Хажууд хэн ч байхгүй үед хахсан бол ямар арга хэмжээ авах вэ?

3

Эдгээр энгийн аргууд хэзээ нэг өдөр таны амь насыг аварч магадгүй.

Хэн ч хахаж болно. Ялангуяа ойр орчимд туслах хүн байхгүй бол муугаар ч дуусаж болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас өөрөө өөрийгөө хэрхэн аврах вэ?

Хамгийн гол нь сандрах огт хэрэггүй, юу хийх ёстойгоо сайн мэдэж байх ёстой.

Амьсгалын дээд замыг ямар нэгэн зүйлээр хагас эсвэл бүтэн таглаж болно.

Хэрвээ хагас бөглөсөн бол тухайн таагүй байдалд орсон хүн ямар нэгэн хэмжээгээр, хүндрэлтэй ч гэсэн амьсгалж, ханиалгаж бас ярьж чадна. Бүтэн тагласан бол амьсгалах ямар ч арга байхгүй. Энэ үед ямар хөдөлгөөн гарах уу гэвэл – хүн өөрийн мэдэлгүй гараараа хоолойноосоо барьж авдаг.

 

Хахсан бол ямар арга хэмжээ авах вэ?

Хамгаас түрүүнд тайвшрахыг хичээгээрэй. Сандрах, айх нь танд ямар ч тусламж үзүүлж чадахгүй харин ч нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ.

Хүчтэй ханиалгахыг хичээнэ: энэ бол байгалиас заяасан өөрийгөө хамгаалах үндсэн механизм. Ханиалгыг хүчтэй байлгахын тулд доошоо бөгтийж болно. Доошоо тонгойход хэвлийн булчингууд чангардаг байна.

Ямар ч нөхцөлд ханиалгыг дарах гэж бүү оролдоорой. Нөхцөл байдлыг улам л хүндрүүлнэ шүү.

Хэрвээ хажууд чинь том толь байвал ашиглана: амаа ангайгаад хэлээ доош эрүү рүүгээ тат, дараа нь дээш бага зэрэг урагшлуулна. Ингэхэд юу тээглэж байгааг харах боломжтой. Хэрвээ гадны биет орсон байгааг харвал хуруугаараа хөдөлгөхийг хичээ, дараа нь гаргаж авна.

Хоолойд тээглэсэн зүйлийг хоёр хуруугаараа шууд барьж авахыг оролдох хэрэггүй. Тээглэсэн зүйлийг бүүр цааш түлхэх аюултай.

 

Хэрвээ таны амьсгал боогдвол яах вэ?

Энэ тохиолдолд танд өөртөө туслах хагас минут орчим л хугацаа бий. Энэ хугацаанаас хэтэрвэл ихэнх хүмүүс ухаан алдаж аврагдах боломж нь багасдаг.

1. Хатуу, нарийн зүйл ашиглана

Энэ нь сандлын түшлэг (гэхдээ дугуйтай биш), ванны хүрээ зэрэг байж болно. Хамгийн гол нь – дээрээс нь дарах боломжтой зүйл байна.

Хэвлийн дээд хэсэг, хавирганы доод хэсэг хатуу зүйл дээр таарахаар бөгтийнө. Хөлөө суллаад хүчтэй түлхэж хатуу зүйл дээр тулна. Хэвлий дээр ирэх даралт элгээр дамжин биеийн дээд хэсэгт нөлөөлнө. Уг нөлөөний улмаас гадны биет гадагшилна. Уг аргыг илүү үр дүнтэй гэж аврагчдын дунд үздэг ажээ.

2. Гйемлихийн аргыг ашиглах

Нэг гараа атгана. Атгасан гараа хүйснээсээ 2-3 см-ийн дээр байрлалд тавина. Атгасан гараа нөгөө гараараа бариад хүчтэй огцом дээш чиглэлд түлхэнэ.

Хүчилтөрөгч дутагдсан эсвэл эвгүй хөдөлгөөнөөс болж биед үзүүлэх даралтаас шалтгаалж уг аргыг найдвартайд тооцдоггүй. Геймлихийн аргыг хажууд байгаа хэн нэгэн хэрэглэвэл илүү үр дүнтэй.

3. Шаланд тулах

Өвдөглөөд гараараа шаланд тулна. Цээжээр шалан дээр унахдаа хоёр гараа хоёр тийш аваарай. Энэ уналт нь элгэнд даралт өгч гадны биет амьсгалын замаас гарахад туслах юм.

Энэ аргыг илүү онолын гэж үздэг: туршиж үзэж болох л юм, тус болох эсэх нь тодорхойгүй.

Хахахгүй байхын тулд хэрхэн зөв хооллох вэ?

  • Хоолоо бага багаар амандаа хийж амандаа сайн зажилна. Энэ тохиолдолд хоолондоо хахах магадлал эрс багасна.
  • Хоол идэж байхдаа ярих хэрэггүй. “Хоол идэж байхдаа би дүлий, хэлгүй л гэж ойлго” – хэрэгтэй дүрэм шүү.
  • Хажуудаа шингэн зүйл тавь: ус, шүүс, сүү, хүйтэн цай – хоолоо даруулж уугаарай.
  • Хамгийн гол нь – яарах хэрэггүй. Явуут дундаа бүү хоолло – өчүүхэн ч гэсэн зүйлд хахах магадлалтай. Яаран сандран идэж байгаагаа мэдэрвэл амьсгалаа аваад тайван хэмнэлээр үргэлжлүүлж идээрэй.

Амттай хоолоо тамшаалан ид – өөрийгөө таагүй нөхцөл байдалд оруулахаас аварна.

Эх сурвалж: https://lifehacker.ru/chto-delat-esli-vy-podavilis/

28
БахархмаарБахархмаар
11
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *