Хүмүүс яагаад өөрийнхөө биеийг янз бүр болгож өөрчилдөг вэ? Энэ нь сэтгэлзүйн дараах 8 шалтгаантай холбоотой байдаг ажээ

0

Ойролцоогоор нийт насанд хүрэгчдийн тал хувь нь бие дээрээ ямар нэг шивээстэй байдаг бол, нийт хүн амын 11% нь цоолбортой (чихээ цоолохоос бусад) байдаг байна. Үүний зэрэгцээ биеийн хэд хэдэн бусад төрлийн өөрчлөлтийг энд дурдаж болно. Тухайлбал нүдний шивээс, далд суулгац болон хэлээ хуваах гэх мэт. Хэдийгээр зарим хүмүүс биеэ өөрчлөх ямар ч бодолгүй байдаг ч, бусад нь яагаад биеэ өөрчлөхийг тэгж хүсдэг болохыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлажээ.

Бид та бүхэнд хүн бие махбодоо өөрчлөх нь сэтгэлзүйн учир шалтгаантай холбоотой байдаг талаарх мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

1. “Сайхан мэдрэмж” төрүүлэх даавар ялгаруулдаг

Хэн нэгэн биеэ өөрчлөхөд эндорфин ялгардаг бөгөөд энэ нь эерэг мэдрэмжийг төрүүлдэг байна. Яагаад гэвэл хүмүүс шивээс эсвэл цоолбор хийлгүүлж байх үеэ аз жаргалтай цаг хугацаа гэж санадаг тул, тэр мэдрэмжээ мэдрэхийн тулд дахин дахин хийлгүүлдэг.

© Dean Swindell / Barcroft Media / Getty Images

 

2. Энэ бол урлаг эсвэл загварын илэрхийлэл

Зарим хүмүүс хувцас эсвэл нүүр будалт ашигладаг бол, бусад нь өөрийнхөө биеийг ашигладаг. Шивээсчид хүмүүсийн арьсан дээр урлаг бүтээх тал дээр илүү туршлагатай болж байхад, цоолбор хийдэг болон биеийн бусад хэсгийг өөрчлөгчид хүмүүсийн харагдах байдлыг бүхэлд нь загварын илэрхийлэл болгож харагдуулдаг.

© Jenna1486 / reddit

 

3. Хувь хүний мэдрэмжийг бий болгоход тусалдаг

Хүн бүр дахин давтагдашгүй боловч, зарим хүмүүс үүнийгээ илүү сайжруулахын тулд бие дээрээ тодорхой нэг төрлийн өөрчлөлт хийдэг. Тэд бусдаас ялгарч, онцгой байхыг хүсдэг. Энэ нь тэдэнд өөрийн гэсэн ялгарах шинж тэмдэг бүтээхэд нь тусалдаг гэж ойлгож болно.

© chlomoefoe / reddit

 

4. Хувийн мэдрэмжийг мөнхлөх боломжтой

Биеийн өөрчлөлтийг өөрийгөө эмчлэх үйл явц болгон ашиглаж болно. Хэн нэгнийг алдсан хүмүүс уй гашууд автсанаас болоод тэрхүү чухал үйл явдлыг үргэлж санаж байх зорилгоор өөрийнхөө арьс болон бие дээр үлдээх замыг сонгодог.

© isandblast / imgur

 

5. Энэ бол уламжлал

Зарим хүмүүс биеийн өөрчлөлтийг оюун санааны сэргэлтийн үйл явц гэж харж дүгнэдэг. Зарим өв соёлд ч гэсэн үүнийг балчир наснаас авахуулаад насанд хүрэгчдэд уламжлал болгон өвлүүлдэг.

© Be_here_now_in_this / reddit

 

6. Бие махбодын тэсвэр тэвчээрийг харуулдаг

Бид маш олон хүнийг өвдөлт, саад бэрхшээл болон өөрийн хувийн хэмжээ хязгаараа даван туулах гэж хичээж, оролдож байгааг нь хардаг. Тэгвэл биеийн өөрчлөлт бол тэдгээрийн нэг юм. Энэ нь зориг болон сэтгэлийн тэнхээний илэрхийлэл.

© Thescratchedvillain / reddit

 

7. Энэ нь тодорхой бүлэгт хамаарах арга зам

Бүх хүмүүс тодорхой нийгмийн хүрээлэлд харъялагдахыг хүсдэг. Биеэ өөрчлөх хүсэлтэй хэн нэгэнтэй нөхөрлөнө гэдэг энэ зүйлийг хийх бас нэгэн зам юм. Зарим хүмүүс бүр тодорхой бүлэгт харъялагдахын тулд эсвэл рок одууд шиг болох үүднээс биеэ өөрчилдөг.

FG Trade / Getty Images

 

8. Энэ бол эрс шийдэмгий үйлдэл

Хүн бүр удаан хугацаанд сайтар бодсоны эцэст цоолбор, шивээс эсвэл биеийн бусад өөрчлөлтийг хийлгэхгүй байж мэднэ. Харин зарим нь эрс шийдэмгий хийлгэнэ. Тийм ч учраас бид шивээсийг засварлаж, дээрээс нь өөр зүйл шивүүлэх эсвэл бүр арилгуулдаг. Үнэндээ шивээстэй хүмүүсийн 17% нь хийлгүүлсэн шивээсэндээ харамсдаг бөгөөд дараа нь арилгуулах талаар боддог байна.

© alotofh***s / imgur

Таны хувьд хэдэн настайдаа цоолбор эсвэл шивээс хийлгүүлэхэд тохиромжтой гэж бодож байна вэ? Танд шивээс, цоолбор бий юу? Та яагаад хийлгэсэн бэ?

12
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *