
Adidas, Louis Vuitton зэрэг алдартай брендүүдийн бүтээгдэхүүнийг хуулбарлан олшруулж зарж буй барааны нийт үнэлгээ 3 тэрбум орчим ам.доллар гэсэн тооцоо бий. Иймээс ч үнэндээ зохицсон чанартай бүтээгдэхүүний худалдан авахын тулд хуурамчаас нь ялгаж сурах шаардлага тулгарч буй билээ. Манай сайт уншигч танд алдартай брендүүдийн бүтээгдэхүүнийг хуурамчаас ялгах энгийн аргуудыг танилцуулж байна.
1. Adidas брендийн пүүз

- Сүүлийн үеийн Adidas брендийн оригинал пүүзний үдээсний нүх төмөр хүрээгүй хийгддэг бөгөөд нийт 7 нүхтэй байдаг ажээ.
- Түүнчлэн өсгий хэсэгт байрлах лого нь хазгай муруй байгаа эсэх, түүний байрлал голлосон эсэхийг шалгах нь зүйтэй.

- Логоноос гадна оригинал пүүзний өсгий хэсэг нь хавгай, тэгш хэмээр хийгдсэн байдаг бол хуурамч пүүзний өсгий хэсэг илүү тойрог хэлбэртэй хийгдсэн байдаг.
- Мөн пүүзний хэл дээрх сериал дугаар хоёр пүүз дээр зөрөх ёсгүй.
2. Chanel брендийн үнэртэй ус

- Chanel брендийн үнэртэй усыг худалдан авахдаа юуны өмнө шилийг нь ажиглах хэрэгтэй. Шилэн дээрх шошгоны бичиг нь товойсон хэвээр бичигдсэн байх ба шошгоны байрлал шилийг голлож наагдсан байдаг.
- Шилний доорх бичиглэл нь үг, үсгийн алдаагүй байх бөгөөд шилэн дээрх баркод, хайрцаг дээрх баркод хоорондоо таарч байх шаардлагатай.
3. Louis Vuitton брендийн цүнх

- Цүнх дээрх хэвлэмэл логонууд нь нэгэн хэвийн зайд байрласан байдаг ба хэрэв цүнхний булан хэсэгт лого дундуураа тасарсан бол нөгөө тал нь тасарсан хэсгээсээ үргэлжилсэн байдаг ажээ.
- Түүнчлэн оригинал Louis Vuitton брендийн цүнх дээрх LV лого нь урд хэсэгтээ зөв харж байрласан байдаг бол ар хэсэгтээ буруу харуулсан байдлаар хэвлэгдсэн байдаг.
- Түүнчлэн цүнхний цахилгаан, алтлаг өнгөөр бүрсэн төмөр хэрэглүүрүүдийг нь анхаарч авч үзэх нь зүйтэй.
4. MAC уруулын будаг

- Юуны өмнө MAC брендийн уруулын будагны хайрцаг дээр баркод болон будагны өнгийг кодоор тэмдэглэсэн байдаг.
- Оригинал MAC уруулын будагны хайрцаг дээрх сериал дугаар ихэвчлэн A, B, C үсгээр эхэлж, түүний араас 2 цифр үргэлжилж орсон байдаг ажээ.
- Уруулын будагны таг дээрх MAC брендийн лого нь таг дээр наасан бус сийлсэн мэт хийцлэлтэй байна. Түүнчлэн “A” үсгийн хоёр талд байрлах цэг нь төгс бөөрөнхий хэлбэрийг хадгалсан байдаг.
- Мөн тус брендийн уруулын будагнаас ванилын зөөлөн үнэр үнэртдэг бол хуурамч бүтээгдэхүүнүүдээс ихэвчлэн жимс, чихрийн үнэр ханхалдаг.
5. The Cartier Love бугуйвч

- The Cartier брендийн үнэт эдлэлүүд ихэвчлэн шошго дээрээ Au 750, 18k Gold, Pt 950 гэх мэтчилэн хийсэн металын орц найрлагыг тамгалсан байдаг.
- Оригинал бугуйвч ойролцоогоор 30-38 гр жинтэй байдаг ажээ.
- Түүнчлэн худалдан авах гэж буй бугуйвч дээрх сериал дугаарыг харьцуулан ажиглах хэрэгтэй. The Cartier брендийн бугуйвч хоёр талдаа сериал дугаар тэмдэглэгдсэн байдаг аж.
6. Crocs

- Crocs брендийн сандаль дээр Duke нэртэй дого хэвлэгдсэн байдаг. Тус логог сайтар ажиглавал хоёр нүдтэй, нуруун дээрээ 6 сэрвээтэй, 2 гартай, нэг гарандаа 3 хуруутай матар харагддаг.
- Түүнчлэн сандалийн улны төв хэсэгт Crocs лого байрласан байдаг.
7. Levi’s жинсэн өмд

- Levi’s жийнсэн өмдний шошго дээр загварын дугаар, бүсэлхийний хэмжээ, урт зэргийг хар өнгөөр тэмдэглэсэн байдаг.
- Ар хэсгийн шошго нь хэт бараан бус, хэт цайвар бус өнгийн арьсан материалаар хийгдсэн байдаг.
- Түүнчлэн үг, үсгийн ямар нэгэн алдаа байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.








Panda
2023/04/15 at 21:55
Difference?
Holding Solongo
2023/04/16 at 06:09
Ялгаа нь нэг нүх юмуу
M Ongoo Ongoo
2023/04/16 at 08:18
Zia yshig hyyramchiig ni awchihyyl hymd adilhan ym bish vv 😕😏
Янжмаа Ц.
2023/04/16 at 09:45
Ялгагдах юм алга даа
Хүслээ С.
2023/04/16 at 10:39
Jarantai Burenjargal Íjłèé Bñœ
Уламбаяр Дамбий
2023/04/16 at 10:55
6 нүхтэй 7 нүхтэй юм уу.
Bat Mng Mongoo
2023/04/17 at 06:58
Abibas
Tsetsegee Baasanjaw
2023/04/17 at 08:36
Хуурамч нь тод, өнгөлөг юм бна
Баттулга Хасбаатар
2023/04/17 at 08:58
Манай улс Дэлхийн бүх
Хуучин хогнууд ……бүгд
Орж ирдэг болсон юм
БИШ ҮҮ……………
Дондог Идэрмаа
2023/04/17 at 09:41
Baagii Joohonoo , Batuka Baagii гүйцээж уншаарай
Shiiter Bymba
2023/04/17 at 18:44
Teneg yum yarix yum daa. ichix bulchirxai ni xaichaa ve
У. Есү Үжин
2023/04/17 at 19:30
Original
Otgoo Dorjsuren
2023/04/18 at 03:06
Yalgaa yu bgasm
Anuk Anuka
2023/04/18 at 09:46
Ss plss
Miga Maia
2023/04/18 at 14:46
Яахав дээ брэнд гээд насаараа эдлэх бишдээ, харин дууриамал бүтээгдэхүүн зарим улсынх чанартай бдг, манайхан ямарыг оруулж ирсэнээс шалтгаалж үнээ бодмооршдээ, ориг арьссан матёриал нь хаана ч үнэтэйшдээ, манайхны арьс гэсэн нь зарим нь үрчийгээд, өнгө үзэмж барагтайшдээ, тиймээс дундачыг сонгоод сольж бх нь зүгээр болуудаа,
Shiirewbarchin Dorjpalam
2023/04/18 at 22:52
2400 blnoshde
Dawaa Adiya
2023/04/19 at 12:02
Ц.Б. Гээгиймаа