Хэрвээ та сод уугаад 5 минутын дараа хэхэрч, гулгиж байвал ийм учиртай…

3

Хүнсний сод айл болгонд байдаг ба ихэвчлэн нарийн боов жигнэх болон цэвэрлэгээнд ашигладаг. Түүнээс гадна энэ бодисыг эмнэлгийн зорилгоор ашиглаж болно!

Натрийн биокарбонатыг бид хүнсний сод гэж нэрлэдэг бөгөөд цусны эргэлтийн pH түвшинг зохицуулахад хэрэглэдэг билээ. Мөн энэ нь эд эсийн pH түвшинд нөлөөлж, нүүрсхүчлийн хийг ихэсгэнэ.

Хүнсний содны ашиг тус

1. Ходоодны хүчлийг саармагжуулна

Шүлтлэг шинж чанартай сод нь ходоодны хүчлийг саармагжуулах ба хагас цайны халбага сод уусгасан аяга ус уухад таны биеийн хүчил шүлтийн түвшин тэр дороо эргэн хэвийн хэмжээнд ордог. Нобелийн шагналт, алдарт эмч Отто Варбург “хорт хавдрын эд эс хүчиллэг орчинд өсөж төлждөг бол шүлтлэг орчинд үхэж үрэгддэг” гэж хэлсэн байдаг. Тийм учраас бие организмаа хорт хавдраас хамгаалан, бие дотроо шүлтлэг байх нөхцлийг хангаж байгаарай.

2. Жижиг шархыг эдгээнэ

Хүнсний сод нь ходоодны элдэв хямрал, жижиг шархыг эдгээх хямд боловч үр дүнтэй хэрэгсэл юм. Ингэхийн тулд та 2 аяга усанд хагас цайны халбага хүнсний сод хийж хутгаад уухад л хангалттай.

3. Шээсний замын халдварыг эмчилнэ

Иймэрхүү өвчнийг эдгээхийн тулд нэг цайны халбага хүнсний содыг аяга шүүсэн усанд хийж өглөө юм идэхийн өмнө ууж байх хэрэгтэй. Гол нууц нь содтой ус шээсний хүчиллэг чанарыг саармагжуулах ба энэ хүчиллэг чанар нь шээсний замын элдэв өвчин, зовиурыг бий болгодог билээ.

4. Тулай өвчний зовиурыг алга болгоно

Энэ бол хүчиллэг шээс хуримтлагдсанаас болж үрэвсэх өвчин бөгөөд ус, хүнсний содны хольц нь шээсний хүчил бий болохоос сэргийлж, өвчний зовиурыг багасгадаг билээ.

5. Ханиад томууны зовиурыг арилгана

Сод шүлтлэг учир бие организмыг үр дүнтэй шүлтжүүлж, цусны эргэлтийн pH тэнцвэрийг барихад тусалдаг.

6. Бөөрний өвчин

Өмнө хэд хэдэн удаа хэлснээр хүнсний сод нь биеийн хүчил шүлтийн түвшинг тэнцвэржүүлдэг билээ. Өндөр даралт, чихрийн шижин өвчнөөс бий болох бөөрний өвчтэй хүний бөөр нь хүчлийг биеэс гадагшлуулж чадахгүй болдог тэр үед сод тусламж болно.

7. Хорт хавдар

Биокарбонатын хэмжээг ихэсгэх замаар хоол сойх нь хүчиллэг хавдрын pH-ийг ихэсгэх боловч эрүүл эд эсийн pH хэвийн хэмжээндээ үлддэг гэдгийг шинжлэх ухаан нотолсон билээ.

Үс, арьс болон бусад биед хэрэгтэй сайн талууд:

  • Батга зэрэг элдэв жижиг үрэвсэлтэй тэмцэнэ
  • Шүд цайруулна
  • Нүүрний арьсны өнгийг сайжруулна
  • Тослог үсийг эмчилнэ
  • Хаггүй болгоно
  • Хөлийн мөөгөнцрийг устгана
  • Загатнаа арилгана

Дээрх аргуудыг хэрэглэхээс өмнө заавал эмчтэй зөвлөж зөвлөгөө авах ёстойг анхаарна уу!

Эх сурвалж

42
БахархмаарБахархмаар
23
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
12
ХарамсалтайХарамсалтай
10
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *