Үснийхээ өнгөнөөс хамаарч ямар өнгийн хувцас сонгож өмсвөл төгс зохицох вэ?

1

Үнсгэлжин зөвхөн өөрт нь зориулсан болор шаахай, гоёмсог даашинз өмсөж амьдрал нь орвонгоороо эргэсэн бол бид ч ялгаагүй өмсөж буй хувцсаараа дамжуулан гадаад төрхөө өөрчлөх бүрэн боломжтой. “Таны өмсдөг хувцаснууд таны тухай ихийг өгүүлж чаддаг. Тэр ч бүү хэл таны үйлдэл бүрт нөлөөлөх чадвартай. Тиймээс хувцасны шүүгээгээ биед эвтэйхэн бөгөөд өөрт зохисон хувцсаар дүүргээрэй.” Манай сайт уншигч танд “Change your clothes, change your life” номын зохиолч, Жорж Бресиагийн (George Brescia) зөвлөсөн хувцасны болон үсний өнгөний зохицол, харилцан хамаарлын тухай зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ. Түүний энэхүү зөвлөгөө нь гадаад дүр төрхийг тань илүү тааламжтай харагдуулахад нэн тустай. Тиймээс та энэхүү үс болон хувцасны өнгөний зохицлыг мэддэг болсноор өмсөж буй хувцас тань таныг бүрэн дүүрэн чимэх болно.

Гүн бор өнгийн үстэй эмэгтэйчүүд:

© arp / Depositphotos, © everett225 / Depositphotos

Таны бараан өнгийн үс дээрх гэгээлэг өнгөнүүд болон оюу ногоон, улаан гэх мэт гүн тод өнгийн хувцаснуудтай хамгийн сайхан зохицол үүсгэх болно. Хэрэв танд хурц өнгийн хувцас өмсөх нь тааламжгүй байдаг бол хар, цагаан, саарал гэсэн өнгөнүүд ч мөн төгс зохицох болно. Та эдгээр өнгөтэй хувцсыг өмссөнөөр өөрийн гадаад төрхөө улам тодотгож өгөх боломжтой ажээ.

Харин та шаргал өнгөнүүдээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Эдгээр өнгийн хувцас нь таныг уйтгартай, дүнсгэр харагдуулах эрсдэлтэй. Харин энэ зөвлөмж латин америк болон африк америк гаралтай бүсгүйчүүдэд хамаарахгүй бөгөөд тэдний бор арьсанд бусдыг бодвол илүү олон өнгө сайхан зохидог байна.

© H&M, © H&M / SS2020, © sonyakamoz / Depositphotos, © ikostudio / Depositphotos, © Nastya22 / Depositphotos

 

Шаргал өнгийн үстэй эмэгтэйчүүд:

© romeestrijd / Instagram, © romeestrijd / Instagram

Шаргал үстэй хүмүүс хэрхэн хөгжилдөх талаар хэнээс ч илүү мэднэ. Тэгвэл одоо хувцасны хэв маягаа бидний зөвлөгөөгөөр шинэчлээд үзвэл та бусдад илүү их сэтгэгдэл төрүүлэгч нэгэн болно гэдэгт итгэлтэй байна. Танд усан цэнхэр, шаргал бор өнгө гайхалтай сайхан зохино. Мөн түүнчлэн газрын өнгөнүүд маш сайн зохицол үүсгэх бөгөөд ягаан болон шаргал өнгөнүүд ч таныг дур булаам нэгэн болгох болно.

Хар өнгө таны хувьд тийм ч зөв сонголт биш агаад бараан өнгийн хувцас өмсөх хэрэгтэй бол гүн хөх гэх мэт өнгөөр орлуулах нь зүйтэй. Учир нь таны арьс болон үсний өнгө төдийлөн их ялгаатай биш тул бараан өнгийн хувцас зохимжгүй байдаг ажээ.

© H&M, © H&M, © Nik_Merkulov / Depositphotos, © chiyacat / Depositphotos, © shutswis / Depositphotos, © maximleshkovich / Depositphotos

 

Улаан болон зэсэн шаргал өнгийн үстэй эмэгтэйчүүд:

© isafisher / Instagram, © s_bukley / Shutterstock

Таны үсний өнгө өмнөх хоёр төрлийн үс шиг завсрын өнгөтэй тийм ч амар хоршихгүй. Улаан болон зэсэн шаргал өнгийн үс нь таны царай төрхийг маш ихээр тодотгож байдаг тул хэв маягаа эвдэж, хүссэн өнгийн хувцсаа өмсөнө гэдэг тийм ч зөв сонголт биш байх болно.

 

 

Хар өнгөний оронд хөх өнгөөр хувцасла. Хар өнгө нь таныг ядрангуй харагдуулах бол хөх өнгө нь улаан өнгөтэй төгс зохицдог. Мөн бор шаргал, сувдан цагаан, ногоон цэнхэр гэх мэт өнгөнүүд таныг чимэх болно. Харин таны үсний өнгөтэй хамгаас сайн зохицох өнгө бол ногоон байх болно.

© H&M, © Shiny Diamond / Pexels, © WhiteBearStudio / Depositphotos, © JanDix / Depositphotos, © Dashadima / Depositphotos

 

Хар өнгийн үстэй эмэгтэйчүүд:

© s_bukley / Shutterstock, © MAVRIXONLINE.COM/EAST NEWS

Хар өнгийн үстэй төрсөн нь бурхны бэлэг гэлтэй завшаан ажээ. Хар, цагаан, цэнхэр, ногоон зэрэг өнгөнүүдээс бүрдсэн хувцаснууд таны шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй. Харин өнгө үзэмж багатай бүдэг өнгөнүүдээс зайлсхийх хэрэгтэй. Эдгээр өнгөнүүд таныг идэвхгүй харагдуулах сул талтай ажээ.

© myshot / Depositphotos, © maximleshkovich / Depositphotos, © Element5 Digital / Unsplash, © H&M

 

Саарал болон цайвар өнгийн үстэй эмэгтэйчүүд:

© The Devil Wears Prada / The Walt Disney Company, © The Devil Wears Prada / The Walt Disney Company

Үсээ будуулж өөрийн өнгө төрхөө өөрчлөх хүсэлтэй байгаа эсвэл үсээ будуулж өөртөө итгэх итгэл олж авдаг бол яагаад саарал эсвэл цагаан өнгийг туршаад үзэж болохгүй гэж? Энэ өнгө таныг энгийн бөгөөд дэгжин харагдуулах өнгө. Цагаан цайвар өнгийн үстэй бол та хар хөх, ягаан, улаан гэх мэт гүн өнгийн хувцаснаас сонголтоо хийх боломжтой.

Саарал өнгө таны жавхаалаг байдлыг үгүй хийх эрсдэлтэй. Мөн ногоон өнгө танд тийм ч сайхан зохицохгүй.

© H&M, © miho666 / Depositphotos, © Bane.m / Depositphotos, © Shiny Diamond / Pexels, © H&M / SS2020

Та загварын чиг хандлага дагаж хувцаслах дуртай юу эсвэл өөрт эвтэйхэн санагдсан хувцсаа өмсөх дуртай юу? Хувцсаа хэрхэн сонгож, хослуулан өмсдөг вэ?

20
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Энхжин Х.

    Энхжин Х.

    2020/07/22 at 17:29

    Maral Marco iim ym bnshd

  2. Хана Би

    Хана Би

    2020/07/22 at 22:49

    goy l haragdj bnshd ~_~

  3. 이윤영

    이윤영

    2020/07/23 at 00:17

    Horloo Horloo❤️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *