Таны уушгийг цэвэрлэх 3-хан орц бүхий гайхалтай жор

2

Тамхи татах нь олон төрлийн хорт хавдрын үндэс болохоос гадна уушгины янз бүрийн өвчин болох эмфизм, бронхит, мөн зүрхний өвчин, жирэмсний янз бүрийн хүндрэл зэрэг эрүүл мэндэд хортой олон зүйлийн эх суурь болдог байна.

Ихэнх хүмүүс энэ аюулын тухай мэддэг боловч өөрийнхөө амьдралын хэв маягаа өөрчилж чадахгүй хэвээр. Хэрвээ та олон жил тамхи татаж байгаа бол та байнга ханиалгадаг байж таарна. Зарим нэг архаг тамхичид тамхиа хаяад ч удаан хугацааны турш ханиалгасаар байдаг билээ. Хамгийн сайн, цорын ганц арга нь тамхиа хаях явдал боловч олон хүн ингэж чаддаггүй ба хаях гэж хичээх тусам улам бүр их татах явдал бий.

Та тамхи татсаар байгаа эсвэл тамхинаас гарсан эсэхээс үл хамааран таны уушги гэмтэж, нэгэн давхарга тогтсон байгаа. Бүр тамхи татаад жил болоогүй хүнд ч ийм зүйл байна. Гэсэн хэдий ч хүмүүс тамхи татсаар, цээжинд өвчин мэдэрч, уушги бөглөрсөөр л байна.

Үүнийг таслан зогсоохын тулд:

Эдгээр бэрхшээлээс салахын тулд хамгийн түрүүнд тамхинаас болж уушгинд үүссэн хор, давхарга, цэрээс салах хэрэгтэй. Мөн зарим нэг хороос салгах үйлчилгээтэй хүнс хэрэглэх нь зөв. Уушгиа хэрхэн цэвэрлэх вэ?

Энэхүү цэвэрлэх хэрэгсэл нь гурван зүйлээс бүрдэх бөгөөд таны уушгинд маш сайн үйлчилгээтэй, цэвэрлэх чадалтай зүйлс билээ.

Цагаан гаа

Цагаан гаа нь маш их хэрэглэгддэг алдартай зүйл бөгөөд ялангуяа гал тогооны нэгэн чухал хэсэг бөгөөд Азийн орнуудын хоол хүнсний салшгүй нэгэн орц юм. Мөн олон зуун жилийн турш эмчилгээний бодис болон хэрэглэгдэж байсан байна. Эмчилгээний шинж чанар нь дотор муухайрах, бөөлжих зэргийг алга болгож хоолонд дуртай болгох, далайн өвчнөөс сэргийлэх зэрэгт тустай юм.

Цагаан гааны үндэс болон бусад зүйлийг шинээр нь, нунтаглаж (амтлагч маягаар), хатааж, тос болон шүүс байдлаар хэрэглэж болдог.

Энэхүү цагаан гаа нь уушгины элдэв цэр болон бусад хорыг гадагшлуулахад их нэмэр болдог байна. Цагаан  гаа нь мөн амьсгалын замын системд байх хорт бодисыг гадагшлуулдаг шинж чанараараа алдартай билээ.

Сонгино

Сонгино нь Allium ангиллын өвс-ногоо бөгөөд үүнд сонгино төст олон ургамал багтана. Өөрийн өвөрмөц амт, үнэр, эмчилгээний шинж чанараас болж олон зуун жил хэрэглэгдэж байгаа ногоо юм.

Сонгино нь хэлбэр хэмжээ, өнгө, үнэрээрээ янз бүр байж болно. Хамгийн дэлгэрсэн нь улаан, шар, цагаан сонгино юм. Үнэртүүлэгч бодис нь заримдаа чихэрлэг, хурц болон бусад амттай байж болох бөгөөд үйлчлэх нөлөө нь хэрэглэж байгаа цаг үеэс шалтгаалан бас өөр байна.

Сонгино тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд олон давуу тал олгох ба хорт хавдрын янз бүрийн эрсдэлээс хамгаалж, сэтгэл санаа сэргээн, арьс болон үсийг эрүүл байлгана. Мөн амьсгалын замын зарим бэрхшээлийг ч давахад тус болдог байна.

Куркума

Куркума нь газар бүр янз бүрийн нэртэй бөгөөд Азид болон Төв Америкт хурц шар цэцэгтэйгээ ургадаг байна. Хөрсөн ор байх хэсэг нь карригийн үндсэн түүхий эд юм.

Энэ ургамал нь дэлхий дээрх хамгийн ашигтай амтлагчдын нэг гэж тооцогддог. Маш их хэмжээний омега-3 өөхөн хүчил агуулдаг, витамин болон эрдсээр баялаг. Бактери вирус болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй ургамал билээ.

Хөнгөн, шингэн бэлдэц

Орц:

  • 1 кг сонгино
  • 1 литр ус
  • 1 жижиг цэвэрлэсэн цагаан гааны үндэс
  • 400 г түүхий зөгийн бал

Хийх арга:

  1. Эхлээд саваа халаагаад дараа нь зөгийн балаа хийхээс өмнө усаа хийнэ.
  2. Буцалтал нь байлгана
  3. Буцалсан хойно нь сонгино, цагааны гааны үндсээ хий
  4. Сонгино жижиглэж хэрчсэн, цагаан гааны үндсээ нунтагласан байх нь илүү дээр
  5. Дээр нь куркума нэмэн буцалгана
  6. Галаа зөөлөн болгоно
  7. Шингэн маань хоёр дахин багастал гал дээр байлгана
  8. Дараа нь шүүгээд хөрөхөөс нь өмнө саванд хийнэ.
  9. Хөргөгчид хийж хадгална.

Хэрэглэх арга:

Энэхүү гайхамшигтай шингэнээс өглөө болгон 2 хоолны халбага хэмжээгээр авч өлөн элгэн дээрээ ууна. Оройд бас оройн хоолноос 2 цагийн өмнө бас 2 халбага хэмжээтэйг ууна.

16
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ш. Мөнхбаяр

    Ш. Мөнхбаяр

    2018/04/23 at 18:10

    Zugiin baliig butsalgaj bolohguishde

  2. Ш. Мөнхбаяр

    Ш. Мөнхбаяр

    2018/04/23 at 18:10

    Zugiin baliig butsalgaj bolohguishde

  3. Sugarsuren Baigal

    Sugarsuren Baigal

    2018/04/23 at 18:59

    Ankhbayar Zorigt

  4. Sugarsuren Baigal

    Sugarsuren Baigal

    2018/04/23 at 18:59

    Ankhbayar Zorigt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *