Илон Маскийн амьдралдаа хатуу баримталдаг 10 дүрэм буюу “Амжилтын жор”

3

Өнөөдөр Илон Маскийг таньж мэдэхгүй хүн ховор. Тэр тухайн үедээ бодит биш санаа оноо байнга дэвшүүлж байлаа: цахилгаан төлбөр, Марс руу хөөрөх, цахилгаан хэрэглэх машин, олон удаа ашиглах пуужингууд. Илон өөрийн хийсэн бүтээсэн зүйлс дараах үг үсгээр дуусахгүй: PayPal, Tesla, SpaceX-ыг үүсгэн байгуулсан, тэр энэ дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болж чаджээ.

Түүний дотны анд нөхөд болон цуг ажилладаг хүмүүсийн үгийг сонсвол тэр бизнесмений шинж төрхийг бага агуулсан буюу өөрийнхөө хэдэн сая долларыг хаашаа хийхээ мэдэхгүй суудаг хүн биш ажээ. Тэр бол хөдөлмөрч, ажиллаж ч байсан одоо ч ажиллаж байгаа, бүр их шаргуу, эрч хүчтэй ажиллаж байгаа нэгэн. Илон тэр болгон ярилцлага өгөөд байдаггүй, өөрийнхөө ч тухай элдэв зүйл ярихгүй, харин түүний тухай олон номыг уншиж үзвэл Илон Маск гэж чухам ямар хувь хүн болохыг мэдэж болох ажээ.

Та бүхэндээ Илоны өөрийн хэлсэн болон эргэн тойрныхон нь түүний тухай юу ярьдгийг товчлон танилцуулахаар бэлдлээ. Түүний эрхэлж байгаа салбарын хувьд тэр хэн болох, хувь хүний хувьд ямар хүн бэ?

Илон Маск болон ажил

“Хоол идэхгүй, гэхдээ ажлаа улам их сайн хийж чаддаг байсан бол би хоол идэхээ болино. Ширээний ард сууж хоол идэж шим тэжээл авахаас өөр ямар арга байна?”

Илон Маск

Apple QuickTime-ын ахлах инженерээр ажиллаж байсан Брюс Лик нэгэн удаа Илоны шөнийн цагаар ажиллах чадварыг нь бүр гайхдаг байсан тухай дурдсан байдаг. Түүний хэлснээр Илон маш бага унтана, ажиллаж байгаа төсөл дээрээ бүх анхаарлаа хандуулж учрыг нь олдог байв. Түүнд компьютерийн хакерын түвшний чадвар бий, тэр төсөлтэй нь холбоотой уран зохиол их уншина, жишээ нь: пуужин угсрах сэдэвтэй ном зохиол их уншиж байсан юм.

SpaceX зөвхөн санаа төдий явж байхад Илон пуужин угсрахад шаардлагатай бүх материалуудын нарийвчилсан тооцоог өөрөө хийсэн байсан. Нисэх аппарат хийж байгаа бусад өрсөлдөгч компаниудаас түрүүлж пуужингаа хөөргөнө гэдэгт Илон итгэлтэй байсан юм. Илоны хүснэгтэнд бүгд багтсан байлаа, өчүүхэн ч зүйл үлдээгээгүй: пуужин угсрахад шаардлагатай гипотиз хүртэл хийгдсэн байсан. Түүний хамтран ажиллагчид буюу пуужингийн төсөл дээр ажиллаж байсан мэргэжилтнүүд түүний хийсэн зүйлийг хараад эхлээд итгээгүй юм. Илон өөрөө бие даан судлаад тооцооллыг хийж чадлаа гэж үү?

Маск хэдэн сарын турш сансар огторгуйн салбар, сансрын нислэгийн физикийн чиглэлээр сурах бичиг ном уншиж судалсан нь тодорхой болсон юм, тэрээр “Пуужингийн хөдөлгүүр”, “Үндсэн астродинамик”, “Хийн хоолой болон пуужингийн хөдөлгүүрийн Аэротермодинамик” зэрэг ном уншжээ.

Маск хүчтэй стресс бий болгох нөхцөл байдалд ч гэсэн тайван байдлаа хадгалж чаддаг гэж цуг ажилладаг хүмүүс нь өндрөөр үнэлдэг байна. Хувь тавилан түүнд ямар хүнд цохилт өгөх нь хамаагүй, Илон тэвчээд гарч чаддаг, анхаарлаа чухал асуудал дээрээ төвлөрүүлж зохих тохирсон шийдвэрийг гаргах чадвартай гэжээ.

Илон өөрөө айдас, стресст ордоггүй гэж хэлээгүй. Нэгэн сурвалжлагын үеэр тэр: “Би бусдаас бага айдаст автдаг гэж хэлэхгүй. Ер нь бол би амьдралын сөрөг сэтгэл хөдлөлийг багасгахыг хүсдэг, яагаад гэвэл эрч хүчийг минь шавхаж мэдрэлийн системд сөрөг үр дагавар үзүүлнэ, анхаарлыг минь буруу зүйлд сатааруулдаг” гэжээ. Мөн үргэлжлүүлээд: “Алдаа хийх нь аймшигтай санагддаггүй. Хамгийн гол нь шинэ зүйл дээр л алдаж байвал болно доо”.

Маск хүнд дарамтанд орсон үедээ ч гэсэн ажилдаа 100 хувь анхаарлаа хандуулж чаддаг хүн. Хөрөнгө оруулагчтайгаа оройн хоол идэж суухдаа: “Би эдгээр компаниудад байгаа бүхнээ зарцуулна, эцсийн доллараа ч шавхаад хамаагүй. Шаардлагатай бол хадмуудынхаа байрны подвалд амьдарсан ч яахав, бид нүүгээд л очно”.

 

Маск болон хамтрагч, хамт олны харилцаа

“Нэг ажилтных нь эхнэр төрж байсан учраас чухал арга хэмжээнд ирэлгүй тасалжээ. Маск түүнд бичихдээ: “Энэ бол шалтгаан биш. Намайг гонсойлгож орхилоо. Чи аливаа зүйлийг эрэмбэлж сурах хэрэгтэй. Бид энд дэлхийг өөрчилж байна, түүхийг өөрчилж байна, чи бидэнтэй цуг эсвэл үгүй””

Эшли Вэнс “Илон Маск. Tesla, SpaceX болон ирээдүйд хүрэх зам”

Нэг удаа SpaceX-ийн шуудангийн сервер унасан юм, тэгэхэд Илон яг л дараах зүйлийг хэлжээ: “Дахиж ийм хогийн зүйл байх ёсгүй шүү, ойлгосон уу?” Тэр харцаараа цоо хатгаж байсан юм, бас хурдан шуурхай үр дүнг шаарддаг. Энэ шаардлагыг өөртөө ч адилхан тавина. Тэр өөрийгөө ч, өрөөлийг ч яг таг ажиллах шаардлага тавина, энэ зарчимдаа үнэнчээр хандана.

Байнгын дарамтан дор ажиллаж байсан ажилтнууд нь Маскийн компанид хэдхэн долоо хоног, сар л ажиллаж чаддаг байлаа. Зарим нэг нь хэдэн жил тэвчээр заан ажиллана, гэсэн хэдий ч өөрийн хүсэлтээр гарна эсвэл халагдана.

Зарим нэг тохиолдолд Маскийн эго хил хязгаараас хальж байсан удаатай. Маск зөвхөн өөртөө зориулж Falcon пуужин хийж байгаа тухай сурвалжлагыг уншаад хамт олон нь галзуурах дөхөж байсан түүх бий. Бас зөвхөн Илоныг дагаж баримтат кино бүтээх баг хүртэл хөлсөлж байнга дагуулж явж байсан ажээ. Энэ бүх үйлдэл нь хүмүүсийн тэвчээрийг барж, цехэд ажиллаж байсан хүмүүс нуруугаа харуулахад хүргэж байжээ – үнэндээ ганц ч пуужин хөөргөж чадаагүй байсан үед юм.

Маск бусадтай уулзаж байхдаа эрдэмтэд шиг л шинжлэх ухааны яг таг нэр томьёог гарамгай ашиглаж чаддаг, юуг ч хялбарчлуулахгүйгээр шүү дээ. Хэрвээ та түүний хэлсэн үгийг ойлгохгүй байвал энэ таны л асуудал. Маскийн энэ биеэ авч явах байдал нь Кремийн хөндийн бурхан шиг болгосон гэж хэлж болно: Пейж мэтийн хүмүүс түүнд маш хүндэтгэлтэй хандана, “яг л Илон шиг байх” гэсэн хүсэл эрмэлзэл олон хүмүүст бий болжээ – тэдгээр хүмүүс цагтаа Стив Жобсыг шүтэж байсныг үгүйсгэхгүй.

 

Илон Маск болон бага нас

“Магадгүй би багадаа хэтэрхий их комикс уншиж байсантай холбоотой байж болно. Комикст бүгд л дэлхийг аврахыг хичээдэг. Тиймээс би ч гэсэн дэлхийг илүү сайхан болгохыг хүссэн байх, энэ л бидний амьдралын утга учир мөн юм биш биз?”

Илон Маск

Маскийн уриа – хүмүүсийг гариг хоорондын төрөл болгох – шинжлэх ухааны уран зөгнөл болон өндөр технологийн ачаар хэрэгжүүлж болохоор санаа. Тэр номонд, комикст, компьютерийн тоглоомд дуртай, физик болон эдийн засаг судалсан. Түүний аав – инженер-электромеханикч тул Илоныг мэдээ орох үеэс л эхлээд эргэн тойрон инженерийн зүйлүүд байдаг байжээ. Маск хэлэхдээ: “Физик – сэтгэн бодох сайхан арга. Аливаа нэг санааны бодит учир шалтгааныг олохын тулд олон аргаар бодож, туршиж үзнэ” гэжээ.

Илон 5-6 настайгаасаа эхлээд л ямар нэгэн бодлогын учрыг олохын тулд орчлон дэлхийгээс хөндийрч эхэлсэн гэж хэлж болно. Энэ үед нь түүнтэй ярих ямар ч боломж байхгүй: тэр зүгээр л хэнийг ч, юуг ч сонсдоггүй байв. Түүний төсөөлөлд тодорхой дүр төрхтэй зүйл тодоос тод харагддаг байв. Илоны өөрийн хэлснээр, түүний мэдээллийг хийсвэрлэн төсөөлөн бодох тархины тэр хэсэг нь дотоод ухаантайгаа нягт холбоотой ажиллаж чаддаг ажээ. Харамсалтай нь одоо энэ төсөөлөх чадвараа тэр болгон ашиглаж чадахгүй болсон, яагаад гэвэл одоо төсөөлөн бодоход маш их цаг зарцуулахад хүрч байна, харин бага байхад өөрийн мэдэлгүй л ийм төсөөлөлд орсон байдаг байжээ.

Илон сурлагадаа төдийлөн шимтдэггүй байлаа. Ямар ч утгагүй, өөрт хэрэггүй хичээл дээр өндөр оноо авахын тулд хичээл хийж суусны оронд компьютер тоглох, программ хөгжүүлэх, ном унших нь хавьгүй дээр ажил гэж тэр өөрөө хэлж байсан юм. Үүний оронд Илон илүү хэрэгтэй зүйлд шимтэж байлаа, сургуулиа тараад гэрийнхээ холгүй байрлах номын дэлгүүрт очиж аав, ээжийгээ ажлаас иртэл тэнд өнжинө. Утга уран зохиолын ном уншина, комикс, шинжлэх ухааны ном зохиол уншиж өдрийг өнгөрөөдөг байв. Номын дэлгүүрийн худалдагч нар ч түүнийг нэг их оролдохгүй, ганц хоёр удаа хөөгдсөн гэж тэрээр дурсжээ.

Тэр хэд хэдэн номонд маш богино хугацаанд дурлажээ: “Галактикийн автостоор”, “Бөгжний эзэн”, Айзек Азимовын “Үндэслэл”, Роберт Хайнлайны “Сар – ширүүн эзэгтэй”. Илон дүүргийн номын сангаас салдаггүй, номын санчдыг өөртөө шинэ ном захиалж өгөхийг ятгадаг байснаа Илон дурсах дуртай. 3-р ангидаа Британийн нэвтэрхий толийг уншиж эхэлсэн гээд бод доо. “Маш хэрэгтэй ном байсан” гэж Илон дурсдаг.  – Чи өөрөө юу мэдэж байгаагаа ч мэдэхгүй байх тохиолдол бий шүү дээ. Бидний эргэн тойрон ямар их зүйл байгааг ухаарч эхэлнэ”.

Их сургуулиа дүүргэсний дараа чухам ямар ажил хийх тухай нухацтай бодож эхэлсэн, эхлээд тэрээр компьютер тоглоомын салбарт ажиллахаар шийджээ. Бага байхаасаа л компьютер тоглоомын төлөө “үхдэг” байсан нэгэн. Эцэст нь түүний хувьд том зорилго биш юм байна гэдгийг ойлгожээ. “Би компьютер тоглоомд үнэхээр дуртай байсан, хэрвээ би аугаа тоглоом зохиогоод сууж байхад энэ дэлхийг хэн өөрчлөх юм болж байна гэж бодсон юм”. Тийм ээ, компьютер тоглоомд дуртай, гэхдээ өөрийнхөө хүсэл сонирхол, хүч чадлыг үүгээр хязгаарлахыг хүсээгүй юм.

 

Илон Маск болон бүсгүйчүүд

“Би ажил төрөл, хүүхдүүддээ хангалттай цаг гаргадаг гэж боддог. Гэхдээ нэг асуудал бий. Би найз бүсгүйтэй болох хэрэгтэй байна. Үүн дээр бас ажиллах хэрэгтэй. Магадгүй, 5-10 цаг… Эмэгтэй хүнд долоо хоногт хэдэн цаг зарцуулах ёстой байдаг юм бол? Магадгүй 10 цаг уу? Хамгийн багадаа хэд үү? Би сайн мэдэхгүй юм”

Илон Маск

Маскийн хуучин эхнэрийн нэг хэлэхдээ, Маск түүнийг маш сайн халамжилдаг байснаа дурсжээ. Бүсгүй хүйтэн хөндий харьцаж эхлэнгүүт Маск анхаарал, халамжаа хоёр дахин нэмэгдүүлнэ, Утас нь зогсоо зайгүй дуугарч байвал Илон л залгаж байгаа хэрэг. Тэрээр хэлэхдээ: “Түүнээс амархан салж чадахгүй. Тэр яг л Терминатор л гэсэн үг. Тэр харцаараа эргэн тойрныг шүүж хараад “Минийх” гэж тохируулдаг. Тэр намайг байнга халамжилж байсан”.

Маскийн амьдралд уулзаж учирч байсан бүх бүсгүйчүүд түүнийг ойлгоход маш хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүний эхнэр байсан Жастин ярихдаа: “Тэр юу хүссэнээ хийдэг, түүнд хэн ч саад болж чадахгүй. Энэ дэлхий тэр чигээрээ Илонд хамааралтай, бид бүгд ч мөн адил, бусад хүмүүс бүгд адил түүний ивээл дор мэт”.

 

Илон Маск болон зорилго

“Түүнийг орлогоо нэмэгдүүлэх хүсэлтээ автсан компанийн ерөнхий захирал гэдэг албан тушаалтнаас илүү бүтэн армийг ялалтанд удирдаж яваа командлагч гэлтэй. Марк Цукерберг таны хуучин зургийг найздаа үзүүлэхэд тусалж байхад, Маскийн хүсэл… юу ч гэж тодорхойлмоор юм бэ дээ … дэлхий ертөнцийг гэнэтийн эсвэл санаатайгаар устгах үйлдлээс  аварч байна”.

Эшли Вэнс

Маскийн тухай ном бичсэн зохиолч Эшли Вэнс онцлон хэлэхдээ, Илон өөрийнхөө тухай ном бичихийг зөвшөөрөхдөө бусад бизнес эрхлэгчдээс өөр юм шүү гэдгээ илэрхийлэхийг хүссэн юм. Тэр зүгээр ч нэг чиг хандлагын араас хөөцөлдөж баяжихыг хүсээгүй. Тэр чухал асуултын хариултыг эрэлхийлж байгаа, дэлхий нийтийг хамарсан асуудлын хариулт.

Нэгэн удаа Маск хэлэхдээ, хүмүүс өөрийнхөө сэтгэлийг хөдөлгөх ажил төрөл хийх ёстой – ингэж байж л бид аз жаргалтай байж чадна. Түүний байнга хэлдэг үг: “Долоо хоногт 80-100 цаг ажилла. Амжилтад хүрэх боломжийг нэмэгдүүлнэ”. Үүнийгээ маш энгийнээр тайлбарласан: бусад нь долоо хоногт 40 цагаар ажилладаг, харин та долоо хоногт 100 цаг морь шиг зүтгэж байна, нэг л төрлийн ажил хийж байсан ч хамаагүй таны амжилтын үр дүн даруй 2,5 дахин нэмэгдэнэ.

Уналт, бүтэлгүйтэл, нийгмийн зүгээс үл итгэх байдал зэргээс үл хамааран 2012 оны эхээр бид түүнийг хүлээн зөвшөөрсөн: Маск зорилгодоо үнэхээр хүрч чадаж байна. Түүний компанийг урьд өмнө нь дооглодог байсан бол, SpaceX өнөөдөр Олон улсын сансрын станц дээр гариг хоорондын пуужингаа амжилттай нисгээд буцаагаад Дэлхий дээрээ буулгаж чадлаа. Tesla Motors нь Model S загварын цахилгаан машин гаргасан – автомашин үйлдвэрлэгчид түүний машиныг хараад гүнзгий санаа алдаж байгаа нь мэдээж.

22
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Н. Эрдэнэчулуун

    Н. Эрдэнэчулуун

    2018/05/30 at 12:28

    Рекламны баруун дээд булангийн Х дээр нь дарчих

  2. Sainbuyan Tsedev

    Sainbuyan Tsedev

    2018/05/30 at 13:53

    X ni garahgui bsan

  3. Geegii Geegii

    Geegii Geegii

    2023/09/29 at 07:46

    сэтгэцэд нөлөөлдөг эм уудаг гэж сонссон тэрныхээ хүчээр баян болоо байлгүй дээ. ккк

  4. Geegii Geegii

    Geegii Geegii

    2023/09/29 at 09:36

    энэ бас сэтгэцийн өвчтэй гар байна аа чааваас сайн эмчлүүлээрэй дээ дахидаг гэсэн шүү ккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *