Нурууны өвчин улам хүндэрч, өвдөлт хоорондын зай нь улам бүр ойртож байна уу? Дөрвөн хөллөөд, гараа аль болох өргөн зайтай тавьж…

4

Эдгээр дасгал нь нуруу нугасны шохойжилтын үед хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг юм. Би энэ тухай зүгээр нэг яриагаар мэддэг юм биш. Миний авга эгч гэмтлийн улмаас нуруу нугас нь шохойжиж эхэлсэн юм. Тэр элдэв мэс засал хийлгэхгүй гэсэн болохоор энэ өвчинтэйгөө эвлэрэхээс өөр аргагүй болж билээ. Эхлээд тэрхүү шохойжилт нь нэг их зовоодоггүй, хааяа л гэнэт өвддөг байв. Гэтэл цаг өнгөрөх тусам өвчин хүндэрч эхэлсэн юм.

Өвдөх нь хүчтэй болж, хоорондын зай нь ч ойртож, заримдаа бүтэн долоо хоног өвдөнө. Тийм үед эгч маань өвчин намдаах янз бүрийн арга зам хайж, өвөрмөц эмчилгээг ч судалж эхэлжээ. Чухам тэр үедээ Валентин Дикулийн аргыг мэдэж авсан бөгөөд энэ арга-дасгал нь түүний амьдралыг үндсээр нь өөрчилсөн учир энэ дасгалын тухай та бүхэнд танилцуулах гэсэн юм.

© DepositPhotos

Нуруу нугасны шохойжилтын үед хийх дасгалууд

Валентин Дикуль нь нурууны гэмтэл аваад, эмч нар түүнийг алхаж чаддаг болох найдлага алга гэсний дараа нуруу нугасны гэмтэл, шохойжилт гэж юу болох талаар өөрийн биеэрээ мэдэрсэн хүн юм. Тэрээр 13 метрийн өндрөөс унаж айхтар гэмтэл аван 5 жилийн турш суугаа байсан ч эргэн цирктээ ирж чадсан хүн билээ.

Тэрээр: “Эмч нар намайг үлдсэн амьдралаа тэргэнцэр дээр өнгөрөөнө гэж хэлж билээ. Тэр үед л би тэмцэхээр шийдсэн юм.” гэж ярьдаг. Тэр тэмцсээр хөл дээрээ босож чадсан төдийгүй нуруу нугасны үеийг сэргээх янз бүрийн арга эмчилгээг боловсруулсан байна. Түүний эмчилгээ нь өвдөлтийг намдаах, нугасны үйл ажиллагааг сэргээх зориулалттай юм.

Нуруу нугасны үеийн гэмтэл, шохойжилтыг эмчлэх хамгийн үр дүнтэй арга нь дасгал гэж тэр үздэг. Дасгалын гол зорилго нь булчингийн үйл ажиллагааг сэргээх, мөн зангирч чангарсан булчинг суллан, суларсан муу булчинг хуучин хэвэнд нь оруулах зэрэг болно.

Энэ алдартай дасгал нь ердөө 6 дасгалаас бүрдэх бөгөөд үр дүнгийн хувьд бусдаас онцгой билээ.

Валентин Дикулийн эмчилгээний зориулалттай гимнастик

Дасгал 1

Дөрвөн хөллөөд гараа аль болох зайтай тавьж, нуруу цэх байлган урагшаа харна. Гүнзгий амьсгаа авч, амьсгаагаа гаргахдаа таазаа сайн доошлуулж нуруугаа суллан, толгойгоо сунгасан гар руу бөхийлгөнө. Амьсгаа авахдаа урагшаа зүтгэн толгойгоо аль болох дээш болгоно. Ийм байдлаар хэсэг бариад дахин арагшаа сууна. Энэ дасгалыг 10-12 удаа давтан хийнэ.

© DepositPhotos

 

Дасгал 2

Үндсэн байрлал өмнөх шиг боловч өвдөг нийлсэн байна. Өвдөг дээрээ тулж байгаад нийлсэн улыг өргөж хоёр тийш савлуулна. Тийм байдлаар нуруу нугас хөдлөх боловч мөр, цээж хөдөлгөөнгүй байна. Тал болгонд 10-12 удаа хийнэ.

 

Дасгал 3

Мөн л өмнөх шиг үндсэн байрлал. Нуруугаа цэх байлгаж, эрүү шалтай параллель байна. Энэ дасгалыг хийхдээ таазыг хоёр тийшээ ээлжлэн унагах байдлаар хийх ба өвдөх болтол нь (аль болох доош унагах) доошлуулна. Үндсэн байрлалд ороод удалгүй хоёр тийшээ савах нь чухал. Гэхдээ огцом биш зөөлөн хийх хэрэгтэй. Тал болгонд 10-12 удаа хийнэ.

 

Дасгал 4

Хүн болгоны мэддэг “муур” дасгал. Байрлал өмнөх шиг боловч амьсгаа авахдаа нурууны үеийг доош болгон толгойгоо дээш өргөнө. Амьсгаа гаргахдаа толгойгоо гарын хооронд орохоор доошлуулан нуруугаа нум байдлаар өргөнө. Мөн л зөөлөн хийх ба 10-12 удаа хийх хэрэгтэй.

 

Дасгал 5

Нуруугаараа хэвтээд өвдөгөө нугална. Гар биеийн дагуу байрлалтай. Өвдөгөө баруун зүүн тийш аажуухан унагах хэрэгтэй. Энэ дасгалыг хийх үед зөвхөн нурууны үе л хөдлөх бөгөөд дал шалнаас хөндийрөх ёсгүй. Гүнзгий амьсгалж, хөдөлгөөнөө зөөлөн аажуухан хийнэ. 10-12 удаа давтана.

 

Дасгал 6

Байрлал өмнөхтэй адил, өвдөг нугалсан, гар биеийг даган алгаа доош харуулсан байна. Зүүн улаа баруун өвдөг дээр тавина. Амьсгаа гаргахдаа баруун хөлөө өөр лүүгээ татан авна.  Амьсгаа гаргах явц аажуухан байх ба амьсгаа авах үед хөлөө зөөлөн буцааж шалан дээр тавина. Хөл болгон дээр 10 удаа давтана.

Энэ бичлэгт Дикулийн боловсруулсан нуруу нугасны шохойжилтын үед хийх дасгалыг хэрхэн зөв хийх тухай илүү дэлгэрэнгүй үзүүлсэн байна.

Эдгээр дасгалуудад хүнд хэцүү зүйл ер үгүй бөгөөд хийхэд амархан, ямар нэг онцгой чадвар ч шаардагдахгүй. Энэ арга нь дараах 4 зүйл дээр тулгуурласан бөгөөд үүнийг хэзээ ч зөрчиж болохгүй: дасгалыг өдөр болгон хийх, дасгал хийх хугацаа 60 минутаас багагүй байх, дасгалыг зөв, цэвэр хийж, амжилтад итгэх итгэлтэй байх зэрэг болно. Эдгээр энгийн дүрмийг баримталж чадвал өвчин тань заавал алга болох болно. Өөртөө болон эрүүл мэнддээ анхаарч яваарай.

16
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Жаргал Жаргал

    Жаргал Жаргал

    2019/07/29 at 08:48

    Tulga Tulga

  2. Oyunaa Bat-Ochir

    Oyunaa Bat-Ochir

    2019/07/29 at 22:49

    Dariimaa Batsukh

  3. Борхүү Цэцэг

    Борхүү Цэцэг

    2019/07/30 at 04:48

    эцэг эхийн сахиусанд зориулж гал асааж мөргөл хиййгээд дасгалаа хийхэд үр дүн гардаг шүү миний фсруу орж үнэгүй зөвлөгөөг бичиж аваад хий

  4. Uran Goo

    Uran Goo

    2019/07/30 at 09:35

    Selenge Naranbaatar

  5. Bayrjargal Byambasuren

    Bayrjargal Byambasuren

    2019/07/30 at 21:51

    Enhjargal Enhchuluun

  6. Faith Hope

    Faith Hope

    2019/07/30 at 22:52

    Ene nuruu ni owdood bga hvn hj bolohuu

  7. Baigalmaa Namnan

    Baigalmaa Namnan

    2019/07/31 at 10:24

    Ceragemd yv, mash sain.

  8. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2019/07/31 at 21:25

    Nymochir Lhagvasuren uzeerei

  9. Hishigee Batmonkh

    Hishigee Batmonkh

    2019/08/01 at 00:00

    Choijamts Lkhagvadorj

  10. Siilegmaa Badamjav

    Siilegmaa Badamjav

    2019/08/01 at 06:43

    Үнэхээр үр дүнтэй дасгал шүү Амжилт заавал гарна уйгагүй оролдлого хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *