрт дор хаяж нэг удаа шүдний утсаар шүдний завсар орсон хоолны үлдэгдлийг цэвэрлэж занших нь зүйтэй гэжээ.

11. Анагаахын шинэ нээлтийн талаар мэдээлэлтэй бай. Анагаах ухааны сэтгүүл сонин уншсанаар “ид шидтэй” эм болон оточ нараас өөрийгөө хамгаалж чаддаг болно.

12. Хоол хийж сур. Магадгүй та одоо ганцаараа амьдардаг байх. Удахгүй та гэр бүлтэй болно, гэрийн хоол рестораны хоолноос эрүүл мэндэд хоргүйгээс гадна хямдхан гэдгийг бүү март.

13. Чухал төслүүдэд оролц. Шинэ зүйлийг эрэлхийлэх эсвэл соёл урлагийг хөгжүүлэх хэсэг бүлэг хүмүүстэй нэгд. Эрүүл саруул, эрч хүчтэй байгаа дээрээ нийгэмдээ хувь нэмэр оруулах хэрэгтэй. Дэлхий ертөнцийг өөрчлөх нас бол мөн шүү.

14. Өнөөдөр дэлхий дахинд болж буй үйл явдлыг байнга сонирх. Мэдээ үзэх нь та өөрийгөө хаана илүү эрэлт хэрэгцээтэй байгаагаа олж мэдэхэд тус болно. Бонус: ямар ч харилцан яриаг үргэлжлүүлэн ярих сэдэвтэй байж чадна.

15. Аял. Дэлхий ертөнц нэг талаас ямар агуу томыг мэдэхээс гадна нөгөө талаар ямар жижгийг мэдэрнэ. Очсон газрынхаа түүхэн дурсгалт газруудаар зугаалахаас гадна газрын зураг дээр тэмдэглэгдээгүй жижиг кафе, дэлгүүр зэргийг өөртөө нээгээрэй.

16. Өдөр болгон хагас цаг ч болов зөвхөн ганцаараа бай. Танд хэн ч саад болохгүй – утас, компьютерээ унтраа. Ганцхан та – өөрөө өөрийгөө сонс, өөрийнхөө үйл хэргийг дүгнэх боломж олго. Хүсч байвал санаа бодлоо цаасан дээр буулга, хөгжим сонс эсвэл йогоор ч хичээллэсэн болно.

17. Алдаагаа үнэлж сур. Хүн алдаж болно, хамгийн гол нь алдаанаасаа суралц. Алдаа болгон танд шинэ туршлага болж өгнө.

18. Өдөр болгон өнгөрснөө эргэн харж бай. Ням гариг болгон өөрөөсөө асуу: энэ долоо хоногт юу болж, хэрхэн өнгөрсөн тухай асуу. Юу нь болоогүй? Дараагийн долоо хоногоо илүү үр дүнтэй байлгахын тулд юун дээр анхаарах вэ? гэж өөрөөсөө асуу.

Ямар нэгэн бэлтгэлгүйгээр энэ бүх зөвлөмжийг дагаж мөрдөнө гэж байхгүй. Нэг нэгээр нь аажимдаа мөрдөж сурах нь илүү үр дүнтэй байх болно. Бүгдийг биш юмаа гэхэд зарим зөвлөмжийг мөрдөж эхлэхэд таны хувьд дадал болон хувирах бөгөөд 30 жилийн дараах таны амьдрал хамаагүй амар байх болно гэдгийг бүү мартаарай.

 

34
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Hell King

    Hell King

    2015/12/04 at 16:07

  2. Bayn Aav Bayn Aav

    Bayn Aav Bayn Aav

    2015/12/04 at 18:53

    Hurimtlal

  3. fbd

    2015/12/05 at 19:27

    sdgsdgs

  4. Зочин

    2015/12/23 at 00:41

    10 jiliin omno internet iim tovshind hojson bgad iiim medeelel olj unshih bolomj bsanch boloosoi
    odoogiin zaluus ta nar aztai yumaa. yadaj shudnii utas hereglej suraarai

  5. Ulzii

    2015/12/24 at 06:39

    Сэтгэгдэл *ungursund haramsah hereggui ee. buh zuil bolno butne. harin ch nasjih tusam uhaan suudag…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *