
Үндэстэн дамнасан конгломерат корпораци Sony өнгөрөгч 6-р сарын 25-ны өдөр Sony Xperia Z Ultra ухаалаг гар утасныхаа талаар албан ёсны мэдэгдэл хийжээ. Тус компаний онцолсноор зах зээл дээрх хамгийн нимгэн, том дэлгэц бүхий энэ ухаалаг гар утсыг таблет уу, гар утас уу гэж эндүүрэх тохиолдол байгаа ч Sony-гийн зүгээс энэ бүтээгдэхүүнээ ухаалаг гар утас хэмээн нэрлэж байгаа юм. Шанхайд болсон Мобайл Азиа Экспод танилцуулагдсан Sony Xperia Z Ultra ухаалаг гар утас энэ 7-р сар болон ирэх 8-р саруудад Хятад, Индонез, Сингапурт худалдаалагдаж эхлэх ба ирэх намрын 9-р сараас эхлэн Европт худалдаанд гарах аж. Xperia-гийн маркетингийн захирал Калум МакДугал /Calum MacDougall/ хэлэхдээ “Том дэлгэцтэй ухаалаг гар утас, төхөөрөмжүүд рүү чиглэсэн хандлага хүчтэй байгаа учир Зүүн Өмнөд Ази бол бүтээгдэхүүний маань гол зах зээл.” гэсэн нь юуны учир дээрх улсуудад анхлан Sony Xperia Z Ultra утасны худалдааг эхэлсний тайлбар юм. 6.4 инчийн Full HD дэлгэц нь Sony Xperia Z Ultra-г Дэлхийн хамгийн том Full HD дэлгэцтэй ухаалаг гар утас гэгдэхэд хүргэж байгаа энэхүү гар утасны бас нэгэн давуу тал нь усны хамгаалалттай байдал ажээ. Мөн 6.5 мм-ийн маш нимгэн их бие, 212 граммын хөнгөн жин зэргийг дурдахгүй өнгөрч боломгүй. Ухаалаг гар утасны ертөнц дэх хамгийн том дэлгэцтэй уг гар утасны үзүүлэлтүүдийг дурдвал, 2GB RAM болон 16GB дотоод санах ой, 4G LTE болон HD дууг дэмждэг, microSD мемори картны ховил, 8MP камер, батерейны багтаамж 3000 mAh гэх мэт. Усны хамгаалалт бүхий хамгийн том дэлгэцтэй ухаалаг гар утас Sony Xperia Z Ultra-гийн худалдаалагдах үнэ одоогоор хараахан тодорхойгүй байгаа юм.
























Uzumaki_Naruto
2013/07/05 at 13:37
http://www.youtube.com/watch?v=cKpU-dycf-E
Samsung S4 Active гэж мангас байгаа шүү дээ
baduu_0093
2013/07/05 at 18:34
narand irtsenshd 1.1 say