Хэрэв та өглөө өлөн элгэн дээрээ кофе уудаг бол таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

0

Невада-Рено Их Сургуулийн хэсэг судлаачид кофег эко түлш болгон хувиргаж, ойрын жилүүдэд машинууд каппучино кофе шиг үнэртэй утаа ялгаруулах боломжтой гэдгийг тогтоогоод байгаа билээ. Харин өглөө өлөн элгэн дээрээ кофе ууж эрч хүч авах боломжтой гэж боддог бол та эндүүрчээ. Эрдэмтэд кофе уух хамгийн тохиромжтой цагийг 9:30-11:30 хэмээн тодорхойлсон байна.

1. Нойрмог болно

© Unsplash.com, © Depositphotos.com, © Shutterstock.com

Кофе нь хэдийгээр сэргээгч болж байдаг боловч өглөө сэрснийхээ дараа өлөн элгэн дээрээ уух нь хүний биед эсрэг үйлчилгээ үзүүлдэг аж. Кофенд агуулагдах кафейн стрессийн гормоныг нэмэгдүүлж, ядарч сульдах нөхцлийг бүрдүүлдэг байна. Түүнчлэн түүнд агуулагдах чихэр нь инсулиний хэмжээг нэмэгдүүлж, цусан дахь глюкозын хэмжээг бууруулдаг. Иймээс өглөө уудаг чихэртэй каппучино таныг нойрмог байдалд хүргэдэг ажээ.

 

2. Хүний бие хэрэгцээт эрдэс, амин дэмийг хурдан алдана

© Depositphotos.com

Өглөө эрт кофе уух нь хүний мэдрэлийн тогтолцоонд хамгийн чухал ач холбогдолтой В амин дэм, магни, төмөр зэрэг эрдэс, амин дэмийг биеэс гадагшлуулж, түүнд агуулагдах кафейн нь яс сийрэгжилтэд хүргэх эрсдлийг дагуулдаг.

 

3. Гэдэс өвтгөнө

© Unsplash.com, © Shutterstock.com

Кофе танд эрч хүч өгөх чадалтай ч гэдэс өвдөх нэгэн шалтгаан болдог ажээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар кофе нь мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлж, гэдэс ходоодны үйл ажиллагаанд нөлөөлдөг гэжээ. Түүнчлэн хүмүүс кофендоо сүү, крем хийх зэргээр амтлах дуртай байдаг нь гэдэс өвдөх шалтгаан болдог.

 

4. Жин нэмэгдэх шалтгаан болно

© Unsplash.com, © Unsplash.com

Хар кофе өөх шатаахад тустай боловч нойргүйдэлд хүргэх хандлагатай байдаг ажээ. Харин нойргүйдэл нь хэт их хооллолт, жин нэмэгдэх шалтгаан болдог байна. Мөн кофе ч гэлтгүй бусад амтлаг ундаанууд ч илчлэг өндөртэй байдаг тул жин нэмэх магадлалыг нэмэгдүүлдэг байна.

 

5. Сэтгэлийн түгшүүр бий болгоно

Хүнийг өглөө сэрэх үед стрессийн даавар маш өндөр байдаг бөгөөд энэ үед хүн кофе ууснаар хүний сэтгэл санаа тавгүйтэж, түгшүүр бий болох хандлагатай байдаг.

 

6. Арьс хуурайшуулна

© Depositphotos.com, © Pixabay.com

Өглөөний цагаар кофе уух нь гэдэс ходоодны үйл ажиллагаанд нөлөөлдөг гэж дээр дурьдсанчлан хүн шингэнээ маш хурдан алддаг ажээ. Энэ нь даамжирсан тохиолдолд арьс хуурайших, үрчлээс суух зэрэг шинж тэмдэг ажиглагддаг.

 

7. Цусан дахь чихрийн хэмжээг нэмэгдүүлнэ

© Shutterstock.com, © Shutterstock.com

Өглөө кофе уух нь цусан дахь чихрийн хэмжээг нэмэгдүүлж, жин нэмэгдэх, арьс өнгөний халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Та ихэвчлэн хэдэн цагт кофе уудаг вэ? Өглөө уудаг бол таны биед ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илэрч байсан уу?

11
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Naran Naran

    Naran Naran

    2021/02/17 at 08:34

    Ногоон цай уугаад дараа нь уудагдаа.

  2. Б. Баясах

    Б. Баясах

    2021/02/17 at 11:35

    За тийм байх аа, бразиличууд их л хуурай арьстай гэдэс нь өвдсөн нойрмог хүмүүс явж бгаа харагддаг юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *