“Кроксын хаан” нүхтэй резинэн углаашны цуглуулгаараа рекорд тогтоожээ

1

АНУ-ын Коннектикутын 32 настай оршин суугч Гиннессийн номд бичигдэхээр дэлхий дээрх хамгийн их кроксын цуглуулгатай хэмээн гайхуулж байна. Тэрээр 16 наснаасаа хойш энэ гутлын бүхий л загварыг цуглуулах болжээ, түүний цуглуулгад 2131 гаруй дэлхийд алдартай резинэн углааш байна. Дуги Лиш Сэндтайгер крокс углаашинд хэдэн мянган доллар зарцуулжээ. Өсвөр насандаа л цуглуулж эхэлсэн гэдэг. Тэр айлын өргөмөл хүү. Дуги гутал үдэж сурсангүй, ингээд л амраар нь крокст хөлөө шургуулах болж.

“Би кроксын хаан! Би энэ гутлын тухай ихийг өгүүлж чадна: хүчтэй, хөгжилтэй, эвтэйхэн, хос гутал болгон миний хувьд – тус бүрдээ шинэ зотон. Гутал болгон өөрийн гэсэн түүхтэй. Хэн нэгэн энэ гуталд дуртай байна, нөгөө нь үзэн яднa. Гэхдээ ихэнхид нь таалагддаг юм. Крокс хүмүүсийн анхаарлыг татдаг. Сонирхуулж хэлэхэд, энэ гуталд дургүй хэд хэдэн хүнийг би өөрийнхөө эгнээнд элсүүлж чадсан шүү”.

nypost.com

“Ахлах сургуульд сурч байхад томчуудаас эсвэл ангийнхаа хүүхдүүдийг үдээс үдээд өгөөч гэж гуйхад хэцүү санагддаг байлаа. Тийм ээ, би үдээс үдэж сураагүй, энэ тал дээр асуудалтай. Ингээд л Crocs гараад ирсэн”.

Сэндтайгер өөрийгөө даруухан, ичимхий хүүхэд байсан гэж ярьдаг. Хурц, этгээд гутал түүний хувьд илүү нээлттэй бас итгэлтэй болоход нь тусалжээ, өөрөөр хэлбэл “хальснаасаа гарахад” тусалсан хэрэг.

nypost.com

Сэндтайгерийн этгээд хачин цуглуулга – Crocs-ийн хэдэн мянган давтагдашгүй загварууд бий. Жишээ нь, шарсан тахианы үнэртэй KFC Crocs, маш цөөн тоогоор гарсан Peanuts Crocs, мөн Left Hand LA уран бүтээлч нэрээр бүтээлээ туурвидаг зураачийн зурсан загварууд ч байдаг.

Гутал болгоныг үндсэн зориулалтаар нь ашигладаггүй, хоёр мянган кроксыг “өмсөнө” ч гэж юу байх вэ дээ – энэ бол утгагүй хэрэг. Тэгээд ч зарим нэг загвар нь урлагийн бүтээл утгаар гардаг, энэ нь өмсөх зориулалтгүй загварууд болно. Гэр чимж, нүд баясгах цуглуулгын л зориулалттай загварууд ажээ.

“Гайхуулах зориулалттай, хайрлаж, үнэлэх зориулалтай загварууд. Хүн болгон үүнийг ойлгохгүй л дээ, гэхдээ жижигхэн хөөрхөн баримал цуглуулдагтай л адил зүйл юм шүү дээ”.

nypost.com

Кроксын үнэнч цуглуулагч 700 дахь хос Crosc худалдаж авсныхаа дараа Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннессийн номд хүсэлтээ илгээхэд мянган хос болсны дараа хүсэлтээ дахин илгээхийг зөвлөсөн хариу ирүүлжээ. Тэр цагаас хойш Сэндтайгер уг хэмжээг хоёр дахин өсгөчихсөн байгаа хэдий ч хүсэлтээ хараахан гаргаагүй л байгаа гэнэ.

Түүний мөрөөдөл – кроксын Crocseum музей нээж ирсэн хүмүүст гутлын түүх ярихыг хүсдэг. Мөн музейгээрээ дамжуулж өөрийнхөө цуглуулгыг үзүүлэхийн зэрэгцээ Crocs компанийн бэлэг дурсгалын зүйл зарах бодолтой ажээ.

“Би дэлхий дахинд өөрийнхөө цуглуулгыг үнэхээр үзүүлмээр байна. Миний хувьд энэ бол маш том зүйл. Би өөрийнхөө хайрлаж дурлаж явдаг зүйлээ бусад хүмүүстэй хуваалцахыг хүсэж байна” гэжээ.

Уншигч та ямар нэг эд зүйлийн цуглуулгатай юу? Түүнээсээ бидэнд хуваалцаарай.

9
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *