Найруулагчид алдартай хүмүүсийг тун овжин байдлаар кинондоо нуусан 12 тохиолдол. Бид зөвхөн кинонд тоглосон хүмүүсийн нэрийг нь харж байж л мэдсэн юм

0

Камео – уран сайхны эсвэл олон ангит киноны жижигхэн дүрийг дуучид, зохиолчид, найруулагчид, тэр бүү хэл бизнес эрхлэгч зэрэг алдартай хүмүүсээр тоглуулахыг хэлнэ. Дэлгэцээр иймэрхүү одод гарах нь бялуун дээрх тоорын чимэглэл шиг л үзэгч олонд нэгэн санамсаргүй сэтгэл хөдлөлийг мэдрүүлэх ажээ. Тухайн кинонд алдартай хүн тоглосныг яаж олж мэдэх вэ? Бага зэрэг мэдээлэл өгөх шаардлага гарах байх.

Өөрсдийн уран бүтээлдээ алдартнуудыг нуусан найруулагчдын ур чадварыг магтахын дээдээр магтмаар санагдаж 12 санамсаргүй камеог танд танилцуулахаар бэлдлээ. Нийтлэлийн төгсгөлд та бүхэндээ “The Matrix” киноны од Хьюго Уивингийн итгэмээргүй дүрийг сонирхуулна.

Жефф Безос – “Star Trek Beyond”

© Star Trek Beyond / Paramount Pictures Corporation, © MICHAEL TRAN / AFP / East News

Оддын аpмид алба хааж байгаа Жефф Безосыг тийм ч амар танихгүй, гэхдээ нэг зүйлд итгэлтэй байж болно: зузаан гэгч нүүрний будагны цаана Amazon-ы үүсгэн байгуулагч нуугджээ. Бизнес эрхлэгч “Star Trek” цуврал киноны үнэнч шүтэн бишрэгч, тийм учраас киноны жижигхэн ч гэсэн дүр бүтээх нь түүний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

 

Крис Айзек – “The Silence of the Lambs”

© The Silence of the Lambs / Orion Pictures, © Jen Lowery / MEGA / Mega Agency / East News

Америкийн хөгжимчин Крис Айзек “Wicked Game” хитээрээ алдартай бөгөөд триллер кинонд тусгай ангийн ахлагчийн (тийм ээ, тийм, Ханнибал Лектерийг харгалздаг) жижигхэн дүрээр өөрийгөө дэлгэцнээ мөнхөлсөн байна.

 

Леди Гага – “Men in Black 3”

© Men in Black 3 / Columbia Pictures, © ROBYN BECK / AFP / East News

Леди Гага жүжигчний хувьд дэлхий дахинаа танигдахаас өмнө кинонуудад жижигхэн туслах дүрүүд бүтээж байсан удаатай. 201 онд дуучин “Men in Black 3” кинонд харь гарагийн амьтны дүрээр гараад л өнгөрнө. Тэр энэ удаад нүүр хувиргалтанд ч ороогүй юм.

 

Игги Поп – “Dead Man”

© Dead Man / Pandora Filmproduktion, © USA TODAY Network / Sipa USA / East News

Игги Попын кино бүтээл гарын таван хуруунд багтахаар. Гэхдээ шүтэн бишрэгчдийнх нь хувьд Жим Жармушийн вестерн киноны дүр илүү тод үлдсэн биз ээ.

 

Мартин Скорсезе – “The Age of Innocence”

© The Age of Innocence / Columbia Pictures, © Stefano Costantino / MEGA / Mega Agency / East News

Найруулагчид өөрсдийнхөө бүтээлийг өөрөөр чимэх нь их. Мартин Скорсезе ч бас зүгээр суусангүй, нэгэн алдартай кинондоо дүр бүтээжээ.

 

Тейлор Свифт – “CSI: Crime Scene Investigation”

© CSI: Crime Scene Investigation / CBS, © AFP / East News

Дуучин 2009 онд детектив олон ангит кинонд нэгэн өсвөр насны охины жижиг дүрд тоглосон юм. Шаргал үст бүсгүй энэ удаад тэс өөр төрхөөр үзэгчдийн хүртээл болсон нь энэ.

 

Мик Жаггер – “The Bank Job”

© The Bank Job / Relativity Media, © Courtesy Everett Collection / East News

Мик Жаггерийн “The Bank Job” кинонд бүтээсэн дүр үнэхээр даруухан. Дуучин энэ удаад банкны нягтлан бодогчийн дүрд хувирч дэлгэцээр хэдхэн секунд л гарсан юм.

 

Мэрилин Мэнсон – “Party Monster” болон “Tim and Eric Awesome Show, Great Job!”

© Party Monster / World of Wonder Productions, © Priscilla Grant / Everett Collection / East News, © Tim and Eric Awesome Show, Great Job! / Tim and Eric

Мэрилин Мэнсон шүтэн бишрэгчдээ зөвхөн тайзан дээр алмайруулаад зогсохгүй мөн дэлгэцээр ч алмайруулна. Түүнийг бид “Party Monster” инээдмийн болон “Tim and Eric Awesome Show, Great Job!”” инээдмийн олон ангит киноны туслах дүрээр нь дэлгэцээс харж болох ажээ.

 

Карди Би – “F9”

© F9 / Universal Pictures, © Sipa USA / Sipa USA / East News

Карди Бигийн уг кинонд бүтээсэн дүр өчүүхэн ч гэсэн хурц. Хип-хоп дуучин Доминикийн Лейси гэх нэртэй хуучин найз бүсгүйн дүрийг бүтээжээ.

 

Рики Мартин – “American Crime Story”

© American Crime Story / FX Network, © Grosby Group / East News

Жанни Версачигийн нууцлаг аллaгын тухай олон ангит киноны хоёрдугаар хэсэгт дуучин үxлийн хaгацал үзэж, уйтгар гунигт автсан загвар өмсөгч, дизайнерын ойрын нөхөр болох Антинио Д’Амико-гийн дүрийг бүтээжээ. Тодруулж хэлэхэд тэр даалгавраа тав нэмэхтэй хийж гүйцэтгэсэн болно.

 

Кристина Агилера – “Zoe”

© Zoe / Aperture Media Partners, © MORA / Everett Collection / East News

Шинжлэх ухаан – уран зөгнөлт драмын «Zoe» киноны Жевелс гэх андроидын дүр нь Кристинагийн хувьд хоёр дахь нь юм. Дуучнаас гадна уг бүтээлд Юэн Макргегор, Лей Сейду зэрэг одод тогложээ.

 

Стивен Кинг – “It Chapter Two”

© It Chapter Two / New Line Cinema, © Evan Agostini / Invision / AP / East News

“Аймшгийн хаан” өөрийнхөө зохиолын дэлгэцийн хувилбарт байнга гардаг. “It Chapter Two” кинонд гэхэд л хуучин болон эртний эдлэлийн дэлгүүрийн эзний дүрийг бүтээсэн. Тэр дэлгүүрээс Билл Денбро хүүхдийн унадаг дугуй худалдаж авдаг юм.

 

Бонус

© The Adventures of Priscilla, Queen of the Desert / PolyGram Filmed Entertainment, © The Matrix / Warner Bros.

Хьюго Уивингийн уран бүтээлийн сан хурц дүрүүдээр баялаг. Гэхдээ хамгийн анхаарал татахуйц дүр бол “The Adventures of Priscilla, Queen of the Desert” киноны Митци –  алдартны хувьд жүжигчин гэдэг утгаар дэлгэцээр гарсан анхны тохиолдол. Ягаан өнгийн хиймэл үстэй энэ царайлаг залуу “The Matrix” киноны муу талын гол дүрийг бүтээх болно гэж хэн төсөөлөх вэ дээ.

Манай нийтлэлийн баатруудаас та хамгийн түрүүнд хэнийг нь анзаарч харав? Бидний бэлдсэн жагсаалтыг өөр ямар камеогоор баяжуулмаар санагдав?

5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *