Бактерийн эсрэг гар ариутгагчийг тогтмол хэрэглэх шаардлагатай юу? Арьсанд нэг удаа ч болов сөргөөр нөлөөлсөн бол хэрэглэхийг хориглоно

2

Орчин тойрон – аймшигтай зүйл. Гадаргуу болгон дээр хэдэн сая микро биет үржинэ – хоргүй бактериас эхлээд үхлийн вирус, мөөгөнцөр, өчүүхэн шимэгч хорхой хүртэл… Бохирдлын эх сурвалж хаа сайгүй.

Жишээ нь, дэлхийн хүн амын 20% – алтан стафилококкийн тээгч байдаг. Энэ бактери нь маш олон төрлийн өвчин үүсгэнэ – амь насанд аюултай хатгаа, менингит.

Нэг ажлын өрөөнд тавуулаа суудаг гэж бодъё, гар барихад л халдварлана. Мөн ухаалаг утасны дэлгэц дээр жорлонгийн суултуураас 18 дахин их, төрөл бүрийн нян байгааг судалгаагаар тогтоожээ.

Гар угаах нь ариун цэвэр сахих чухал хэсэг нэг. Харамсалтай нь ус, савангаар гараа байнга угаах боломжгүй. Кафед дугаарлан зогсож байхдаа, нийтийн унааны бариулаас барьсан эсвэл дэлгүүрт тэрэг түрээд явж байхад өдөрт хэдэн мянган хүний гар барьсан тэр хэсэгт хүрч байгаа.

 

Нянгийн эсрэг гель

Гараа угаах завгүй эсвэл боломжгүй хүмүүст зориулж нянгийн эсрэг гелийг боловсруулсан. Уг бодисын агууламжид спирт байдаг. Арьсыг цочироох гаж нөлөөг багасгахын тулд цэвэр тос буюу зуун наст, Е амин дэмийн экстракт мөн нэмжээ.

Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 73% нь уг бодисыг байнга хэрэглэдэг байна. Шалтгаан нь энгийн: жижиг савтай гелийг цүнхэндээ байнга авч явахад тохиромжтой, шаардлагатай үед хувийн ариун цэвэр сахина, кафед ширээнээс холдолгүйгээр, автомашины жолооны ард, онгоцны суудлаасаа босохгүй.

Гель үйлдвэрлэгчид гар дээрх бүх бактерийг бүрэн устгахаас гадна гарын арьс зөөлрүүлнэ гэж сурталчилдаг. Үнэндээ тийм ч тааламжтай зүйл биш. Биднийг нянгаас ангижруулж байгаа бодис нь биднийг хордуулж байгаа юм.

Жишээ нь, феноксиэтанол нь бага насны хүүхдийг гүйлгэж бөөлжүүлнэ. Бензоат натри болон парабен нь биед хуримтлагдаж хүчтэй харшил хөдөлгөх, чихрийн шижингийн эх сурвалж болно.

Өдөр болгон хлоргексидинтой бодис хэрэглэснээр арьс загатнах, арьсны өнгө муудах, дерматит, хэт ягаан туяанд мэдрэг болдог. Мөн хор багатай этилийн спирт хүртэл арьс хуурайшуулахад хүргэнэ.

Тийм учраас орцуудын нарийн хэмжээг зааж өгсөн бөгөөд хүний биед гаж нөлөө үзүүлэхгүй байхаар зохицуулж тогтоосон. Жишээ нь, гельд агуулагдах спиртийн хэмжээ нь 68%-иас хэтрээгүй байх ёстой. Бензоат натри – 00–1500 мг/л, пара­бенов —  0,4 % хүртэл тухайн гелийн хэмжээнээс хамаарч хэлбэлзэнэ.

Спиртийн агууламжтай гель нь гар дээр их хэмжээний бохирдол байхгүй бол үр дүнтэйгээр цэвэрлэж чадна. Өөрөөр хэлбэл гар шороо, тоос болсон бол гелиэр цэвэрлэхэд үр дүн багатай.

Гараа савандаж угаасан бол нянгийн эсрэг гелиэр гараа цэвэрлэх шаардлагагүй болно. Зөвхөн ажил мэргэжлийн шаардлагаас хамаарч угаасан гарыг гелиэр ариутгадаг: эмч нар эсвэл хоол хүнс бэлтгэдэг хүмүүс.

Бусад хүмүүс гоожуур дээр гараа савангаар угаахад л хангалттай. Ус болон савангийн хөөс нь нянг, металлын бохирдол, тоос шороо, хорт бодис зэргийг цэвэрлэх чадвартай. Харин ариутгагч бодис тэр болгоныг цэвэрлэж чаддаггүй.

Гар угаах боломжгүй эсвэл яаралтай ариутгах шаардлагатай болсон бол гелийг чийгтэй салфетктэй хослуулан хэрэглэнэ: эхлээд бохирыг ав, дараа нь ариутгана.

 

Ариутгагч бодис өөрийн гараар бэлдэх

Дэлгүүрт зарагдаж байгаа бэлэн гелиуд нь таатай үнэртэй ч арьс цочроох эрсдэлтэй. Тиймээс гар дор бэлэн байгаа зүйлээр гар ариутгах бодис бэлдэх тухай танд танилцуулж байна.

Танд хэрэгтэй зүйл:

  • 160 мл эмнэлгийн спирт
  • 80 г зуун настын гель
  • Орцуудыг холих сав
  • Дурын эфирийн тос
  • Хутгах хутгуур
  • Бэлэн болсон гелийг хийх сав

Бэлдэх арга:

1. Саваа бэлдээд спиртээ хийнэ.

2. Дээрээс нь зуун настын гель – өтгөн зуурмаг гарна, спиртийн гаж нөлөөг зуун наст багасгаж арьс цочрох, хуурайшихаас хамгаална.

3. 10 дусал орчим эфирийн тос нэмнэ. Нянгийн эсрэг гельд нянгийн эсрэг үйлчилгээтэй тос илүү тохиромжтой: гааны, цинамоны, гоньдны, хадаасан цэцгийн, лавандагийн гэх мэт.

4. Орцуудыг хутгуураар сайтар хутгана. Ямар нэгэн бүхэлгүй болтол нь сайтар хутгаарай.

5. Хуванцар цэвэрхэн саванд гелиэ хийнэ. Гартаа түрхэхэд тохиромжтой сав байвал сайн.

6. Нарийхан амтай саванд гелиэ болгоомжтой хийгээд таглана. Ингээд л гель бэлэн. Зарим нэг тохиолдолд савны дор тунадас үүсэж болно, тэр үед сайтар сэгсрээд хэрэглээрэй.

 

Нянгийн эсрэг гелиэс татгалзах 5 шалтгаан

1. Нянгийн эсрэг гель арьсанд муугаар нөлөөлнө

Спиртийн суурьтай худалдааны гель байнга хэрэглэдэг бол таны гарын арьс эмзэг болж эхэлнэ. Спирт нь арьс цочроох, арьсны тос ялгаруулах явцыг удаашруулна, үүний үр дагаварт арьс хуурайшиж загатнаж эхэлдэг байна.

Удаан хэрэглэх явцад гарын арьс хөгширч эхэлдэг, хуурай арьс яаж амархан үрчлээтдэг билээ. Хэрвээ энэ гельгүйгээр байж чадахгүй бол дараа нь гартаа заавал чийгшүүлэгч тос түрхэж байгаарай.

 

2. Ариутгагч бодис нь супер бактери гарахад нөлөөлнө

Спиртийн агууламжгүй байсан ч хамаагүй триклозан нь бактери үржих боломжийг нэмдэг. Байнга гель хэрэглэх тохиолдолд супер бактер үржих магадлал нэмэгдэнэ, тэд энгийн антибиотикт тэсвэртэй байх болно.

Жишээ нь, нэгэн судалгаанаас харахад триклозан зэрэг бактерийн эсрэг гель хэрэглэхэд нийгэмд нэн аюултай түгээмэл бактерийн үржлийг эрчимжүүлэх ажээ. 2013 оны Халдварт өвчин судлалын тоо баримтаас  харахад супер бактер 23,000 хүний амь насыг авч оджээ.

Америк эрдэмтдийн бас нэгэн судалгаагаар триклозан дархлааны системд сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоосон байна. Энэ тохиолдолд хүн жирийн ханиад томуунаас салахгүй.

АНУ-ын хүнс, эмийн хяналт хариуцсан байгууллага триклозаны агууламжтай гель хэрэглэхийг хориглосон байна.

Өдөрт нэг удаа уг бодисын агууламжтай гель хэрэглэх нь супер бактери үржихэд хүргэхгүй ч гэлээ өөр бусад гаж нөлөөг анхаарах хэрэгтэй.

 

3. Гар ариутгагч гель нь орцдоо заагаагүй ч гэлээ аюултай бодис агуулсан байж болзошгүй

Уг гелийн үндсэн орц спирт эсвэл триклозан. Бүгд микроб устгах зорилготой.

Гар ариутгагч бодист өөр аюултай бодис орсон байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа бодис үнэртэй бол. Хиймэл үнэр гаргаж авахын тулд фталат ашигладаг – муугаар төсөөлөхөд гормоны тэнцвэрт байдлыг алдагдуулна. Үүнээс гадна парабен орсон байж болно – хадгалах хугацааг уртасгах зориулалттай бодис.

Эдгээр бодис хүний биед арьсаар дамжин хуримтлагдана. Гель үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний орцод чухам ямар бодис хэдий хэр хэмжээгээр орсноо тэр бүр үнэн мэдээллээд байдаггүй. Тийм учраас эрсдэлийг багасгахын тулд үнэргүй гель сонгохыг зөвлөж байна.

 

4. Гель хэрэглэх үед бисфенол А-ийн абсорбци ихэсдэг

Бисфенол А нь хүний биед хуванцар хүнсний сав, шил, шүдний ломбо тэр ч бүү хэл тоосоор дамжин ордог. Уг бодис дотоод шүүрлийн системд сөрөг нөлөө үзүүлж гормоны тэнцвэрт байдлыг алдагдуулна.

Миссури их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар, гараа ариутгасны дараа хуванцар саванд хүрэхэд бисфенол А арьсанд шингэх явц 100 дахин идэвхтэй явагддаг болохыг тогтоожээ.

 

5. Гар ариутгагч гель үр дүн багатай

Гель микробыг үнэхээр устгахын зэрэгцээ хүний ашигтай нянг устгах, гарын тослогийн хэмжээг багасгахад хүргэнэ. Эдгээрийн үр дагаварт бие махбодь өөрийгөө хамгаалах чадвараа алддаг.

Оттавагийн их сургуулийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 99% нян устгана гэсэн тодотголтой гелиүд ч маргаантай. 60% хүрч чадаж байвал үүргээ гүйцэтгэж чадна гэж үзнэ. Алдартай брэндүүдийн гель хүртэл микробиетүүдийн 40%-ийг л устгаж чаддаг ажээ.

Микробилогч Рон Катлетийн үзэж байгаагаар гель нь арьсан дээр үлдсэн хоолны үлдэгдлийг маш муу цэвэрлэдэг: “Гелийн үйлчилгээг авахын тулд арьсаа эхлээд бохирдлоос нь цэвэрлэх хэрэгтэй”гэжээ.

Гель нь халдвараас болон норовирус зэрэг гэдэсний савханцраас хамгаалахгүй байгааг саяханы нэгэн судалгаагаар баталжээ. Спиртийн суурьтай хүчтэй гель хүртэл арьсанд хүрснээс хэдэн минутын дараанаас л эхэлж үйлчилж эхэлж байсан байна.

Ариутгагч гель хэрэглэхгүй байхыг уриалсан бидний нийтлэлийг та үл тоож байгаа бол ядаж үнэр, спиртийн агууламжгүй гель сонгохыг хичээгээрэй.

Мөн триклозаны агууламжгүй, ямар орцтой нь мэдэгдэхгүй байгаа гель хэрэглэхээс зайлсхий.

1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *