Азтай төгсгөл буюу нэг ч хүний амь эрсдээгүй осолдсон нисэх онгоцнууд

0

Азтай төгсгөл буюу нэг ч хүний амь эрсдээгүй осолдсон нисэх онгоцнууд


Гэрэл зурагчин Диетмар Екелл газар нутаг, байгалийн зураг авах хүсэлдээ хөтлөгдөж явахдаа нэгэн сонирхолтой фото төслийнхөө санааг олсон нь “Азтай төгсгөл” Happy End нэртэй фото төсөл хэрэгжих үндэс болжээ. Байгалийн зураг авч яваад осолдсон нисэх онгоцнуудын сэгтэй таарч, сүүлдээ ийм онгоцнуудын зураг авахаар шийдсэн тэрээр Папуа Шинэ Гвинейгээс эхлээд Арктикын муж нутаг хүртэл дөрвөн тивээр аялж, янз бүрийн газарт осолдож, 10-70 жилийн турш уг газартаа байсаар ирсэн нисэх онгоцнуудын зургийг авах болжээ.Гэхдээ хамгийн сонирхолтой нь Диетмар Екелл осолдсон нисэх онгоцны зураг авахдаа нисэх онгоцны ослуудын түүхэн дэх нэг ч хүний амь эрсдээгүй азтай төгсгөлөөр төгссөн ослуудын зургийг авсан байна. Нисэх онгоцны түүхэн дэх гайхамшгуудыг харуулсан энэхүү фото төслөөр дамжуулан тэрээр дараах зүйлсийг харуулсан хэмээн өгүүлсэн ба тэдгээрийг дурдвал,
– Баатрууд – Гамшгийг гайхамшиг болгон хувиргасан нисгэгчид
– Хувь тавилан – Онгоцны ослоос амьд үлдсэн хувь заяа
– Цаг хугацаа – Хэдхэн секундэд сүйрээд дараа нь хэдэн арван жилийн турш хэн ч гар хүрээгүй байдал
– Орон зай – Хичнээн сүр хүчтэй нисэх онгоц байлаа ч өргөн уудам байгальд хаягддаг
– Төгсгөл – Ихэнх нь хог хаягдлын газарт хаягддаг байхад эдгээр онгоцнууд энх тайван, эрх чөлөөтэй оршсоор байгаа
Энэхүү фото цувралаа ном болгон хэвлүүлэхээр мөнгө хуримтлуулж буй дээрх эрхэм нэг ч хүний амь насыг үрэгдүүлээгүй осолдсон онгоцнуудын зургийг авахдаа орчны байгалийн байдал, үзэсгэлэнг давхар харуулахаа мартаагүй юм.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Lighting_ghost

    2013/04/28 at 14:07

    .

  2. Зочин

    2013/04/28 at 14:10

    wow [img]http://tinyurl.com/cdoc4hl[/img] [img]http://tinyurl.com/cont672[/img] [img]http://tinyurl.com/cw3y64d[/img] [img]http://tinyurl.com/cnbq3bh[/img]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *