Дерматомиозит нь уушгины хорт хавдрын шинж тэмдэг байж болно. Биеэр тууралт гарсан үед яагаад тоохгүй орхиж болохгүй вэ?

0

Аливаа өвчин амь насанд аюул занал хийхээс нааш гарч байгаа шинж тэмдгийг үл тоон явах хүмүүс бидний дунд цөөнгүй бий. Илэрч байгаа өвчний шинж тэмдэг эхэн үедээ гэмгүй мэт санагдана, үүний цаана аймшигтай өвчин нуугдаж байгааг бид төсөөлөх ч үгүй. Жишээ нь, чих шуугих болон шүдний жирийн өвчлөлийн цаана хорт хавдар нуугдаж байж ч болзошгүйг бид өмнө нь бичиж байсан. Үүнээс гадна эрүүл мэндийн байдлыг арьсны үрэвсэл ч тодорхойлох шалгуур болж байна.

wavebreakmedia / Shutterstock.com

Зарим нэг өвчлөлүүд, жишээ нь, аутоиммун эсвэл үрэвсэлт өвчнүүд нь хорт хавдрын хүчин зүйлс болох талтай. Үүний нэг нь дерматомиозит юм – уушги төдийгүй өөр бусад төрлийн хорт хавдрыг “дагуулдаг” ажээ. Уг өвчний явц ил тод явагддаг, тиймээс өөр бусад өвчинтэй андуурах нь төдийлөн бага. Дерматомиозит нь үнэндээ холбогч эдийг гэмтээх үрэвсэлт өвчин. Уг өвчний үндсэн шалтгааныг тогтоож чадаагүй, гэхдээ эрүүл эсийн эсрэг биет ялгарч байгаагаас үүдэлтэй гэсэн тамааг явж байгаа юм.

mrs.k_stewart / Instagram

Дерматомиозитоор ямар ч хүн өвчилж болно, гэхдээ ихэвчлэн 5-15 болон 40-60 насныхан илүү өртөмтгий, ялангуяа дархлаа сул хүмүүс өвддөг. Өөрөөр хэлбэл үрэвсэлт аливаа өвчнийг ямар ч тохиолдолд эмчид яаралтай үзүүлэх зайлшгүй шалтгаан болно. Дерматомиозитын бас нэгэн аюул нь хорт хавдраас шалтгаалах магадлалтай ажээ. Жишээ нь, уушгины хорт хавдрын үед уг өвчин бараг л зэрэгцэн илэрдэг байна (нэг жилийн хугацаанд).

roguecells / Instagram

 

 

Тоолгүй орхиж болохгүй шинж тэмдгүүдийг дурдвал:

  • Хөх-ягаан өнгийн цэгэн тууралтууд зовхи, нүүр, цээж, хумсны эргэн тойрон, хурууны үе мөчөөр, өвдөг орчмоор гарна.
  • Хүзүү, гар эсвэл гуяны булчин аажим суларч хүчгүй болно.
autoimmuneartist / Instagram

Дерматомиозитын үед бие арзайж чичрэх, булчин хэт мэдрэг болох, юм залгихад эсвэл амьсгалахад хүндрэлтэй санагдах, арьс зузаарч байгаа мэт болох, ядрах, жин алдах зэрэг шинж тэмдгүүд илэрч болзошгүй.

Уушги – уг өвчний үед гэмтэх цорын ганц эрхтэн биш, мөн хорт хавдрын үед л илрэх өвчин гэж ойлгож болохгүй. Холбогч эсийн үрэвслийн үед хүндрэл ч гарч мэднэ, уушгины үйл ажиллагаа эрс доголдох, амьсгалах боломжгүй болох, хатгаа ч тусах аюултай. Хорт хавдрын хувьд үрэвслийн үйл явц улам хурдацтай явагдана, цаашлаад өндгөвч, хөх, түрүү булчирхай болон хоол боловсруулах эрхтнийг гэмтээж эхэлнэ.

Monkey Business Images / Shutterstock.com

Дерматомиозит өвчнийг анагаах төгс эмчилгээ одоогоор байхгүй хэдий ч орчин үеийн анагаахын шинжлэх ухааны хөгжлийн ачаар өвчнийг үйл явцыг удаашруулах, хүндрэхээс урьдчилан сэргийлж чадаж байна. Арьсан дээрх эргэлзээтэй аливаа тууралтыг тоохгүй орхиж огт болохгүйг та анхаараарай. Харшлын эсвэл тууралтын шалтгааныг эмчийн үзлэгээр тогтоосноос бусад тохиолдолд заавал эмчид үзүүлнэ, дур мэдэн эмчилгээ хийхийг хориглоно.

1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *